Yearly Archives: 2021

July, 2021

  • 8 July

    “ХӨХ ҮҮР”-ээс ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад НЭГ ТОНН АЙРАГ бэлэглэнэ

    Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан ХӨСҮТ-ийн эмч ажилчдад нэг тонн айраг бэлэглэхээр боллоо. Дэлхий дахинд тархаад байгаа КОВИД-19 цар тахлыг даван туулахад хоёргүй сэтгэлээр цаг наргүй хөдөлмөрлөж байгаа нийт эрүүл мэндийн салбарын ЦАГААН ХУВЦАСТАЙ БААТРУУДДАА чин сэтгэлээсээ ТАЛАРХАН “ХӨХ ҮҮР ТУР” ХХК болон БУЛГАН аймгийн САЙХАН сумын малчид нэгдэн Халдварт Өвчин …

  • 8 July

    The Ultimate Technique For Dominican Mail Order Bride

    So it is not gorgeous that the majority Dominican ladies choose marriage to being with a selection of males. However, most of those mail order wives are honest and caring and would make a superb wife. Their charismatic personalities allow them to draw males with out even attempting. You won’t meet girls with caramel pores and skin and black eyes …

  • 8 July

    Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Г.Азжаргалыг томилов

    УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа танилцуулга хийсэн юм. Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргаар Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг …

  • 8 July

    Эрүүл мэндийн салбарт 735.1 тэрбум төгрөг нэмж зарцуулна

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу төсвийн тодотголын төслүүдийг эцэслэн баталлаа. Эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 241.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас 493.9 тэрбум төгрөг, нийт 735.1 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгалаа. Үүнд: Халдварын тархалт …

  • 8 July

    Ж.Гүррагчаа, Д.Баатар нарын таван эрдэмтэн “Хубилай хаан” медалиар шагнууллаа

    “Хубилай хаан” медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2021.07.08/ ШУА-ийн байранд боллоо. Энэ онд Ардын хувьсгалын 100, Монгол улсад орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100, ШУА байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Тус ойн хүрээнд  ШУА-иас  “Хубилай хаан” медалийг дотоодын 4, гадаадын 1 эрдэмтэнд олгохоор болсон юм.   Шинжлэх ухааны Академийн дээд шагнал болох “Хубилай хаан” медалийг шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын …

  • 8 July

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 139 иргэн ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7302 рейсийн агаарын хөлөг өчигдөр 18:53 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 139 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Туушин”, “Ти Жи Эс”, “Тайж”, “Хабу” зочид буудлуудад тусгаарлалаа. Түүнчлэн дипломат ажилтан 5 зорчигч, тусгай зөвшөөрөлтэй 3, коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 32, дагаж явсан хүүхэд 3, нийт 43 зорчигчийг энгийн …

  • 8 July

    “ТОКИО-2020” олимпын наадамд оролцох жүдогийн шигшээ багт хувцас хэрэгслийг нь гардууллаа

    Япон улсын Токио хотноо долдугаар сарын 23-нээс наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах зуны XXXII олимпын наадам эхлэхэд 16 хоног үлдлээ. Олимпд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдад албан ёсны хувцас хэрэгсэл болон оролцогчийн мандат гардуулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Аваргууд академи” спорт цогцолборт бэлтгэлээ хангаж буй жүдо бөхийн олимпд оролцох тамирчид, дасгалжуулагч нарт Монголын …

  • 8 July

    Жүдо бөх:Саид Моллай шигшээ багийн тамирчдын хамт бэлтгэлээ базааж байна

    Жүдо бөхийн дэлхийн аваргын алт, хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллай өөрийн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммадын хамт энэ сарын 5ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум , Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад хүрэлцэн ирж үндэсний шигшээ багийн тамирчдын хамт олимпын бэлтгэлдээ орлоо. Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ гаргасан чансаанд 5023 оноотой жиндээ 5 дугаар байрт эрэмбэлэгдсэн …

  • 8 July

    Сэрэмжлүүлэг:Нутгийн өмнөд хэсгээр халуун, нутгийн хойд хэсгээр бороо хур элбэгтэй байна

    Энэ сарын 10-19-ний өдрийг хүртэл ес хоног амарна. Амралтын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр халуун, нутгийн хойд хэсгээр бороо хур элбэгтэй байх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тодруулбал, 9-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, ялангуяа төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээтэй, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим …

  • 8 July

    Г.Занданшатар: Халамжаас хөдөлмөрт шилжих шинэ харилцааг дэмжсэн чуулган боллоо

    Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр /2021.07.08/өндөрлөв. Чуулганыг хааж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,     Нар хур тэгширч, байгаль дэлхий өгөөжөө хайрласан зуны энэ сайхан өдөр 2021 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж байна.     Коронавирусийн цар тахал улс орон, иргэдийн амьдралд хүндрэл, эрсдэл дагуулсан амаргүй цаг үед Монгол Улсын Их Хурал хаврын …

  • 8 July

    “Токио-2020” олимпын Монголын багийн тугчаар Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нар сонгогдлоо

    Олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн хуралдааны үеэр спорт холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн жүдо бөхийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр, сагсан бөмбөгийн тамирчин Онолбаатарын Хулан нарыг “Токио-2020” олимпд оролцох Монголын багийн тугчаар сонголоо. ОУОХ-ноос жендэрийн тэгш байдлыг хангах, спорт, олимпизмийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж буй. Олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигийн санал …

  • 8 July

    “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханд Ардын жүжигчин цол хүртээнэ

    Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн босгон дээр Монголын рок, поп урлагийнхнаас анхны Ардын жүжигчин цолтон төрөх нь. Тэр бол “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан юм. ” Төрсөн өдрийн дуу”, “Тамирчны алдар”, “Чингис хаан”, “Бүргэд”, “6.45” зэрэг хит дуунуудын үг, аяыг зохиож дуулсан тэрбээр урлагийн гэр бүлд мэндэлсэн бөгөөд нэрт уран барималч, зураач, аав Ч.Дашзэвэг нь 1999 онд УГЗ, …

  • 8 July

    Уран бүтээлч Б.Нарандэлгэр Монгол Улсын “Соёлын элч” боллоо

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан Б.Нарандэлгэрт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулж өглөө. Соёлын элчээр томилогдсон Б.Нарандэлгэр нь Монголын үндэсний биет бус өв болох хөөмий, цуур, хэл хуурыг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд монгол уламжлалт хөөмийг битбокстой хослуулсан Хөөмийбит этник шинэ төрөл …

  • 8 July

    УЕПГ:20 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 114 хэргийг хянаж танилцан, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх үүрэг өгч ажилласнаас 20 хэргийг шүүхэд шилжүүлж, 30 хэргийг хааж, 1 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн байна. Мөн “иргэн Д.Янжинхорлоотой холбоотой …

  • 8 July

    Д.Баярсайхан: “Century” бонд зах зээлд амжилттай арилжаалагдсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээлээ

    Засгийн газраас олон улсын зах зээлд гаргасан “Century” бондын талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай ярилцлаа. -Засгийн газраас саяхан олон улсын зах зээлд шинээр бонд гаргалаа. Үүнийг Та хэрхэн харж, дүгнэж байна вэ? -Энэ долоо хоногт Засгийн газраас олон улсын зах зээлд шинээр бонд гаргасан нь манай улсын эдийн засаг болон санхүүгийн зах зээл дээр яахын аргагүй томоохон үйл явдал …