Yearly Archives: 2021

June, 2021

  • 15 June

    Сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарна

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг хуралдаж, Нийслэлийн Спорт хороо, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргүүдийн ЗДТГ-ын дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Хурлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамир, спортын талбайг зориулалтын бусаар ашиглаж байгааг зогсоох, газрын маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх, цаашид сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. …

  • 15 June

    Монгол-Германы хамтарсан их сургуулийн дотуур байрны барилгын явц 80 хувьтай байна

    Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутны дотуур байрыг Налайх дүүргийн наймдугаар хороонд барьж буй. Тус таван давхар барилгад Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналт тавьж байна. Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь нийслэлийн Налайх дүүрэгт байрлаж буй Монголын анхны хотхон бүхий сургууль юм. Тус хотхонд оюутнуудын сурч боловсрох бүхий л орчин, нөхцөлийг бүрдүүлсэн. Сургалтын танхим, …

  • 15 June

    ​С.Амарсайхан: Хоолны газруудыг заалаар үйлчлүүлэхгүй, амралт, жуулчны газрыг түр хугацаанд хязгаарлана

    Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын түр хороо хуралдаж байна. Тус хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна.  Шадар сайд С.Амарсайхан “Манай оронд тархсан вирусийн шинэ төрөл халдвар дэгдэх гол үндэслэл болж байх магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл, Монгол омог эрчимтэй дэлгэрч тархсан магадлал өндөр …

  • 15 June

    У.Хүрэлсүхэд долоон улсын удирдагч баяр хүргэжээ

    Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд дэлхийн долоон улсын удирдагч, төрийн тэргүүнүүд баяр хүргэжээ. Тэрээр зургадугаар сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлнэ. У.Хүрэлсүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу зургаан жилээр ажиллах анхны Ерөнхийлөгч болж байгаа билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин: Санал хураалтын үр дүн Таны улс …

  • 15 June

    Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 ААН-ийн эрхийг хүчингүй болголоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар авч, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаатай холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сард газар дээр нь очиж ажилласан. Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 аж ахуйн нэгжид газар олгосон байдаг. …

  • 15 June

    Архангай аймгийн хэмжээнд энэ сарыг дуустал аялал, хурим, үсний найр хийхийг хориглолоо

    COVID-19 халдварын нөхцөл байдлын улмаас Архангай аймгийн хэмжээнд зарим үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргажээ. Тодруулбал, сүүлийн үед халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан маргааш буюу зургаадугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас зургаадугаар сарын 30-ны өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумдын хэмжээнд дараах үйл ажиллагааг хориглосон байна. Үүнд, Олон хүн төвлөрсөн арга хэмжээ болох хурал, цуглаан, уулзалт, Аливаа баяр ёслол тэмдэглэх, …

  • 15 June

    Дархлаажуулалтын 45 цэг ажиллаж байна

    Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Өчигдөр буюу зургадугаар сарын 14-нд нийт 393 дуудлагад үйлчилж ажиллалаа. НМөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 51 иргэн хандсанаас 19 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 32 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллажээ. Улаанбаатар хотод өнөөдөр …

  • 15 June

    “Миний анхны код” онлайн сургалт эхэллээ

    Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10000 программист” төслийн хүрээнд “Миний анхны код” сэдэвт онлайн сургалтыг зургадугаар сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж байна. Тус сургалт нь хүүхэд, залууст код бичих анхан шатны суурь мэдлэг олгоход чиглэгджээ. “Миний анхны код” онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдсанаар дөрвөн багц хичээл, хоёр дасгал ажлыг судлан, шалгалт өгч, сертификат авах юм. Мөн уг төслийн хүрээнд …

  • 15 June

    Дархан-Уул, Сүхбаатар аймагт илэрсэн сум, галт хэрэглэлийг аюулгүй болголоо

    ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг энэ сарын 6-ны өдөр Дархан-Уул аймгаас ирүүлсэн дуудлагын дагуу ажиллаж, 13 нэр төрлийн 58 ширхэг сум, галт хэрэглэлийг илрүүлэн аюулгүй болгов. Залгуулан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн мөн тус бүлэг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн нутгаас байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх 5 төрлийн 57 сум, галт …

  • 15 June

    Э.Даваажамц: Ямар ч ядралт, цуцалтгүйгээр 530 км замыг туулаад байна

    Ховд аймаг, Улаанбаатар хотын чиглэлийн 1500 км замыг явган туулахаар Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 13 дахь өдрөө гүйж байна. Тэрээр нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөж, монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, эр зоригийг харуулах, Монгол Улсын холын зайн гүйлтийн рекордыг шинэчлэх зэрэг олон зорилго тээж яваа. Түүнтэй Говь-Алтай аймгийн Дэлгэр …

  • 15 June

    Монголчууд Хятадыг байгуулсан уу?

    -Тимоти Брүүк “Их Улс: Хятад ба дэлхий” Хүн төрөлхтний соёл иргэншлийн ууган голомт Нангиадуудын түүх арвин шигээ, эгзэгтэй эргэлт, эргэлзээтэй мөчлөгөөр баян билээ. БНХАУ байгуулагдсаны 50 жилийн ойг барууны хэвлэлд “2000 жилийн түүхтэй орны 50 жилийн ой” хэмээн егөөдөн нэрлэж байлаа. Хятад судлаач, түүхч Тимоти Брүүк Хятад орны эдүгээгийн өнгө төрх, Үндэсний философи нь бүрэлдсэн цаг мөчийг арай өөрөөр хардаг …

  • 15 June

    “10000 программист” төслийн хүрээнд “Миний анхны код” онлайн сургалт болж байна

    НШУҮИГ-аас “10000 программист” төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Миний анхны код” сэдэвт хүүхэд залууст зориулсан код бичих анхан шатны суурь мэдлэгийг олгох онлайн сургалтыг www.10k.mn платформоор дамжуулан зохион байгуулж байна. Тус онлайн сургалтад бүрэн хамрагдаж, багц хичээлүүдийг судлан, шалгалтыг өгснөөр сертификаттай болох бөгөөд уг төслийн хүрээнд зохион байгуулагдах дараагийн шатны сургалтуудад суралцах боломж нээгдэх болно. Сургалтад энд дарж бүртгүүлэн, хамрагдана уу. Холбогдох утас: 70111299 займ на …

  • 15 June

    Х.Азбаяр: “Цэргийн алба” хүнийг засч, зүлгэнэ үү л гэхээс эвдэхгүй газар

    Дотоодын цэргийн байгууллага өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хугацаат цэрэг авч эхэлсэн билээ. 2020 оны 2 дугаар ээлжээр цэргийн албанд татагдан хугацаат цэргийн алба хааж буй Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч, Дэд түрүүч Х.Азбаяртай ярилцлаа.  -Танд энэ өдрийн мэнд хүргэе.  Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Яагаад цэргийн алба хаая гэж бодсон бэ?  -Намайг Х.Азбаяр гэдэг, 19 настай. Дотоодын …

  • 15 June

    Ц.Ганцэцэг: 950.0 орчим тэрбум төгрөгийн ндш-ийн хөнгөлөлт, чөлөөлөлт, дэмжлэг үзүүллээ

    Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа. – Нийгмийн даатгалын санд ажил олгогч болон даатгуулагч ямар хувь хэмжээгээр шимтгэл төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй байдаг талаар ярилцлагаа эхэлье. – Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг Нийгмийн даатгалын тухай хуулиар тогтоодог. Албан журмын даатгалын харилцаанд ажил олгогч …

  • 15 June

    The way to select Beautiful Asians For Internet dating

    When usually think of amazing Asians think only of Oriental girls. Certainly there are the truth is thousands of different beautiful Hard anodized cookware men, and beautiful Cookware women. Unfortunately they are somewhat shy to come out and even meet up with a person. You need to know there is another way you can meet beautiful Asians without having to …