Monthly Archives: January 2021

January, 2021

  • 27 January

    “Ковид-19” халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл “Өндрөөс дээш” гэсэн үнэлгээ гарсан байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.01.27/ боллоо. Хуралдаанаар “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажилтай танилцав. Халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл “Өндрөөс дээш” гэсэн үнэлгээ гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 526 мянга, PCR аппаратаар 981 мянга, нийт нэг сая 500 гаруй мянган хүнд шинжилгээ хийсэн. Нийслэлийн 31 тусгаарлах байранд Монгол Улсын 1,693, гадаадын дөрөв, орон …

  • 27 January

    Ховд: Коронавирусний халдвартай 2 иргэн, автобусны жолооч, хамт ирсэн зорчигчид нийт 41 иргэнийг Улаанбаатар хотруу тээвэрлэхээр шийдвэрлэлээ

    Ковид-19 цар тахлын дотоодын халдварын улмаас Ховд аймгийн цөөнгүй иргэд Улаанбаатар хотод түр саатаад байсан. Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж өчигдөр /2021.01.26/-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан. Нийтийн тээврийн 5 автобусаар ирсэн иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлсэн. Нэг гэрт амьдарч байсан 3 иргэний /эгч дүүс/ шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг  БОЭТ-ийн лабораторит авчран PCR-ийн шинжилгээ хийхэд мөн эерэг гарсан …

  • 27 January

    Г.Ариунбуян:Хоёрдугаар сард татан авалтын үйл ажиллагааг эрчимжүүлж долоо хоногт нэг удаа нислэг үйлдэнэ

    Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өчигдрийн (2021.01.26) хуралдаан 09 цаг 22 минутад 62.5 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Ш.Адьшаа нар гадаад улсаас иргэдээ татан авчрах үйл явц, учирч буй бэрхшээлийн талаар асууж тодруулсан юм. Засгийн газар, Улсын онцгой комиссоос …

  • 27 January

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орж, зарим газраар салхи шуургатай байна. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч …

  • 26 January

    Key Benefits Of Working With Dedicated Development Teams

    Content What Is The Workflow Of An Average Devops Team? More Than 500companies Trusted Us With Their Unique Projects Enhance Your Team With Top Devops Knowledge For Everyone Contact Us To Build The Right Product With The Right Team Outsource Product Development They proactively monitor and track a company’s network, troubleshoot any IT issues, and mitigate all sorts of problems …

  • 26 January

    Иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, хамтын хүчээр цар тахлыг даван туулахыг уриалав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хархорин худалдааны төвд ажиллан,  худалдаа эрхлэгчид, түрээслэгчидтэй уулзан санал бодлыг нь сонсов. Мөн тэрээр тус худалдааны төвийн удирдлагуудтай түрээсийн төлбөр хөнгөлөх асуудлыг зөвшилцсөн. Энэ хүрээнд Хархорин худалдааны төв түрээслэгчдийнхээ түрээсийн төлбөрийг 2021. 05. 31-ний өдрийг хүртэл 20 хувиар хөнгөлөхөөр боллоо.   Ингэснээр тус төвд лангуу, тасаг түрээсэлж худалдаа эрхэлдэг иргэд, ААН-үүд  …

  • 26 January

    УИХ-ын гишүүн С.Ганбаатарын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэлбэрээ өөрчлөхийг зөвлөв

    Оюу Толгойн асуудлаар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар нартай 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл нар биечлэн уулзлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 оны 01 дүгээр сарын 25-наас эхэлсэн уг тэмцлийг ажиглаж, УОК-ын Шуурхай штаб, ЦЕГ, ЭМЯ зэрэг холбогдох газраас мэдээлэл авч байсан юм. …

  • 26 January

    Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Х апартмент байранд хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа

    Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Х апартмент 1-ийн 4 дүгээр блок байранд хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны оршин суугчдаас шинжилгээ авахаар баг гарган ажиллаж байна. Тиймээс тухайн байрны оршин суугчид шинжилгээнд хамрагдаж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар, шаардлагыг биелүүлж хамтран ажиллана уу. Баянзүрх дүүргийн онцгой комисс

  • 26 January

    Т.Ням-Очир:Хоёрдугаар сарын 1-нээс орон даяар теле хичээл орно

    Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.01.26/ мэдээлэл хийлээ. БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж энэ удаад зайн сургалт буюу цахим, теле хичээлийн хэлбэрээр …

  • 26 January

    УОК: Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо

    Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдлаа. Хурлын эхэнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд салбар бүрийн авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сонслоо. Эрчим хүч, Уул уурхай, Хөдөө аж ахуй, Зам тээврийн салбарууд системийн хувьд хэвийн ямар нэгэн доголдол гараагүй гэдгийг хэллээ. Бусад Хил хамгаалах, цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарууд хэвийн ажилласан байна. Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар “Шуурхай” …

  • 26 January

    Оскар 93:Найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” кино шилдэг гадаад киноны төрөлд өрсөлдөнө

    Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын хүмүүсийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Шагналыг хүртээдэг албан ёсны арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Тэгвэл энэ жилийн Оскарын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд “Basic Berlin” кино продакшн, “Монгол ТВ” телевиз, “Rundfunk Berlinbrandenburg”-ийн хамтын бүтээл найруулагч Д.Бямбасүрэнгийн “Алтан судал” …

  • 26 January

    Үсчинд үйлчлүүлсэн гэр бүлийн 3 хүнээс коронавирус илэрчээ

    Өчигдөр 11 цагийн мэдээллээс хойш 12039 хүнд PCR шинжилгээ хийснээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 2 нь ХӨСҮТ-ийн ажилтан, эмч ариутгагч байна. Бусад нь кластер голомтоос гарсан тохиолдлууд байна. Сүхбаатар дүүргийн 16-р хорооны нийтийн байрнаас 7 тохиолдол илэрлээ. Бэлх, Дамба орчим гэсэн үг. Бусад нь ажиглан тусгаарлалтын байрнаас коронавирус илэрчээ.   Нийтийн байранд бүртгэгдэхээс гадна хэд хэдэн гудамж …

  • 26 January

    Эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч нийгэмд хямрал үүсгэв үү

    Эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч нийгэмд хямрал үүсгэв үү. Дөнгөж төрсөн эмэгтэйн төлөөх хүнлэг ёсны тэмцлийг Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан улстөржүүлснээс болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулсан. Үүнээс үүдэн шинэ Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж буйгаа эрх баригч намынхан мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн бариад байгаа. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрийг хүртэл Ерөнхий сайдын …

  • 26 January

    Ханх суманд өнгөрсөн шөнө таван удаа газар хөдөллөө

    Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар 1-р сарын 12-ны өдөр 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш олон удаа давтагдаад байгаа. Тэгвэл тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар өнгөрсөн шөнө буюу 1-р сарын 25-ны 20:42 цагт 3.9 магнитуд, 21:53 цагт 4.8 магнитуд, 22:01 цагт 3.7 магнитуд, 1-р сарын 26-ны 01:23 цагт 4.1 магнитуд, 07:01 цагт …

  • 26 January

    “Дэм дэмэндээ 2” аянд АПУ ХК нэгдэж 1000 өрхөд тусламж үзүүллээ

    НЗДТГ-аас коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас  ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор  “Дэм дэмэндээ2”  аяныг эхлүүлсэн. Энэхүү аяныг  үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж  аж ахуйн нэгж мөн дэмжин,  тусламж,  дэмжлэг шаардлагатай байгаа нийслэлийн 4000 айл, өрхөд  тусламжийн багц хүргүүлж байгаа юм.   Үүний эхлэл болж АПУ ХК  нийт …