Yearly Archives: 2021

March, 2021

  • 31 March

    ЗГ:Дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.03.31/ боллоо. Засгийн газар Улаан түвшинд буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхгүй гэж шийдвэрлэлээ. Гэхдээ 04 дүгээр сарын 03-18-ны хооронд улсын хэмжээнд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. Энэ нь цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл …

  • 31 March

    БСШУСБХ-ны даргад Г.Дамдиннямыг нэр дэвшүүлэхийг дэмжив

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.      Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн.     Иймээс Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг нэр …

  • 31 March

    Г.Занданшатар: ХЭҮК-ийн шинэ гишүүд хүний эрхийн зөрчлийг арилгах талаар нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц дорвитой ажил хийсэнгүй

    Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний  байдлын талаарх 20 дахь илтгэлийг  Хүний эрхийн Үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан болон гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Өнгөрсөн онд Хүний эрхийн үндэсний комиссын хуулийг шинэчлэн баталж, хуулийн шинэчлэлийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар анх удаа сонгогдсон гишүүд хүний эрхийн илтгэлээ ийн өргөн барьж байгаа юм.   Энэ удаагийн илтгэл нь …

  • 31 March

    О.Эрдэнэхишиг: Цагдаагийн байгууллагаас гаргадаг 9 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг “E-mongolia” системээс авах боломжтой

    ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс Төрийн цахим мэдээлэл солилцох “E-mongolia” систем ашиглан цахим хэлбэрээр цагдаагийн байгууллагаас үзүүлэх төрийн үйлчилгээний талаар тодрууллаа. Монгол Улсад мэдээллийн технологи, интернэтэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээ бий болж төлөвшөөд багагүй хугацаа өнгөрч төрийн болон хувийн хэвшлийн зарим үйлчилгээнд онлайн үйлчилгээний хэлбэр нэвтэрсэн. Цагдаагийн байгууллагаас хэчнээн үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой болсон бэ? -Иргэд, бизнес …

  • 31 March

    БНСУ-аас 160 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 160  иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийн 117  нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 31 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 5 нь эрүүл мэндийн шалтгаантай,  4 нь өндөр настан, 3 нь жирэмсэн иргэн байгаа юм. Иргэдийг Зүчи, Сүнжин гранд, Мөнххустай зочид буудалд …

  • 31 March

    Хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах санал орууллаа

    Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх хүрээнд хатуу хөл хориог тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж буй. Гамшгийн үеийн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн энэ үед Эрдэмтдийн багийн хийсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар халдвар ихээр тархаж буй зарим салбарын аж ахуй нэгжүүдийг тогтоосон …

  • 31 March

    О.Дашпагма: Дөрөвдүгээр сард багтаж 1.1 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.31/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дархлаажуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма“Манай улс 490 мянга гаруй хүн тун вакцин хүлээн авсан. Цаашид нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах вакцин хүлээн авахаар зорьж, ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сард багтаж 1.1 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Гуравдугаар сарын …

  • 31 March

    Б.Ууганбаяр: Хязгаарлалтын дэглэм тогтоох саналыг ЭМЯ-наас гаргасан

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.31/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Коронавирусээс болж эмнэлгийн ачаалал өсвөл өөр өвчнөөр хүмүүс амиа алдах эрсдэл үүсэж болзошгүй. Тиймээс хязгаарлалтын дэглэм тогтоох саналыг ЭМЯ-наас гаргасан. Засгийн газар дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд хөл хорио тогтоох эсэхийг шийдвэрлэхээр яг одоо хуралдаж байна. Эрүүл мэндийн яамнаас ч саналаа …

  • 31 March

    Ж.Байгалмаа: Улаанбаатарт 328, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.03.31/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа“Сүүлийн 24 цагт 18 лабораторид 10,652 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 377 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8,447 боллоо. Шинээр бүртгэгдсэн 377 тохиолдол дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 328, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ. …

  • 31 March

    ВИДЕО:Хан Лэй:Мьянмарт олон улсын тусламж яг одоо хэрэгтэй байна

    Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдсан “Miss Grand International 2021” тэмцээний үеэр Мьянмарын гоо бүсгүй дэлхийн улс орнуудаас тусламж хүсчээ. Мьянмарын мисс Хан Лэй 22 настай бөгөөд Янгоны их сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцдаг байна. Мьянмарын мисс Хан Лэй “Miss Grand International” тэмцээний тайзанд гарч үг хэлэхдээ “Манай Мьянмарын ард түмэн өнөө орой намайг энэ тайзан дээр гаргахын тулд маш …

  • 31 March

    Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 26% нь цастай ба дундаж зузаан нь 6 см, цасан дахь усны нөөц 2.66 шоо.км  байна. Жишээлбэл, Увс нуур, Тэс гол, Булган, Шишхэд, Чулуут, Идэр голын сав  газруудын   60-70%  нь  цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар  0.2 шоо.км  бол Хяргас нуур, Завхан, …

  • 30 March

    Б.Бямбадорж: Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тохиолдолд өрхийн эмчдээ бүртгүүлээрэй

    Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор тусгаарлалтын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа. -Коронавирусийн халдвар авсан иргэд гэртээ тусгаарлагдаж болохоор зохицуулалт хийсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд халдварын тархалт их байна. Ийм үед эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ, иргэд, олон түмний хамтын ажиллагаа чухал. Иргэддээ амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол …

  • 30 March

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэрэлт хөшөө” сүндэрлэнэ

    Мөрдөн байцаах алба, Экологийн цагдаагийн алба хамтран Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь насаа алдсан алба хаагчийн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор “Гэрэлт хөшөө”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах ажлыг хариуцан зохион байгуулж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд уран бүтээлчдээс ирүүлсэн 13 хөшөөний загварыг Хууль зүй, дотоод …

  • 30 March

    Нөөцийн махыг хүнсний 405 дэлгүүрээр борлуулна

    Нөөцийн махны худалдааг гуравдугаар сарын 26-наас эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Нийслэлийн Мал эмнэлгийн Хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн дарга Д.Доржсүрэн нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны 19 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн …

  • 30 March

    Археологичид эртний бунхнаас жимсний дарс олжээ

    БНХАУ-ын хойд нутгийн Шаньси мужийн Юүнь Чэн хотын ойролцоох эртний бунхнаас Жөү гүрний /МЭӨ 1046-256/ үед дарсан жимсний дарс олджээ. “Бэй Бай-Э” бунхнаас өнгөрсөн онд олдсон найман хүрэл данхны сайн битүүмжилсэн хоёроос нь тунгалаг шингэн олдсон гэж археологичдын багийн ахлах Цао Жюнь мэдээлсэн байна. Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн судалгааны багийн гишүүн Ли Жинпүний мэдээлснээр, шингэний дээж болон бусад …