Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна. 2021 оны 11 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын …
Yearly Archives: 2021
November, 2021
-
5 November
У.Хүрэлсүх:Олон зууны туршид оршин тогтнож ирсэн Монгол соёл иргэншлээ дээдлэн хөгжүүлэх учиртай
Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Монгол туургатан ахан дүүстээ “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Дэлхий ертөнцөд сүр хүчээрээ гайхагдаж, суу алдраа мөнхөлсөн аугаа хүчирхэг өвөг дээдсээрээ бид бүхэн бахархах ёстой ард түмэн. Одоогоос 859 жилийн өмнө Тэмүүжин – Их эзэн Чингис хаан мэлмий гийж, “Монгол” хэмээх …
-
5 November
Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Их эзэн богд Чингис хаан мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-н өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй эрхмүүд Их эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл …
-
5 November
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол болов. Мөн төрийн есөн хөлт Их цагаан тугийг Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд торгон цэргүүд, Төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, үлээвэр найрал хөгжимд хүндэтгэлийн ая эгшиглэлээ. Монгол Улсын …
-
5 November
Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана
Улаанбаатар хотод өнөөдөр суурин 16 цэгт 20 багийн 85 эмч, ажилтан ажиллаж, 2,978 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Иргэд өөрт ойр цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд доорх цэгүүд 10:00-20:00 цагийн хооронд ажиллана. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд нийслэлийн хэмжээнд I тунд 57 II тунд 141 нэмэлт сэргээх тунд 3,538 нийт 3,736 иргэнийг дархлаажуулсан байна. Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт …
-
5 November
The Ten Finest, Worst And Weirdest New Intercourse Toys For Long
Content Ideas On Lengthy Distance Intercourse With Expertise Video Of The Week What Can We Do To Stay Near Our Partner? Sex Toys For Lengthy Distance Relationships Matt, like the overwhelming majority of long-distance daters we spoke to, recommends Rabb.it, a former phenomenon that’s since been replaced by Kast. The app allows you to watch films with others in an …
-
4 November
Маргааш дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллана
Энэ сард нийтээр тэмдэглэх тэмдэглэлт хоёр өдөр тохиож буйтай холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулах тушаалыг Нийслэлийн Эрүүл мэндийн дарга гаргасан байна. Тушаалд зааснаар арваннэгдүгээр сарын 5, 26-ны өдөр дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, хүүхэд, дотор, шүдний кабинет, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет 09:00-15:00 цагийн хооронд ажиллах аж. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн …
-
4 November
Х.Цагаанбаатар: Хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө нэмэлт тундаа хамрагдаарай
ЭМЯ, НЭМГ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Спортын төв ордонтой хамтран тамирчдыг өнөөдөр дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрууллаа. Нийт 350 тамирчин Пфайзер болон Синофарм вакцины сонголттой III тунгийн дархлаажуулалтад хамрагдаж буй юм. Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц “Соёл урлаг, спортын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй, III тунд хамрагдсан бол түргэвчилсэн шинжилгээ шаардахгүйгээр явуулах болсон. Манай …
-
4 November
Улаанбаатар хот явган болон дугуйн замын сүлжээтэй болно
Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хуралдаанд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөл”-ийг танилцууллаа. Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөлд 18 зорилго, зорилт бүхий 108 ажлыг тусгажээ. Динамик судалгааны дүнгээр Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа нэг саяд хүрнэ гэж гарсан байна. Одоогийн байдлаар …
-
4 November
Р.Батнасан:Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудын мэдүүлэг авах өрөөнүүдийг сар бүр шалгадаг
Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Батнасангаас тодрууллаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг гэж ямар гэмт хэргийг ойлгох вэ, энэ гэмт хэргийн талаар танаас мэдээлэл авах гэсэн юм? Юуны түрүүнд эрүү шүүлт гэж юу болох, хууль тогтоомжид хэрхэн тусгагдсан байдаг талаарх мэдээллийг өгье. 2002 оны …
-
4 November
Авто замын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулна
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа. Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос …
-
4 November
Л.Оюун-Эрдэнэ: Шийдвэр гаргахад “Ногоон гэрэл” асааж өгье
Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурал Төрийн ордонд болж, хоёр дахь удаагийн албан даалгавраа гаргалаа. Энэхүү албан даалгавар нь дараах чиглэлүүдийг багтаасан юм. Нэгдүгээрт, орон нутагт хөгжлийг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын дагуул хот, дэд төвүүдийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах. Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр албан даалгавар …
-
4 November
Видео:Жүжигчин Ж.Баясгалан гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан “Мэдэрмээр байна” шинэхэн клипээ цацлаа
Тэсвэр хатуужил, хүсэл тэмүүлэл, идэвхтэй амьдралаараа олон хүнд үлгэр дуурайлал, урам зориг өгч яваа эрхэм бол Соёлын тэргүүний ажилтан жүжигчин, продюсер Ж.Баясгалан. Тэрбээр гэргий Э.Мөнхтуяатайгаа хамтарсан “Мэдэрмээр байна” шинэхэн клипээ олны хүртээл болголоо. Чи намайг хүлээх үү хэлээч Би чамайг санаж болох юмуу Чиний инээхийг хармаар байна Би чамайг мэдэрмээр байна хэмээн хосуудын хайр, сэтгэлийн үгийн утсыг хөнджээ. Хосууд анх …
-
4 November
Замын уулзваруудад хиймэл оюун ухаанд суурилсан камер суурилуулжээ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад технологийн шийдлийг боловсруулах, нэвтрүүлэх зорилгоор замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг нэгдсэн системийг бий болгохоор ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмжөөр тоноглох, төлбөр хураамжийг 100 хувь цахимаар шийдэх ажлын тооцоо, судалгааг хийж буй. Тухайлбал, орчин үеийн ухаалаг хиймэл оюун ухаанд суурилсан камерын …
-
4 November
БНСУ-аас 19,4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа
Эрээн хотод коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан БНХАУ тодорхойгүй хугацаагаар хилээ хаагаад буй. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хүнс, барааны татан авалтыг эрчимжүүлж, тасалдуулахгүй байх чиглэлээр боломжит бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд өчигдөр /2021.11.03/ БНСУ-аас эмнэлгийн зүү тариур, дуслын шингэн, өргөн хэрэглэгддэг антибиотик, цус шингэлэх эм зэрэг нэн шаардлагатай 19.4 тонн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл