Monthly Archives: April 2021

April, 2021

  • 26 April

    Б.Пүрэвдорж: Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй

    Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 4 дүгээр сарын 18-ны орой суудлын автомашин СОГТУУГААР жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргасан байдаг. Түүний уруул сэтэрч ГССҮТ-д хүргэгдээд байсан юм. Эл явдалд хариуцлагын асуудал яригдалгүй хэд хоногийг үдсэний дараа гишүүн өөрийн цахим хуудсаараа дамжуулан уучлал гуйв. Тэрээр, “Би хариуцлагагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна. Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн …

  • 26 April

    Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг хянан хэлэлцээд үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ. Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар хүртэл байдаг бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар энэ нэг сарын 20 хоногийг шийдвэрлэсэн тул өнөөдрийн шүүх …

  • 26 April

    Э.Энхбатын биеийн байдал апаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй байдалд байна

    Олимпын аварга Н.Түвшинбаяр өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулснаар БНСУ-д эмчилгээ хийлгэхээр явсан байдаг. Түүний ар гэрийнхний мэдээлж байгаагаар 20-30 дусал өдөртөө залгуулж, амьсгал дэмжих, уушги орлуулах зэрэг хэд хэдэн аппаратад зэрэг орж байгаа ч аппаратыг нь салгавал зүрх нь шууд зогсохоор эрсдэлтэй байна. Тиймээс нарийн шинжилгээ өгч чадахгүй харзнах байдалтай байгаа гэжээ.  Харамсалтай мэдээ нь түүний уушги бүрэн устсан байна.  Харин …

  • 26 April

    “Оскар-93”: БНСУ-ын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртлээ

    Америкийн кино академиас жил бүр уламжлал зохион байгуулдаг 93 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Америк Нэгдсэн Улсын Лос-Анжелес хотын “Долби” театрт болж өндөрлөлөө. Энэ жилийн “Оскар”-ын наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Minari” кинонд тоглосон дүрээрээ хүртлээ. Өдгөө 73 настай Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Minari” кинонд АНУ-ын Аркансас мужид …

  • 26 April

    Л.Энхсайхан:Хөл хориог үр дүнтэй хэрэгжүүлж чадвал үр дүн гарна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.26/ мэдээллийн үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Хатуу хөл хорио тогтоосны үр дүн гарч байна уу. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ? -Хатуу хөл хориог сулруулах тодорхой хэмжээний шалгуурууд байдаг. Энэ шалгуур үзүүлэлтүүд тодорхой хэмжээнд хангагдахгүй байсан учраас хөл хориог үргэлжлүүлэхээс өөр аргагүй нөхцөл …

  • 26 April

    Жүжигчин Б.Мишээл, Р.Отгонбаяр нар Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

    Ардын хувьсгал ялсан түүхэн үйл явдлыг тайз, дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэж, 100 жилийн өмнөх амьдралыг эргэн сануулах “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар энэ сарын 24-ны өдөр үзэгчдийн хүртээл боллоо. Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолд заналхийлсэн харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлж, ард олноо энх жаргаланд учруулсан ардын журамт цэргийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг …

  • 26 April

    Б.Ууганбаяр: Улаанбаатар хотод 744, орон нутагт 112 халдварын тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.26/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад 856 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 31339 болсон байна. Сүүлийн 24 цагт 1060 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 16,815 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлын 744 …

  • 26 April

    Үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-19:00 цагаар тогтоов

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, дүүрэг, хороо тус бүрээр иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн гэрээр тусгаарлалт, ажиглалтад байгаа …

  • 26 April

    Токио-2020 олимпод оролцох тамирчдын хувцас

    “Токио 2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны загварыг танилцууллаа. Тус хувцасны загварыг “Мишээл Амазонка” ХХК-ийнхан зохион бүтээжээ. Мөн тамирчдын өдөр тутам бэлтгэл сургуулилалтад зориулагдсан спортын хувцсаны загварыг гаргаж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2018 оны наймдугаар сард тус компанитай гэрээг байгуулжээ. Эдгээр загварыг холбогдох яам нь 2019 онд баталсан аж.

  • 26 April

    Вакцины II тунг хийлгэсний дараа 14 хоногоос дархлаа тогтоно

    “Ковид-19” цар тахлын эсрэг вакцины II тунг хийлгэсний дараа 14 хоногоос дархлаа тогтоно. Тиймээс та амны хаалтаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барьж, өөрийгөө болон бусдыг коронавирусний халдвар авахаас сэргийлээрэй.

  • 26 April

    Автобус хоорондын хугацаа 2-5 минут байна

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 12 хоногоор сунгасан. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулахаар болсон юм. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 98 чиглэлийн 859 автобус явж байна. Автобус хоорондын хугацаа 2-5 минут …

  • 26 April

    Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалт

    Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 08-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан байна. Та бүхэнд хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалтыг хүргэе.  ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ №ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД1.             Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Авлигатай тэмцэх …

  • 26 April

    98 чиглэлд 859 автобус үйлчилгээнд явж байна

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн. Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах юм. Энгийн үед 98 чиглэлд 964 автобус үйлчилгээнд явдаг бол өнөөдрөөс 98 чиглэлд 859 нийтийн тээврийн хэрэгсэлд …

  • 26 April

    Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу өнөөдөр буюу 04 дүгээр сарын 26-ны өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн MR12 агаарын хөлөг 05:18 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус  нислэгээр 72 зорчигч /монгол 11, гадаад 61/ ирсэн бөгөөд Дорноговь аймгийн чиглэлд 52 иргэнийг тээвэрлэж, “Амар”,  “Новотел”, “Кемпински” …

  • 26 April

    Тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээхтэй холбогдуулан “Буянт-Ухаа” нисэх буудал зорчигчдоо хүлээж авахад бэлэн болжээ

    Монгол Улс ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс агаарын хилээ нээхтэй холбогдуулан “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нислэгийн аюулгүй байдлыг хангах, зорчигчдын эрүүл мэндийг хамгаалах, тав тухтай үйлчлүүлэх орчин бүрдүүлэх, тахлын халдвараас урьдчилан сэргийлэх тэмдэг, тэмдэглээ байршуулах, тусгаарлах өрөө гаргах зэрэг бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Тогтмол нислэг үйлдэж эхэлхэд нисэх буудлын болон хил дээрх хамтын ажиллагаатай байгууллагын ажилчид зорчигч үйлчлүүлэг, …