Monthly Archives: January 2021

January, 2021

  • 28 January

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. …

  • 27 January

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхлаа

    Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэв. Тэрбээр цар тахал, цас зуд нүүрлэсэн амаргүй цаг үеийг даван туулах, шийдлээ хүлээсэн томоохон асуудлуудыг хугацаа алдалгүй, амжилттай хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг тэмдэглээд, шударга …

  • 27 January

    Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томиллоо

    УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий сайдаа яаралтай томилох шаардлагатай байгаа учраас нэг цагийн завсарлага өгсөн юм. Завсарлагын хугацаа дуусч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.9 …

  • 27 January

    “Хожлын 21 хоног”-т хожил бүр таных байг

    СКАЙтел бүх хэрэглэгчдэдээ зориулан “ХОЖЛЫН 28 ХОНОГ” сонирхолтой, ганзага дүүрэн урамшууллыг зарлаж байна. Цэц мэргэн авхаалж самбаагаа сориод супер шагналын эзэн болоорой. “ХОЖЛЫН 28 ХОНОГ” гэж юу вэ? Энэ бол СКАЙтел аппликэйшнд байрлах хэрэглэгч танд зориулан бүтээгдсэн танин мэдэхүй, аз од, сэтгэл шингэсэн урамшуулал юм. Урьдчилсан болон дараа төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгч цэнэглэлт, багц худалдан авалт,  төлбөр төлөлт тутамдаа ОНОО цуглуулж, тухайн оноогоороо …

  • 27 January

    П.Эрдэнэ: Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хувийн данс руугаа шууд авч болно

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн даатгалын үйлчилгээний талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнэтэй ярилцлаа. -Тэтгэмжийн даатгалын сангаас иргэд даатгуулагчдад ямар төрлийн үйлчилгээ үзүүлдэг талаар яриагаа эхлүүлье. -Тэтгэмж гэдэг нь даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих үед өөрт нь, нас барсан тохиолдолд даатгуулагчийн ар гэрийнхэнд нэг удаа олгодог мөнгөн хөрөнгө юм. Тэтгэмжийн даатгалд албан журмын …

  • 27 January

    Зорчигчид гар утсаар QR кодыг уншуулан маск авдаг ухаалаг машин

    БНХАУ-ын Хүнань мужийн Чанша хотын захиргаанаас хотынхоо метроны 23 өртөөнд үнэгүй маск тараагч ухаалаг машиныг энэ сарын 24-нд суурилууллаа. Метрогоор зорчигчид өдөр бүр хүн байсан нэг ширхэг маск үнэгүй авч болох юм. Зорчигчид гар утсаар QR кодыг уншуулан маскаа авах юм байна. Удахгүй болох бусад шугамын метроны гал түймэр, үнэгүй маск тараагч ухаалаг машиныг суурилуулахаар төлөвлөж байгаа аж.

  • 27 January

    МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од: Залуучуудаа АЛТ болгоё

    Монголын Залуучуудын Холбооны 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. -Баярлалаа. 100 жилийн түүхтэй, Төв Азийн ууган залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн босгон дээр надад итгэл хүлээлгэж МЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгосон Монголын нийт залуучууд болон Өнгөрсөн 100 жил МЗХ-г үүсгэн байгуулж, удирдаж ирсэн үе үеийн удирдлагууд болон идэвхитэн гишүүд тэдний гэр бүлийхэнд, МЗХ-ны Гүйцэтгэх хорооны хамт олондоо Монголын …

  • 27 January

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллахгүй болохоо албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Улс орны нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед цагийг их үрэлгүй шиг төр засгаа эмхлэн байгуулах нь манай намын гол зорилго болж байна. Ерөнхий сайд албан ёсоор томилогдсоны дараа Засгийн газрын бүрэлдэхүүнээ ярина. Гэхдээ бүтцийг хөндөхгүй гэдгээ Л.Оюун-Эрдэнэ сайд мэдэгдлээ. Засгийн газрын бүрэлдэхүүнийг …

  • 27 January

    УХТЭ хөхний хоргүй хавдрыг соруулж авах аргыг нэвтрүүлснээс хойш 22 иргэнд мэс засал амжилттай хийгээд байна

    Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд эмчилгээндээ шинэ технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр “Korea Pharma” ХХК-иас УХТЭ-т Хөхний хавдрыг соруулж авах БНСУ-д үйлдвэрлэгдсэн Bexcore system аппаратыг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Оношилгооны төвийн дарга Б.Эрдэнэбулган, “Korea Pharma” ХХК-ий ерөнхий менежер Б.Ариунтуяа болон бусад хүмүүс оролцлоо. …

  • 27 January

    Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард БНСУ руу хоёр, Япон, Индонез руу тус бүр нэг удаа буюу нийт дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон. Сөүлээс ирэх нислэгийн хувьд 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг хамруулна. Истанбул, Сөүл /2021.02.26/ чиглэлээр тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулна. Харин …

  • 27 January

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжив

      Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.27) хуралдаан 12 цаг 51 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын …

  • 27 January

    Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналаа албан бичгээр хүргүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүллээ. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын намаас Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 …

  • 27 January

    НОК:Хамгаалалтад авсан байршлууд

    2021 оны нэгдүгээр сарын 27-ний өдрийн 12:00 цагийн байдлаар Нийслэлийн хэмжээнд доорх 15 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна. БГД: 12-р хороо 19-р байр БГД: 5-р хороо 47а байр БГД: 14-р хороо 16-р байр БГД: 21-р хороо Горьк нийтийн байр БЗД: 19-р хороо Саруул тэнгэр 103 байр БЗД: 2-р хороо 8-1-р байр БЗД: 17-р хороо 61-р байр БЗД: 26-р хороо Баянмонгол хороолол 410 байр БЗД: …

  • 27 January

    УОК-ын Шуурхай штаб:Ирэх сард дөрвөн удаагийн нислэг үйлдэнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар боллоо. 02 дугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар 02 дугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар 02 дугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар 02 дугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, 840 орчим иргэнээ татан авна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 27 January

    Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:30 цагт газардана

    Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусаар зорчигчдоос Дарви суман дахь хяналтын постод тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гарсан. Энэ нь PCR шинжилгээгээр баталгаажиж, дахин хоёр хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тул тус автобусын зорчигчдыг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу тээвэрлэн авчирч байна. Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах юм.  “Хүннү …