Monthly Archives: January 2021

January, 2021

  • 11 January

    Чинээлэг орнуудад шинэ үеийн вакцин эрэлттэй байна

    Эм, вакцин үйлдвэрлэгч компаниуд цар тахлын эрсдэлийг даван туулах бүтээгдэхүүн боловсруулах өрсөлдөөнөө үргэлжлүүлж байна. Өрсөлдөөнийг “BioNTech”, “Pfizer”, “Moderna” компани тэргүүлж байгаа бол Швед-Британийн “AstraZeneca”, “Sanofi”, “Sinovac”, “Johnson & Johnson” зэрэг эмийн үйлдвэр вакцинаа сайжруулж, илүү боломжит нөхцөлийг худалдан авагчдад санал болгож эхэллээ. Үүний зэрэгцээ коронавирусийн эсрэг вакцин үнэхээр үр дүнтэй юү, өвчтөний нас, архаг өвчтэй эсэхээс хамаарч өөрөөр хэрэглэх үү, …

  • 11 January

    Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно

    УЛСЫН БҮРТГЭГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА.ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ А.ЕРКЕГҮЛ Иргэд маань Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасан тогтоосон хугацааг мэдэхгүйгээс болж, зөрчил гарган торгуулах байдал их гарч байна. Иймд хуулийн хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлж байхыг иргэддээ зөвлөе.Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйл. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих. 1. Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр …

  • 11 January

    Өнөөдөр 9 жүдоч Дохагийн татамид барилдана

     Токиогийн олимпын эрхийн онооны төлөө өрсөлдөх Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны цувралын анхны “Доха Мастерс” тэмцээн өнөөдрөөс /2021.01.11/ эхэлж байна. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэй 48, 52, 57, эрэгтэй 60, 66 кг жингийн барилдаанууд явагдаж шилдгүүдээ тодруулах юм. Монгол Улсаас өнөөдөр Г.Наранцэцэг, М.Уранцэцэг, Б.Хорлоодой, Л.Сосорбарам, Д.Сумъяа, Д.Амартүвшин, Л.Өнөболд, Г.Хэрлэн нар хүч, ур чадвараа сорино. Манай тамирчид Катар улсад …

  • 11 January

    Иргэн, ААН-ийн банк болон ББСБ-аас авсан зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төслийг өргөн барив

    Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулснаа (2020.01.08) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр  Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, …

  • 11 January

    Улсын Их Хурал – Энэ 7 хоногт

    Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.08) нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 59.5 хувь нь ирцэд бүртгүүлснээр цахимаар эхлэв. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т гишүүн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 …

  • 11 January

    Д.Лянхуа: Стрессийг даван туулахад дасгал хөдөлгөөн хийх, төлөвлөгөө зохиох зэрэг энгийн аргууд илүү үр дүнтэй

    СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Гэмтлийн дараах стрессийн эмгэгийн тухай” тус төвийн зөвлөх эмч Д.Лянхуа зөвлөгөө, мэдээлэл өглөө. Гай гамшигт аюулыг нүдээрээ харж биеэрээ туулж, сэтгэлээрээ мэдэрсэн хүн хэдэн 7 хоног,  сар,  жилийн турш  айдастай,  түгшүүртэй, үзэн ядалттай, сэтгэлийн дарамтаар хариу урвал өгөхийг гэмтлийн дараах стрессийн эмгэг гэнэ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал болох Ковид-19 өвчин түүнтэй холбоотой  цаг үеийн нөхцөл байдал нь …

  • 11 January

    Сэтгэцэд нөлөөлөх канабис төрлийн ургамал хэрэглэж байсан эмэгтэйчүүдийг саатууллаа

      Энэ сарын 2-нд Багануур дүүрэгт сэтгэцэд нөлөөлөх канабис төрлийн ургамал хэрэглэж байсан 16-23 насны 6 залуусыг цагдаагийн байгууллагаас саатуулсан. Тэдний хоёр нь эмэгтэй байсан ажээ.  Тус дүүрэгт дахин хэрэг гарсан байна. Тодруулбал, тус дүүргийн нэгдүгээр хорооны …. дугаар байрны … тоотод хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, хэрэглэж байна гэсэн мэдээлэл оршин суугчдын зүгээс иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус тоотод оршин …

  • 11 January

    Эрчим хүчний хэрэглээний 98 хувийг дотоодоос хангаж эхэллээ

    Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 93 сая ам.доллараар “ДЦС-IV” төрийн өмчит хувьцаат компанийн дөрвөн турбингенераторыг өргөтгөж Төвийн бүсийн эрчим хүчний системд холболоо. Ингэснээр манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. 89 МВт-аар өргөтгөсөн нь 10 аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадалтай …

  • 11 January

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнд тавигдах шаардлага

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Улаанбаатар хотоос гарах,  хот руу орох хөдөлгөөнийг  Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан  “Хот хоорондын зорчигч хөдөлгөөнийг зохион байгуулах тухай” түр журам, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/06 дугаар  захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулна.  Үүнд: 1.Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн Улаанбаатар хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн …

  • 11 January

    Б.Лхагважав: Гэртээ байгаа төрийнхний цалинг 50 хувь бууруулж, хувийн хэвшлийн ажилчдыг дэмж

    Өнгөрсөн баасан гаригт барилгын салбарын мэргэжлийн холбоод хамтран Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан дөрвөн чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм. Энэ асуудлаар Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын дарга Б.Лхагважаваас тодрууллаа. -Танай салбарынхны Ерөнхий сайдад хандсан бичигт хувийн хэвшилд ажиллаж байгаа 770 мянган хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420 мянган төгрөгөөр тооцож төрөөс дэмжлэг олгохыг хүссэн байна. Төрд үүнийг шийдэх санхүүгийн  боломж нөхцөл хэр байгаа вэ. Ямар үндэслэлээр ийм …

  • 11 January

    ​У.Хүрэлсүх: Эрчим хүчний том төслүүд цаг хугацаандаа хэрэгжээд явна

    “ДЦС IV” ТӨХК-ийн турбогенератор №3-ын шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр ажиллагаанд залгалаа. Ингэснээр “ДЦС IV” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 110 МВт-аар нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн хүчин чадлын үр дүнд 89 МВт-аар нэмэгдэж байгаа юм. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Эрчим хүчний салбар үндэсний аюулгүй байдалтай холбоотой эдийн засгийн суурь салбар. Засгийн газар улс орныхоо хэрэглээний эрчим хүчийг дотоодоос бүрэн хангах зорилт тавьж ажиллаж …

  • 11 January

    26-33 насны залуус сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, хэрэглэж байжээ

    Багануур дүүрэгт оршин суух хаягтай, 26-33 настай С болон Б нар нь гэртээ сэтгэцэд нөлөөт канабисын төрлийн ургамлыг хэрэглэж, хадгалсан байсан нь илэрчээ. Тодруулбал, Нэгдүгээр сарын 9-ний өдөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж, хадгалж байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус дуудлага мэдээллийн дагуу шалгалт хийхэд тус дүүргийн … тоотод суух 33 настай эрэгтэй С, 33 настай эмэгтэй Б, 26 настай эмэгтэй Х нар …

  • 11 January

    БГД:Баянгол дүүрэгт PCR шинжилгээ авч буй 13, 20, 43, 47-р сургуулиудад ариутгал, халдваргүйтгэл хийлээ

    Баянгол дүүрэгт иргэдээс PCR шинжилгээг 13, 20, 43, 47 сургууль дээр 09:00-18:00 цагийн хооронд авч байгаа. Шинжилгээ авч буй цэгүүдэд 2021 оны 01 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд нийт 6100м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ. Иймд, иргэд та бүхэн шинжилгээнд хамрагдахаар ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйлчлүүлэхийг уриалж байна.

  • 11 January

    ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаанд шалгалт хийнэ

    Мэдээлэлд ойр байдлаа ашиглан НӨАТ-ын сугалаанд удаа дараа хожиж байна гэх мэдээлэлд ШӨХТГ-аас шалгалт хийхээр болжээ.  Тухайлбал, IT ажилтан гэр бүлээрээ 30 удаа өндөр дүнтэй сугалаанд азтан болсон гэх мэдээлэл гараад буй. Шалгалтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран хийх юм.