Yearly Archives: 2021

April, 2021

  • 29 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын тогтоолд хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛСЭН “ХОРИГ ТАВИХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын Их Хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн 38 дугаар тогтоолыг баталж, 2021 …

  • 29 April

    Л.Баттөр:Вакцины хоёрдугаар тунд хамрагдсан 80, нэгдүгээр тунгаа хийлгэсэн 6000 гаруй хүн халдвар авсан

    ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй гэдгийг зөвлөлөө. Тэрбээр“Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой хэмээн ДЭМБ-аас байнга анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн 80 гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдсэн, мөн нэгдүгээр тунд хамрагдсан 6000 гаруй иргэн халдвар аваад байна. Тиймээс вакцин хийлгэлээ гэж тайвшрах боломжгүй. Хэдийгээр …

  • 29 April

    А.Тлейхан:980 мянган хэрэглэгчийн цахилгаан, дулаан, уурын төлбөр 290 тэрбум төгрөгийг төрөөс төлөөд байна

    Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2020 онд гүйцэтгэсэн ажлын тайлан, эрчим хүчний салбарын 2020 оны үйл ажиллагааны дүнг нэгтгэн Эрчим хүчний яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад танилцуулжээ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Удирдлагын ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Тлейхантай ярилцлаа. -Эрчим хүчний салбарт өнөөдөр хичнээн хүн ажиллаж, хэдэн компани …

  • 29 April

    Б.Ууганбаяр:1015 хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.29/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 11,145 хүнд шинжилгээ хийхэд 1015 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 34 623 болсон байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1013 нь дотоодын халдвар байгаа бол эрүүл мэндийн нэг ажилтан, зөөвөрлөгдөн орж ирсэн …

  • 29 April

    Тавантолгойн нүүрсний баяжуулах үйлдвэрийг гуравдугаар улиралд багтаан барьж эхэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2021.04.28/ болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлав. Тогтоолд Таван толгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус  техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг …

  • 29 April

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн эх орондоо ирнэ

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт  “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлана. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана. Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон …

  • 29 April

    Чөлөөт бөхийн “Токио-2020” олимпын наадмын эрх олгох дэлхийн тэмцээнд манай 5 бөх оролцоно

    “Токио-2020” зуны олимпын наадамд Ази тивээс олимпын эрх олгох тэмцээн болон Ази тивийн аварга шалгаруулах 2021 оны чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор Казахстан улсыг манай улсын чөлөөт бөхийн багш дасгалжуулагч, тамирчид нийлээд 43 хүний бүрэлдэхүүнтэй зорьсон юм. Хоёр тэмцээний дараа манай баг тамирчид эх орондоо ирсэн бөгөөд тавдугаар сарын 6-наас 9-нд Болгарын Софи хотноо болох “Токио-2020” олимпын наадмын эрх олгох дэлхийн …

  • 29 April

    Б.Амарзаяа Олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

    Узбекистаны Ташкент хотноо туялзуур сэлэмний Ази, далайн орнуудын олимпын эрхийн тэмцээн болж, манай улсаас эх орноо төлөөлөн ганцаараа оролцсон спортын мастер Батсайханы Амарзаяа хүрэл медаль хүртлээ. Энэ жил 22 нас хүрч буй Б.Амарзаяа нь туялзуур сэлэмний төрлөөр тивийн тэмцээнүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж, урьдчилсан шатанд 3 ялж, 3 ялагдсанаар хасагдах шатанд долдугаар байраар шалгаран өрсөлдсөн юм. Тэрбээр Филиппиний Ханиел Абеллаг …

  • 29 April

    Ерөнхийлөгч Х.Баттулга сар бүр хүүхдэд олгож буй 100,000 төгрөгийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ. ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ТӨСӨЛ: “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн …

  • 29 April

    ОУПХ-ны Залуу парламентчдын олон улсын VII хуралд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Булгантуяа нар оролцож байна

    ОУПХ (Олон улсын парламентын холбоо)-ны ээлжит 142 дугаар Ассамблей ирэх тавдугаар сард чуулна. Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд ОУПХ-ны Байнгын хороод, Ажлын хэсэг, Эмэгтэй парламентчдын форум болон Залуу парламентчдын форумаас цахим хурлуудыг энэ сарын 26-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн. Олон улсын парламентын холбооны Залуу парламентчдын олон улсын VII хурал “Ковид-19 цар тахлын дараах сэргээн босголт Залуучуудад чиглэсэн хандлага” сэдвийн хүрээнд цахим …

  • 29 April

    Коронавирусийн халдвараар нэг өдрийн дотор өвчилсөн болон нас барсан хүний тоо Энэтхэгт дээд хэмжээндээ хүрлээ

    Өчигдөр буюу Лхагва гараг нь Энэтхэг улсын цар тахлын түүхэнд хамгийн хүнд өдөр боллоо. Сүүлийн 24 цагийн дотор тус улсад коронавирусийн халдварын 360,960 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь Энэтхэгт төдийгүй дэлхийд хамгийн өндөрт орох үзүүлэлт болжээ. Үүнээс гадна 3,293 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь тус улсын хувьд нэг өдрийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Цар тахал эхэлсэн цагаас …

  • 29 April

    Дээрхийн Гэгээнтэн өнөөдөр Энэтхэгийн ерөнхий сайдад захидал илгээлээ

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр Энэтхэгийн ерөнхий сайдад захидал илгээлээ.Тэрээр захидалдаа, “Ковид-19 цар тахал дэлхий нийтэд төдийгүй Энэтхэг улсад ихээхэн хүндрэл бэрхшээл учруулж байгаад миний сэтгэл ихэд зовниж байна. Цар тахал өвчний тархалт асар хурдацтай газар авч байгаа энэ хүнд цаг үеийг бид Энэтхэгийн ахан дүүстэйгээ хамтдаа даван туулахын төлөө бат зогсож байгаагаа илэрхийлж, “Далай Ламын Итгэлийн сан”-д (Dalai Lama …

  • 29 April

    Дархлаа тогтсон иргэдэд хил нээлттэй

    Засгийн газар, Улсын онцгой комисс (УОК)-оос олон улсын хилээ тавдугаар сарын 1-нээс нээхээр төлөвлөж буй. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавдугаар сарын 1-нд хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хос тун вакцинд хамрагдсан иргэдийг оруулах байдлаар ажлын хэсэг гаран ажиллаж байна” хэмээн хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг танилцуулахдаа (2021.04.08) хэлсэн билээ. Одоогоор агаарын хилээ нээх талаар эцсийн шийдвэр гараагүй талаар УОК-оос мэдээлэв. Тус комиссын хэвлэлийн …

  • 29 April

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч цас ихтэй байгаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.  Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн …

  • 29 April

    Өнөөдөр 75068 иргэнийг дархлаажуулалтад хамруулна

    2021.04.29-нд ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. Улаанбаатар хотод 113 цэгт 298 багийн 2318 эмч, ажилчид 75068 иргэнийг дархлаажуулна. Өнөөдөр вакцин хийх төлөвлөгөө:   кредит онлайн на карту под 0 zaymi-bistro.ru круглосуточный кредит онлайн payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online деньги на карту без отказов срочно credit-n.ru взять займ на карту …