Monthly Archives: January 2021

January, 2021

  • 14 January

    “Gobi challenge-2020” нэвтрүүлэгт ахлах ахлагч М.Дамдин оролцож байна

    Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал цуврал нэвтрүүлэгт Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Дамдин оролцож байна. “Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” төслийн  хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг гарах бөгөөд эхний дугаар өнгөрөгч бямба гарагт үзэгчдийн хүртээл боллоо. Тус …

  • 14 January

    ЗӨВЛӨМЖ: Сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

    Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар тархдаг халдварт, бүрэн эдгэрдэг өвчин юм. ЯМАР ОРЧИНД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР ТАРХАХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ВЭ Уг өвчнийг үүсгэдэг савханцар нян нь гадна орчинд маш тэсвэртэй -1-40 хэмд 50-аас дээш жил амьдрах тэсвэртэй, бохир ус, хөрс, харанхуй чийглэг орчин, ил хаясан нус цэрэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай аж. Харин нарны шууд …

  • 14 January

    Л.Бямбасүрэн: Эмнэлгийн үзүүлсэн бүх тусламж, үйлчилгээг ЭМДЕГ санхүүжүүлнэ гэж ойлгож болохгүй

    Манай улсын эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний талаар төр, засгаас багагүй анхаарч, олон чухал хууль, тогтоомжийг батлан хэрэгжүүлж байна. Ялангуяа эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход дорвитой алхам хийж байгаа билээ. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.БЯМБАСҮРЭНТЭЙ ярилцсан юм. -УИХ-аас Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт …

  • 14 January

    Өвлийн улиралд эрүүл мэндийг хамгаалах зөвлөмж

    1. Хуурай арьсанд анхаарлаа хандуулаарай Хүйтэн өвлийн улиралд бидний арьсны гадаргын судаснууд агшиж, цусны эргэлт удааширч, өөхний булчирхай, хөлс булчирхайн ялгаралт буурч улмаар арьс маш их хуурайшдаг тул бид арьсаа сайн чийгшүүлэх ёстой. Ус сайн ууж, зөгийн бал, мөөг, лийр зэргийг идэж болно. Ингэснээр цусны коллоид агууламж нэмэгдэж эсийн доторх усны хадгалалт нэмэгдэх болно. 2. Үе мөчөө дулаан байлгаарай Өвлийн …

  • 14 January

    Л.Тэлмэнбаяр: Судалгаагаараа хөнгөн цагааныг зэврэлтэд маш тэсвэртэй болгож чадсан

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчинд олгосон. Шилдэг залуу эрдэмтэн шагналыг хүртсэн ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн Хөтөлбөр хариуцсан дэд профессор, доктор Лхагваагийн Тэлмэнбаярын Ergelt.mn сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.  -Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эрдэмтэн” шагнал хүртсэнд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу? -Энэхүү шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Багш, эцэг эх, …

  • 14 January

    М.Мөнхжаргал: Ээж минь “Ажлаа сайн хийсний үр шим” гэж хэлсэн

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчинд олгосон. Шилдэг ажилчин шагналыг хүртсэн Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780 дугаар ангийн Хиймэл байгууламжийн хэсгийн Хийц бэлтгэх бүлгийн мужаан Бавуугийн Мөнхжаргалын Ergelt.mn сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.  ЭНЭ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ -Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг ажилчин” шагнал хүртсэнд тань баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй …

  • 14 January

    Фото: “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны Ромка, Катя нарын түүх

    “Зүүдэнд ч оромгүй явдал” 1981 онд дэлгэцэнд гарч 26 сая гаруй хүн үзэж дээд амжилт тогтоож, Вильнюст болсон Бүх холбоотын кино наадмын дээд шагнал хүртжээ. Энэ киног наймхан сарын дотор ЗХУ-д /хуучин нэрээр/ 26 сая хvн vзсэн гэдэг. Катяд тоглосон Татьяна Аксюта, Ромкад тоглосон Никита Михайловскийгаас насаар долоо эгч байв. Н.Михайловский зураг авалт эхлэх vед дөнгөж 16 нас хvрч байсан бол Т.Аксюта театрын дээд сургууль төгсчихсөн …

  • 14 January

    Нийслэлийн алслагдсан хороодын иргэд товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо

    Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодын цаана байрладаг буюу Баянзүрх дүүргийн 11, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 32, Хан-Уул дүүргийн 13, 14, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны оршин суугчид болон тухайн хороонд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчид шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо. Харин дээрх хороодын иргэд иргэний зорчих хөдөлгөөнийг хянах qr.ulaanbaatar.mn системд …

  • 14 January

    ХӨСҮТ: БЗД-ийн 17-р хорооны гэр бүлийн 7 хүнд коронавирусийн халдвар илэрсэн

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 15899 хүнд шинжилгээ хийснээс 10 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод 9  тохиолдол  шинээр бүртгэгдлээ. Энэ тохиолдол нь  БЗД-ийн 17-р хорооны гэр бүлийн 7 хүн, Ачтан эмнэлгийн голомтод нэмж хоёр хүнээс коронавирус илэрлээ. Афганистанаас ирсэн нэг энхийг сахиулагчийн давтан шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Сүүлийн …

  • 14 January

    Видео:Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо коронавирусний вакцин хийлгэлээ

    Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр /2021.01.13/ БНХАУ-ын  “Sinovac” компанийн бүтээсэн вакциныг хийлгэснээр тус улсад , олон нийтийг вакцинжуулах ажил эхэллээ.  Индонезийн Хүнс, эмийн чанарын хяналтын үндэсний агентлагаас хэрэглэхийг зөвшөөрсөн коронавирусний анхны вакцин бол БНХАУ-ын  “Sinovac” компанийн бүтээсэн вакцин юм. Тус байгууллагын мэдээлснээр, уг вакцин 65.3 хувийн үр дүнтэй байгааг завсрын туршилтын дүн харуулжээ. БНХАУ-ын дараа энэхүү вакциныг бүртгэсэн анхны улс нь Индонез юм.   …

  • 14 January

    Өнөөдрөөс эхлэн шинжилгээнд хамрагдах иргэд www.eruul.gerege.mn сайтаар цаг авна

    Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвийн ачааллыг зохицуулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн иргэдэд шинжилгээний цаг олгох ажлыг зохион байгуулахаар боллоо. Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, …

  • 14 January

    Өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургуулийн оюутнуудад төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болло

    Ковид-19 цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын үед гэр бүл, иргэдийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр их, дээд сургууль, коллежид суралцагч оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэгийг хоёр хэлбэрээр үзүүлэхээр Засгийн газрын тогтоол …

  • 14 January

    Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг ирэх сарын 01-нийг хүртэл үргэлжлүүлэн зогсоолоо

    Засгийн газрын хуралдаанаар Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ.  Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх эрсдэлийг бууруулах зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүнс, эм , эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил …

  • 14 January

    Баянзүрх дүүргийн 17-р хороонд тандалт, илрүүлгийн өргөтгөсөн шинжилгээний ажлыг зохион байгуулж байна

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01.14-ний 06:00 цагаас 2021 оны 01.16-ны 23:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоож, иргэдээс шинжилгээ авах ажлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж байна.   Тус хороонд бүртгэлтэй 18-аас дээш насны иргэд шинжилгээнд хамрагдах бөгөөд байнгын үйл ажиллагаатай дөрөв, явуулын зургаа нийт 10 байршилд шинжилгээ авна. Шинжилгээ авах  цэг:  -Хорооны Иргэд нийтийн танхим -79-р сургуулийн Ахлах …

  • 14 January

    Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг онлайнаар зохион байгуулна

    Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээлд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил онлайнаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн талаар Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбооноос хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Тухайн үеийн БНМАУ-ын Ардын Их …