Monthly Archives: January 2021

January, 2021

  • 21 January

    Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа

    2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоож, олон нийтэд мэдээлж байна. Шалгалтын бүртгэлийг 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 2 дугаар сарын  25-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. …

  • 21 January

    Г.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарынханд хүний эрхийн ойлголт алга

    Нийслэлийн “Өргөө” амаржих газарт 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн өглөөний 07:40 минутад амаржсан эхээс коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан түүнийг нярай хүүхдийн хамт тухайн өдрийн 19:00 цагт ХӨСҮТ-д шилжүүлэхдээ өвлийн хүйтэнд гадуур хувцас өмсгөлгүйгээр гаргаж буй видео бичлэг цацагдсантай холбогдуулан ХЭҮК хэрхэн ажилласан талаар комиссын гишүүн Г.Нарантуяагаас тодрууллаа. -Дөнгөж төрсөн эхийг нярай хүүхэдтэй зөөвөрлөхдөө хүний эрхийг хэрхэн зөрчиж байгааг нийтээр …

  • 21 January

    105 шуудай сайжруулсан шахмал түлшийг хотоос гаргах гэж байсан зөрчил илрүүлжээ

    Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хот руу зөвшөөрөлтэй 247.1 тонн түүхий нүүрс ачсан машин нэвтэрсэн бол  найман тээврийн хэрэгслээр 105 шуудай сайжруулсан шахмал түлшийг зөөвөрлөж гаргах гэж оролдсон зөрчил гарчээ. Сайжруулсан шахмал түлшийг хотоос гаргах хориотой ба зөвхөн гэр хорооллын айл өрхүүд хэрэгцээндээ ашиглах боломжтой. Түүнчлэн Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн …

  • 21 January

    Дата хэрэглээгээ юунд зарцуулж буйгаа шалгах аргууд

    Хүн бүр ухаалаг гар утас ашиглаж, ажил хичээл чөлөөт цагаа цахим орчинд өрнүүлж, интернэтээр хязгааргүй аялж байгаа энэ цаг үед та бидний өдөр тутмын хэрэглээ дата болоод байна. Тэгвэл танд худалдаж авсан датагаа төдийлөн ач холбогдолгүй зүйлсэд зарцуулалгүй, гагцхүү чухал зүйлсдээ зарцуулах боломжтой хэд хэд тохиргоо хийх зөвлөмжийг бид цувралаар хүргэж байна.  Та дата хэрэглээгээ гол төлөв юунд зарцуулдгаа мэдэх үү? …

  • 21 January

    С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

    УИХ-ын гишүүн С.Батболд УИХ-ын чуулганы үеэр өөрийг нь гүтгэсэн асуудлаар тун удахгүй баримт нотолгоотой залруулгыг гаргана гэдгээ мэдээллээ. Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж …

  • 21 January

    Х.Баттулга:Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн …

  • 21 January

    “Тиффани Мед” эмнэлэг Тайваний “Yuan Rung” эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

    Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг өнөөдөр/2021.01.21/ Тайвань улсын “Юань Рунг” / Yuan Rung / эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа . Дэлхийн дахинд “КОВИД-19” цар тахал дэгдсэнтэй холбогдуулан хамтын ажиллагааны санамж бичгийг цахимаар зохион байгуулсан юм. Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг, Тайваний “Юань Рунг” эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд “Тиффани Мед” …

  • 21 January

    Монгол агуулгыг дэмжиж телевизийн салбарт өрсөлдөөн бий болгох нь

    Монгол улсад цэнхэр дэлгэц эфирээ нээсэн цагаас  хойш 60 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд өргөн нэвтрүүлгийн телевизийн салбар хөгжил антенаас тоон технологид суурилсан телевиз рүү шилжээд удаагүй байна. Мөн Монгол улс анхны Олон нийтийн радио, телевизийн тухай хуультай болсон 2005 оноос хойш олон нийтийн буюу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд айл бүрийн цахилгааны төлбөр дээр  нэмж радио, телевизийн нэвтрүүлгийн …

  • 21 January

    ФОТО:АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөлөө

    АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын  арга хэмжээ боллоо. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд алдарт дуучин уригдан ирж “This land is your land” дууг дуулсан бол Лэди Гага АНУ-ын төрийн дууллыг дуулсан юм. https://youtu.be/-6w3SPbTWKE 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын арга хэмжээнд ерөнхийлөгч асан  Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама болон тус улсын Дээд шүүхийн шүүгч нар хүрэлцэн ирлээ. Өдгөө 78 настай Жо Байдены хувьд тус улсын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч …

  • 21 January

    Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

    Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр Сүхбаатарын талбай дээр тэмцэж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан. Үр дүнд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд. УОК-ийн дарга Я.Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг огцруулсан бол Нийслэлийн онцгой комиссын дарга Хотын дарга Д.Сумьяабазар Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Төмөрбаатар, Өргөө амаржих газрын дарга …

  • 21 January

    Монгол улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа

    Европын Холбооны албан ёсны сэтгүүлд Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалт гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас хассан тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэллээ. Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард Санхүүгийн хориг арга …

  • 21 January

    Монголбанк “The Hu” хамтлагийн зурагтай дурсгалын зоос худалдаанд гаргана

    Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “Чингис хаан” одонт  “The Hu” хамтлагийн зурагтай шинэ дурсгалын зоосыг Монголбанкнаас худалдаанд гаргахаар болжээ. “Чингис хаан” одонт тус хамтлагийн цоо шинэ дурсгалын зоос ирэх хоёрдугаар сараас худалдаанд гарах гэнэ. “Чингис хаан” одонт хамтлаг нь Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ …

  • 21 January

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр …

  • 20 January

    Т.Мөнхсайхан: Ард иргэдээ цар тахлаас сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа

       Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан огцорч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр “Ард иргэдээ дэлхий нийтийг хамарсан цар тахлаас сэргийлэхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Үүний үр дүнд халдварыг хохирол багатай даван тууллаа. Эрүүл мэндийн салбарт олон жил болсон бугшсан буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Үүний үр дүнг гарсан үр дүнгүүдээс харж болно.  Эрүүл мэндийн …

  • 20 January

    АН:УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах шаардлага хүргүүллээ

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв. Тус бүлгээс УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг нэн даруй огцруулахыг шаардаж байгаа юм.