Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр орой 165 иргэн эх орондоо ирнэ. Тэгвэл уг тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан иргэн нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Гадаад харилцааны яамны консулын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа. -БНСУ-д 26 настай хүн нас барсан гэдэг мэдээлэл гарлаа. Энэ талаар тодруулах гэсэн юм. -Гадаадад манай улсын иргэн нас барсан тухай мэдээллийг бид авсан даруйдаа …
Monthly Archives: January 2021
January, 2021
-
15 January
БНСУ-аас 165 иргэн эх орондоо ирнэ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт буух хуваарьтай байна. Тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд жирэмсэн-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-7, өндөр настан-1, эрүүл мэндийн шалтгаантай-20, ар гэрийн гачигдалтай-94, саатуулах байранд байсан-40 иргэн байгаа юм. Иргэдийг “Зүчи”,” Мичид-2” зочид буудал болон “Наранбулаг” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай …
-
15 January
“УБТЗ”-ын төв эмнэлэгт амьсгалын аппарат хүлээлгэн өгөв
Монгол Улсын Засгийн газраас коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвар дотоодод тархаж эхэлсэн өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан Шуурхай бүлэг богино хугацаанд “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн халдварыг таслан зогсоож, Монгол Улсын төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хэвийн байдалд оруулж чадсан билээ. Тус Шуурхай бүлгийг ахалж ажилласан Зам, тээврийн хөгжлийн …
-
15 January
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд С. Чингүүн оролцоно
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жой Байдены тангараг өргөх ёслолын хүрээнд нэгдүгээр сарын 17-ны өдөр Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслол болох аж. Энэхүү ёслолд Америкийн 74 сая хүүхдийг төлөөлж монгол хүү илтгэл тавихаар сонгогдсон байна. Энэ бол АНУ-ын Nickelodeon сувгийн “All That” шоуны жүжигчин Сэргэлэнцэцэгийн Чингүүн юм. Уг үйл ажиллагааг ирэх Ням гарагт 15.00 цагаас National Children’s Inauguration event болон You …
-
15 January
ХӨСҮТ: Халдвар авсан нэг хүн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 2-3 удаа очиж, үзүүлсэн байна
ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 16854 хүнд шинжилгээ хийхэд 12 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Мөнххада компанийн ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг тусгаарласан байсан бөгөөд давтан шинжилгээгээр 4 хүнээс халдвар илэрлээ. БЗД-ийн 12, 17 дугаар …
-
15 January
ВИДЕО:Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “COVID-19”-ийн вакцин хийлгэлээ
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган
-
15 January
Ц.Батсайхан: Хөвсгөлийн Ханх суманд газар хөдлөлтийн чичирхийлэл хагас сар орчим үргэлжлэх байх
ШУА-ийн Одон орон, гео физикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Батсайханаас Хөвсгөл аймгийн Ханх суманд үүссэн газар хөдлөлтийн давтамжийн талаар тодрууллаа. -Хөвсгөл аймгийн зарим суманд одоо хүртэл газар хөдлөлтийн чичирхийлэлт мэдрэгдэж байна гэсэн мэдээ ирж байна. Энэ нь ямар учиртай юм, ойр ойрхон давтамжтай хөдлөх нь хэвийн үзэгдэл үү? -2021 оны нэгдүгээр сарын 12-ны 05 цаг …
-
15 January
QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно
Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Хан-Уул дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн QR платформын хэрэглээнд шалгалт явууллаа. Шалгалтаар иргэдийн бүртгэлийн байдал хангалтгүй байсан нь тогтоогдсон тус дүүргийн 2-р хороонд байрлах Номин тав трейд ХХК-ийн Номин Агуулах Худалдаа Хан-Уул төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар холбогдох зөвлөмж заавруудыг дахин танилцуулж, …
-
15 January
“Сань-яа -2021” Азийн элсний наадам дахин хойшиллоо
Кувейт улсад байрлах Азийн Олимпийн Зөвлөл БНХАУ-ын Сань-Яа хотноо зохион байгуулагдах Азийн элсний спортын 6 дугаар наадмыг хойшлуулах шийвэр гаргалаа. Энэхүү наадам нь Сань-Яа хотод 4 дүгээр сарын 2-10-нд болох байсан ч Азийн олимпийн зөвлөл нь цар тахлын байдлаас үүдэн , дахин хойшлуулах шийдвэр дэвшүүлснийг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр зөвшөөрсөн байна. Анх тус наадам нь 2020 оны 11-р сарын …
-
15 January
УУХҮЯ:Ээлж солилцох ажилтнуудын PCR шинжилгээ авах ажлыг энэ сарын 16-наас эхлүүлнэ
Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ …
-
15 January
Ц.Энхманлай: Арми бол нийгмийг манлайлж, зөв зүгт чиглүүлж явдаг
“Харанга” хамтлагийн ахлагч Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Энхманлайтай ярилцлаа. -БХЯ-ны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд “Харанга” хамтлагийн уран бүтээлчид хувь нэмрээ оруулах үүрэг хүлээлээ шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцана уу? -Иргэнийхээ, эцэг хүнийхээ хувьд бидэнд санаа зовж, сэтгэл эмзэглэж явдаг зүйл их байна. Юунд гээч, өнөөгийн залуусын дийлэнх нь бие бялдар, сэтгэл зүйн хувьд маш нялцгай байгаад, үндсэрхэг …
-
15 January
Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.2021 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, …
-
14 January
Тусгай үүргийн онгоцоор үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ
Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 14-ний 11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор энэ сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан Жудо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ. Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
14 January
БГД:Зайлшгүй шаардлагатай зарим өрхөд хүнсний багцын дэмжлэг үзүүллээ
Баянгол дүүргийн Иргэдэд үйлчлэх төв 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Шуурхай штабын шийдвэр, Тамгын газрын дарга Б.Нарангэрэл, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн нарын зөвшөөрлийн дагуу БГД-ийн 5-р хорооны нутагт байрлах Бэгдү хотхоны 65-р байрны 30 өрхөд “Хүнсний багц” хүргэлээ. Өнөөдрийн байдлаар тус хотхоны оршин суургчдаас Иргэдэд үйлчлэх төвийн 1800-1222 дугаарын утсанд ирүүлсэн санал хүсэлтүүдийг нягтлаж судлан, 65-р байрны 144 өрхөөс хүнсний дэмжлэг зайлшгүй шаардлагатай 98 өрхийг тусламжид хамруулаад байна. /2020 оны …
-
14 January
З.Балдандугар: Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны 5000 гаруй иргэнийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд хамруулна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд өнөөдөр өглөөний 06.00 цагаас хэсэгчлэн хөл хорио тогтоож, хороодын иргэдийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ. Шинжилгээг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо нийт 10 цэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд хорооны Иргэд нийтийн танхим, 79-р сургуулийн Ахлах сургууль 1-р байр, 021-р худаг, Өргөн гудамжны “Баян” дэлгүүр болон явуулын зургаан байршилд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл