Нийслэл хотод 2021 оны нэгдүгээр сарын 11-нээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/06 тоот захирамж гаргажээ. Захирамжид өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, …
Yearly Archives: 2021
January, 2021
-
11 January
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж буйтай холбогдуулан өнөөдөр (2021.01.11)-өөс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинууд QR код ашиглахгүй бөгөөд өмнөх шигээ дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж, амралтын өдөр үйлчлэхгүй байх шийдвэр хэвээрээ юм. – Нэг, зургаагаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Даваа гаригт; – Хоёр, долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл Мягмар …
-
11 January
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшиж цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн …
-
10 January
Базархандаев Амгалан Ринчинович: Монголд анх төмөр замын хөтөч оюутнуудын удирдагчаар ирж байлаа
ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв(РЦНК)-ийн захирал Базархандаев Амгалан Ринчиновичтой ярилцлаа. Бага залуу наснаасаа удирдах албан тушаалд томилогдон ажилласан Базархандаев Эрхүүд танилцаж, нөхөрлөсөн монгол оюутнуудтайгаа одоо ч дотно харилцаатай байдаг, урлаг, хэвлэл мэдээллийн салбарт элэгтэй нэгэн юм. Мөн тэрбээр манай улсад дээрх албан тушаалуудад томилогдон …
-
10 January
Хятад улс 9 сая гаруй тун вакцин тариад байна
Хятад улс 9 сая гаруй тун вакцин тариад байна9-нд Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын эрүүл хамгаалалын үндэсний хорооны дэд дарга, вакцин судлан бүтээх тусгай хэсгийн хариуцлагатан Зэн Ишинь хэлэхдээ: 2020 оны 12-р сарын 15-наас хойш, Хятад улс чухал бүлгийн хүмүүст вакцин тарих ажлыг албан ёсоор өрнүүлсэн байна, өнөөг хүртэл бүх Хятадын хэмжээнд чухал бүлгийн хүмүүст 7 сая 500 …
-
10 January
САЙН МЭДЭЭ: Сэлэнгэ аймгийн том голомт хумигдаж, батлагдсан 217 тохиолдлын 193 нь бүрэн эдгэрч, хяналтаас гарлаа
Сэлэнгэ аймгийн том голомт хумигдаж, тус аймагт батлагдаад байсан 217 тохиолдлын 193 нь буюу 89% нь бүрэн эдгэрч хяналтаас гарчээ. Одоо эмчилгээний дараах сувиллын хяналтад 12, гэрийн ажиглалтад 13 иргэн байгаа юм байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 иргэн эмчлүүлж байгаагаас маргааш 3 иргэн сувиллын хяналт руу шилжих гэж байгаа талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.
-
10 January
ЭМЯ: ААН-үүд ажилчидаа ээлжийн зохицуулалтад оруулж, ажилчидынхаа 3/2-ыг цахимаар ажиллах боломжийг хангах хэрэгтэй
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Шинэ коронавирус нь хуванцар болон ган хийцийн гадаргуу дээр 3-5 хүртэл хоног, зэс эдлэл дээр дөрвөн цаг, хөнгөн цагаан эдлэл дээр 4-8 цаг оршдог болохыг тогтоосон. ААН-үүд ажиллаж эхэлсэн эдгээр өдрүүдэд байгууллагууд ариутгалыг маш сайн хийх хэрэгтэй. Мөн ажилчидаа ээлжийн зохицуулалтад оруулах, бүх ажилчидынхаа 3/2-ыг цахимаар ажиллах боломжийг хангах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх, богиносгосон цагаар ажиллуулах, хүн хоорондын зайг баримтлах, …
-
10 January
МАН-ын бага хурлын VIII хуралдаан цахимаар эхэллээ
Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ. Хурлыг нээж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, цаг үеийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өглөө. Хуралдааныг нийслэл хот, 21 аймаг, 330 сумаас шууд онлайнаар зохион байгуулж, 71 хувийн ирцтэй эхэлсэн байна. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг хуралдаан даргалагчаар, орлогч даргаар УИХ-ын …
-
10 January
Ц.Оюунгэрэл: Ковидтой үеийн ажлын горим
Одоо бид ковидтой зэрэгцэж ажиллаж амьдрах боллоо. Ковидгүй үед бүх бизнесийг хааж, хүмүүсийг ядууруулж туйлдуулсан болохоор ковид тархаж буй ид өвлийн хүйтэнд гэр гэртээ нам суух нөөц хэнд ч үлдсэнгүй. Хоолгүй болохын хэрээр ажлын байраа нээх дарамт улам ихсэж буйг Засгийн Газар сая л олж харав бололтой. Бас тархалтыг хумьж барих бүх оролдлогууд нь талаар болов. Үүнд очер үүсгэх, автобусанд …
-
10 January
FACTCHECK: Хавдар судлалын үндэсний төвд болсон жигшүүрт хэрэг
Хавдар судлалын үндэсний төвийн эмч Э.Эрхэмбаяр нь ходоодны хорт хавдрын хагалгаанд орох гэж буй өвчтөний ар гэрийнхнээс гурван сая төгрөгийг хэт тулгуу хугацаатайгаар нэхэмжилж, уг шаардлагыг биелүүлж чадахгүй бол “дахин манай эмнэлгээр битгий үйлчлүүлээрэй” хэмээн дарамталж хохироосон маш ноцтой хэргийг фактчек нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар толилуулж байна. Эх сурвалж: lIVETV.mn FACTCHECK нэвтрүүлэг
-
10 January
Европ дахин 300 сая тун вакцин худалдаж авна
8-нд Европын Холбооны комиссын дарга Фон Делейн хэлэхдээ: Европын Холбоо нь Америкийн Pfizer Эмийн үйлдвэрийн ХХК болон Германы биотехникийн компанитай гэрээ тохиролцож, уг хоёр компаний хамтдаа судлан бүтээсэн шинэ коронавирусийн эсрэг вакциныг дахин 300 сая тун нэмж худалдан авахаар болсон байна гэжээ. Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр Фон Делейн үүнээс өмнө Европын Холбоо дээрх төрлийн вакциныг 300 сая тун …
-
10 January
Хөгжиж буй орнуудын вакцинжуулалтад зориулж нэг тэрбум ам.доллар цуглуулжээ
Форд, Фиат Крайслер, Тоёота зэрэг автомашины компани 8-ны өдөр мэдэгдэхдээ: чипний хомсдолоос болж, автомашины үйлдвэрлэлээ бууруулах болно гэжээ. Гадаадын мэдээнд тэмдэглэснээр, бүх дэлхийн автомашины үйлдвэрлэл урьдчилан төсөөлснөөс илүү хурдтай сэргэсний улмаас, одоогоор автомашин болон электрон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид чип дутагдах хүндрэл бэрхшээлтэй тулгараад байна. Түүнчлэн шинэ коронавирусийн халдварын нөлөөлөлөөр, бүх дэлхийн хэмжээнд гэрээсээ ажиллах хүмүүсийн тоо нэмэгдэж, хувийн компютерийн хэрэгцээ нэмэгдснээр, …
-
10 January
Маргаашаас үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбарууд
Нийслэлийн хэмжээнд ирэх даваа гарагаас буюу нэгдүгээр сарын 11-нээс үйл ажиллагаа нь хэвийн явагдах салбаруудыг Онцгой байдлын ерөнхий газраас танилцууллаа. Үүнд: 1.Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг2.Барилгын материалын худалдаа, модны зах3.Авто техникийн зах4.Ресторан, кафе, цайны газар5.Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп6.Хувцас захиалга засвар үйлчилгээ7.Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ8.Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар9.Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар10.Цүнх …
-
10 January
Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорын асуудлаар өнөөдөр МҮОНТ-д ярилцлага өгнө
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оффшорын асуудлаар” өнөөдөр орой 19:35 цагаас МҮОНТ-д ярилцлага өгөхөөр болжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төрийн санд оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн …
-
10 January
“УБТЗ”-д халдвар авсан хүмүүс бүрэн эдгэрч, төмөр замын үйл ажиллагаа хэвийн байдалд шилжлээ
Монгол Улсын онцгой комиссын шуурхай хуралдаан Зам, тээврийн хөгжлийн яаманд цахимаар боллоо. Монгол Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаар тушаалаар байгуулсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл