Monthly Archives: January 2021

January, 2021

  • 19 January

    Дуучин Т.Дэлгэрмөрөн “Ээж хадны домог” киноны дууг амилуулжээ

    “Ээж хадны домог” Монголын уран сайхны киноны дуу сонсогчдод хүрч эхэллээ. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна. Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт …

  • 19 January

    Д.ХАНДМАА: Бактерийн эсрэг судас үүсгэлтийг дэмжиж, нөхөн төлжилтийг түргэсгэх тарилга гаргахыг зорьсон

    онгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчинд олгосон. Шилдэг залуу эрдэмтэн шагналыг хүртсэн “Монос” ХХК-ийн Эм судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний зөвлөх, доктор Дашнямын Хандмаагийн Ergelt.mn сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.  -БНСУ-ЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРААС ЭД, ЭСИЙН ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛЭХ ПАТЕНТ АВСАН- -Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эрдэмтэн”  шагнал хүртсэнд баяр хүргэе. Та баярын сэтгэгдлээ …

  • 19 January

    С.Нямзагд: Оюутнуудын 80 хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байгаа

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн төлөөлөлтэй цахим болон зайн сургалт, чанар, үр дүн, сургалтын төлбөрийн асуудлаар уулзлаа. Яамнаас зохион байгуулж байгаа теле, цахим, зайн, холимог сургалтын талаар болон оюутны сургалтын төлбөрийн зээл, тусламжтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уулзалтын эхэнд товч танилцуулан, сургуулиудын энэ талаар хийж байгаа ажлын мэдээлэл сонслоо. “Этүгэн” …

  • 19 January

    QR бүртгэл хангалтгүй байгаа ААН-үүдэд шаардлага хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна

    Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг өчигдөр Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжилт шалгалт явууллаа. Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрлах “Миний сүлжээ”, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сансар 32 салбар дэлгүүр болон Их тойрууд байрлах Chinese рестораныг хамруулсан юм. Хяналт шалгалтын явцад дээрх байгууллагууд QR …

  • 19 January

    Д.Цэнд-Аюуш:Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад тогтмол хяналт тавьж байна

    / Өчигдрөөс эхлэн 2020.01.18/ үйл ажиллагаа нь эхэлж буй аж ахуй нэгж, байгууллагуудад тавих шаардлага болон дараагийн ээлжинд нээх үйлчилгээний байгууллагуудад өгөх зөвлөмжийн талаар НЗДТГ,  Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан мэдээлэл өглөө.   Үйл ажиллагааг нь хязгаарласан 14 салбар, чиглэлийн үйлчилгээний байгууллагаас бусад нь Нийслэлийн онцгой комиссын баталсан нийтлэг түр заавар,  тусгай нөхцөл шаардлагыг баримтлан …

  • 19 January

    Ч.Нямгэрэл: Сурах хүсэл тэмүүлэлтэй, сурах арга барилтай оюутан бол танхимын ч бай, цахим ч бай сургалтад адилхан хариуцлагатай байдаг

    Цахим сургалтын талаарх байр суурь, цахим сургалтын давуу болон хүндрэлтэй талууд, учирч буй бодит бэрхшээлийн талаар МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Химийн тэнхимийн дэд профессор Ч.Нямгэрэлтэй ярилцлаа. Хөл хориотой холбоотойгоор багшийн ажилд гарч байгаа хүндрэл, бэрхшээл байна уу? -Өнгөрсөн хаврын улиралд багш, оюутан бүгд ямар ч бэлтгэлгүй байх үед хөл хорио маш гэнэтийн зүйл байсан. Харин энэ намрын хувьд өнгөрсөн хавартай харьцуулахад …

  • 19 January

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, …

  • 18 January

    QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээнэ

    Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан хяналтын баг Сүхбаатар дүүрэгт байрлах зарим худалдаа, үйлчилгээний төв, рестораны QR платформын хэрэглээнд ээлжилт шалгалт явууллаа. Шалгалтад Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад байрлах “Миний сүлжээ”, тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах Сансар 32 салбар дэлгүүр болон Их тойрууд байрлах Chinese рестораныг хамруулсан юм. Хяналт шалгалтын явцад дээрх байгууллагууд QR бүртгэлийг …

  • 18 January

    “Залуучуудын үнэн” сонин, “Залуу үе” сэтгүүл шинээр мэндэллээ

    Өнөөдөр нэгдүгээр сарын 18-Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн суурин дээр Монголын залуучуудын холбоо шинээр эмхлэгдэн байгуулагдсан өдөр. Монголын залуучуудын төв байгууллага МЗХ ирэх наймдугаар сард 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Харин МЗХ шинээр зохион байгуулагдсан энэ өдөр тус холбоо “Залуучуудын үнэн” сонин, “Залуу үе” сэтгүүлээ шинэчлэн гаргаж, уншигчдынхаа гарт өргөн барилаа. “Залуу үе” сэтгүүл анх “Манай үе” нэртэйгээр 1923 онд, “Залуучуудын үнэн” …

  • 18 January

    Орхон аймгийн сайтуудын холбооны тэргүүнээр сэтгүүлч Б.Цэвэгмид ажиллахаар боллоо

      Орхон аймагт болж буй үйл явдал, мэдээ мэдээллийг түргэн шуурхай олон сувгаар, хүртээмжтэй хүргэж байгаа салбаруудын нэг бол цахим мэдээллийн хэрэгсэл юм. Хэвлэл мэдээллийн чиг хандлагыг тодорхойлж, цахим сэтгүүл зүйн мэдээллийн хэрэгслийг ёс зүйтэйгээр редакцын түвшинд ажиллаж байгаа орон нутгийн веб сайтууд нэгдэн “Орхон сайтуудын холбоо” -г байгууллаа. Энэхүү холбоонд Etcity.mn, Etzone.mn, Erdenetlife.mn, Geregtv.mn, Etimes.mn, Erdenetinfo.mn, Erdenetnews.mn мэдээллийн сайтууд …

  • 18 January

    Багануур дүүрэгт нийтийн халуун ус, саун, мөсөн гулгуурын талбайг өнөөдрөөс нээлээ

    Багануур дүүргийн Онцгой комиссын хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.  Нийтийн халуун ус, саун, мөсөн гулгуурын талбайг нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 09:00-17:00 цагийн хооронд ажиллуулахаар боллоо. Мөн дүүргийн хэмжээнд 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдаалахгүй гэжээ. Цаашдаа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бусад төрлийн үйл ажиллагааг нээх эсэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ. Эх сурвалж: Багануур дүүргийн Онцгой комисс

  • 18 January

    Я.Содбаатар: Ш.Раднаасэд гишүүн гэр бүлийн хамт ирээд, одоо тусгаарлалтад байгаа

    Тусгай үүргийн онгоцоор УИХ-ын гишүүд оочер дараалалгүй багтан ирж байна гэх олны шүүмжлэлд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар дараах тайлбарыг өглөө.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэр бүлийн хүний хамт ирээд одоо тусгаарлалтад байгаа. Гэр бүлийн хүн нь сүүлийн жилүүдэд маш хүнд өвдөж байгаа юм билээ. Тэрээр “УИХ-ын гишүүн Д.Өнөрболор гишүүн ирсэн гэсэн нь ташаа мэдээлэл. Д.Өнөрболор хүүхэдтэйгээ хамт БНСУ руу …

  • 18 January

    С.Одонтуяа: Гадаад гацсан монголчуудынхаа өмнөөс Төрийн ордонд суулт хийнэ

    С.Одонтуяа: Гадаад гацсан монголчуудынхаа өмнөөс Төрийн ордонд суулт хийнэУИХ-ын гишүүн С.Одонтуяа гадаадад гацсан монголчуудыг татан авах асуудлаар ҮАБЗ-д хандаж, Төрийн ордоны хоёрдугаар давхарт суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ.УИХ-ын гишүүн миний бие гадаад гацсан, эх орондоо ирмээр байгаа хүмүүсийн өмнөөс Төрийн ордны хоёр давхарт суултыг эхлүүлж байна. Коронавирусээс болоод гадаад гацсан монголчууд маш их байна. Монголчуудын амь нас гадаадад эрсдэлд ороод байна. …

  • 18 January

    Рапсыг БНХАУ руу 6 хувийн гаалийн татвартай гаргадаг байсан бол гаалийн тарифыг хөнгөлжээ

    Монгол Улс Ази, Номхон Далайн Худалдааны хэлэлцээр (АНДХХ)-ийн долоо дахь албан ёсны гишүүн улс болсон. Энэ оны эхний өдрөөс энэ хэлэлцээр хэрэгжиж эхлээд байна. Хэлэлцээрийн хүрээнд, Монгол Улсаас БНХАУ руу эскпорт хийх хамгийн эхний буюу 01 дугаартай АНДХХ-ийн гарал үүслийн гэрчилгээг МҮХАҮТ-ын гишүүн “Сүмбэр коммодит” ХХК-ний рапсанд олголоо. Ингэснээр БТКУС-ийн 120051090 кодтой рапс хэлэлцээр хэрэгжихээс өмнө 6%-ийн гаалийн татвартай байсан …

  • 18 January

    Орон нутаг руу нэн яаралтай явах шаардлагатай иргэдийн PCR шинжилгэээний хариу сөрөг бол хотоос гаргана

    Орон нутаг руу буцах хүсэлтэй, УОК-т өргөдлөө өгсөн, нэр нь бүртгэгдсэн, хүндэтгэх шалтгаантай хүмүүсийн PCR шинжилгээний хариу сөрөг бол хотоос гарах боломжтой болжээ. Энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар хэлэхдээ “Монгол Улсын нийт 21 аймаг халдваргүй бүс болсон. Экспортын гол бүс нутаг болох Өмнөговь аймагт онцгойлон хяналт тавьж, дотоодын цэргийн алба хаагчдын хүчитгэсэн хамгаалалтыг ажиллуулж байна. Орон нутаг руу нэн яаралтай …