Monthly Archives: January 2021

January, 2021

  • 25 January

    Нийслэлийн удирдах ажилтнууд цахимаар хуралдав

       Нийслэлийн удирдах ажилтнуудыг ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга нэгдүгээр сарын 18-ны өдрийн Шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн тухай танилцуулав. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 25 January

    НӨАТ-ын сугалааг болиулах саналыг ШӨХТГ-аас Шадар сайдад хүргүүлэхээр болжээ

        ШӨХТГ-аас НӨАТ сугалааны тохирол дээр хяналт шалгалт хийжээ. Шалгалтын нэгдсэн дүнг энэ долоо хоногт нэгтгэн гаргах юм байна. Мөн шалгалтын нэгдсэн дүнг Монгол Улсын Шадар сайдад хүргүүлэхийн зэрэгцээ НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлэхээр төлөвлөжээ. Анх НӨАТ хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хөшүүрэг болгох зорилго байсан бол тодорхой цаг хугацааг туулж хангалттай үр дүнг өгсөн гэж ШӨХТГ үзэж байна. Мөн тус …

  • 25 January

    Хотоос гарах иргэдийн анхааралд

    -УБ хотоос гарах шаардлагатай байгаа орон нутгийн иргэд харьяа Аймгийн Онцгой комисстоо хүсэлтээ гаргана.  -Тухайн аймгаас зөвшөөрсөн буюу хүлээн авах иргэдийнхээ нэрсийн жагсаалтыг баталгаажуулан НОК-т ирүүлнэ. -Зөвшөөрлийг үндэслэн ПСР шинжилгээний хариу гарсан иргэдийг УБ хотоос гаргах болно.  Жич: Аймгууд нэгдсэн журмаар иргэдээ автобусаар авах ажлыг ирэх даваа гарагаас эхлэн зохион байгуулна. Хувийн унаатай иргэд дээрх шаардлагуудыг мөн хангаж, зөвшөөрөл авна.  ОРОН …

  • 23 January

    Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар онлайн тэмцээний шигшээ тоглолт эхэллээ

    Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 29 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр /2021.01.23/ эхэллээ. Коронавируст халдварын цар тахлын улмаас Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг анх удаа онлайнаар зохион байгуулж байгаагаараа онцлогтой гэдгийг Монголын шатрын холбооноос …

  • 23 January

    МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од Д.Ганбаатарт “Шилдэг бизнесмэн оны залуу” батламж, гэрэгэг гардууллаа

    Монголын залуучуудын холбооноос 18 дахь удаагаа “Next stop” оны шилдгүүдийг шалгаруулах наадмаа цахим санал асуулга хэлбэрээр зохион байгуулж, олон нийтийн санал болон зохион байгуулах хорооны шийдвэрээр “ШИЛДЭГ БИЗНЕСМЭН ОНЫ ЗАЛУУ”-гаар “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатар тодорсон. Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөлөл “Макс” групп олон мянган хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагын хүрээнд “Илүү сайхан Монголын төлөө” уриан дор “Ногоон Монгол”, “Эрүүл Монгол”, “Зөв …

  • 23 January

    Скайтелийн давхар урамшуулалтай “ЭВЭР БААТАР” цэнэглэгч карт худалдаанд гарлаа

    СКАЙтел бүх хэрэглэгчдэдээ зориулан 12 жилийн дараа дахин тохиож буй энэ цагт энх цагийг авчирч, элбэг дээдийг ерөөж давхар урамшуулал багтаасан 1000₮, 3000₮, 6000₮, 10000₮-ийн “Эвэр баатар” цэнэглэгч картаа худалдаанд гаргалаа. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид ЗӨРҮҮД, ХИЧЭЭНГҮЙ,  АЖИЛСАГ, ХҮЧИРХЭГ гэсэн 4 төрлийн картаар дансаа цэнэглээд урамшуулал болгон мобайл үйлчилгээнд ашиглах дата , SkyGO-д ашиглах дата болон нэмэлтээр картын QR кодыг уншуулаад бүх сүлжээнд ярих ярианы эрхтэй болоорой. Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дээрх  4 төрлийн …

  • 23 January

    Тайрсан үсийг шүүрдэхгүй байхыг зөвлөлөө

    НОК-ийн шийдвэрээр үсчин, гоо сайхан, барааны дэлгүүрүүд ажиллахаар болж байна. Нийслэлд дөрвөн голомт идэвхтэй байгаа тул эдгээр байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтлах шаардлагатай. Ялангуяа үсчин ашиглах талбай бага байдаг, хүнтэй ойрын зайнаас харьцдаг, үс сэнсдэх үед вирустэй дуслууд өөр хүнд хандах аюултай байдаг тул амны хаалт зайлшгүй зүүх шаардлагатай. Үсчин өөрөө амны хаалт дээр нүүрний хаалт давхар зүүх шаардлагатай. …

  • 23 January

    Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

    “TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн, олимп-дэлхийн аварга жүдоч, домогт Ясүхиро Ямашита бүх Үндэсний Олимпийн Хороодод албан захидал илгээсэн байна. Уг захидалд “Цар тахлын амаргүй цаг үед үүний эсрэг тэмцэж буй даян дэлхийн олимпийн андууддаа талархаж буйгаа илэрхийлье. Энэ сарын долооны өдөр Японд …

  • 23 January

    Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/25 тоот захирамж гаргалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 тоот захирамж гаргалаа.  Захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлах салбар, чиглэлийг хавсралтаар баталжээ.  Ингэснээр 2021 оны 01-р сарын 23-ны өдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, …

  • 22 January

    Есөн настай охиныг хөнөөсөн хойд эцэгт 20 жилийн ял оноолоо

    Есөн настай охин хойд аавынхаа гарт хүчирхийллийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн өнгөрсөн оны есдүгээр сарын 20-нд гарсан. Шүүх хурал шинэ оны өмнө болох байсан ч хойд эцгийн тал өмгөөлөгчөөсөө татгалзсан учраас түр хойшлогдоод байсан юм. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хаалттай болж, дагавар охиноо зодож, амь насыг …

  • 22 January

    Ebarimt аппликейшнд хөнгөлөлттэй эмийн цахим жор бичигдсэн даруйд мэдэгдэл очдог боллоо

    Иргэн та хөнгөлөлттэй эмийн цахим жор бичүүлсэн бол эрүүл мэндийн даатгалын цахим системээс таны ebarimt аппликейшнд жорын мэдээллийг шууд илгээдэг боллоо. Ингэснээр та жорын мэдээллээ гар утаснаас шууд харах, хянах боломжтой. Та цахимаар мэдэгдэл хүлээж аваад өөрийн регистерийн дугаарыг ebarimt аппликэйшны хэрэглэгчийн бүртгэлтэй нийцэж байгаа эсэхийг шалгаарай.

  • 22 January

    Г.Занданшатар: Аливаа үймээн самуунд уриалан дуудах нь төрийн эсрэг гэмт хэрэг мөн

    Улс орон, нийгмийг тогтворгүй байдал руу түлхэж, сонгож байгуулсан хууль ёсны төр засгийнх нь эсрэг турхирч, үймээн самуунд уриалан дуудах, түүнийг зохион байгуулахыг оролдох аливаа үйлдэл нь Үндсэн хуульт байгууллын эсрэг, Монгол төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Үндэснийхээ эв нэгдлийг сахиж, төр засгийн тогтвортой байдлыг хангах нь ард түмний амин эрх ашиг, Их ард түмнийг төлөөлсөн …

  • 22 January

    Барааны худалдаа, үсчин, гоо сайхны үйлчилгээ ажиллаж эхэллээ

    Нийслэлд гарсан коронавируст халдварын 10 гаруй голомт хумигдаж, хоёр голомтын идэвхжилт суларсан гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан тул Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комисс төлөвлөж байсанчлан нэгдүгээр сарын 23-наас буюу маргаашнаас барааны бүх худалдааны газрууд, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг нээх шийдвэр гаргалаа.  Нийслэлийн хэмжээнд хязгаарлалт тогтоосон салбар, чиглэлүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар эргэн нээх хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс  Бүх …

  • 22 January

    Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хогыг 3 хоногийн дотор ачиж дуусгана

    Баянзүрх дүүргийн НҮГ-ын ажилтнаас коронавирусын эерэг тохиолдол илэрсэн учраас дүүргийн НҮГ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах нөхцөл бүрдэх боломжгүй байгаа.Иймээс Нийслэлийн Засаг дарга, Хотын менежерийн өгсөн чиг үүргийн дагуу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бөөгнөрсөн хур хогийг 3 хоногийн дотор ачиж дуусгахаар боллоо. Мөн Нийслэлийн Засаг дарга, Хотын менежерийн зүгээс шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчээр хангахаар болжээ.Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг …

  • 22 January

    МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад 98.8 хувийн саналаар дэмжлээ

        МАН-ын Бага хурал хуралдаж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг 98.8 хувийн саналаар дэмжлээ. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, түүний дараа чуулганаар хэлэлцэн томилох юм.  Л.Оюун-Эрдэнийг төрийн хамгаалалтад аваад байгаа билээ.