Monthly Archives: May 2022

May, 2022

  • 30 May

    Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

    Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ энэ сарын 21-29-ны өдрүүдэд болж өндөрлөв. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин өрсөлдлөө. Өчигдөр тэмцээний насанд хүрэгчдийн -120 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ. Энхбаярын Содномпилжээ цээжнээс …

  • 30 May

    Х.Баярмаа: С.Наран эгчийг дуурайх их зориг шаардсан үзүүлбэр байлаа

    “Яг түүн шиг 2022” шоуны дөрөв дэх дугаарын ялагч Х.Баярмаатай ярилцлаа. Долоон дуучинтай мөр зэрэгцэн оролцож буй тэрээр энэ удаад Монгол Улсын гавьяат жүжигчин С.Наранг дуурайж энэ дугаарын ялагч болсон юм. Чамгүй өндөр шалгууртай поп дивагийн дүрийг “бүтээнэ” гэдэг тун амаргүй ч ямартай ч тэр ард нь амжилттай гарч, “Дэндүү сайхан залуу нас”, “Welcome to my heart” брэнд дуунуудыг “Яг …

  • 30 May

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. 2022 оны 05 сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун  болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, …

  • 30 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын тавдугаар сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Зуны тэргүүн хөхөгчин могой сарын 30. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, зургаан цагаанн мэнгэтэй, харагчин хонь өдөр.  Өдрийн наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ …

  • 30 May

    “Цондоолой Цүндээлэй 2” болон “Динза” цувралууд дахин хэвлэгдлээ

    Монголын хамгийн олон уншигчтай, анхдагч комикууд болох “Цондоолой Цүндээлэй 2” болон “Динза” цувралууд хүүхдийн баярыг тохиолдуулж дахин худалдаанд гарлаа. Эцэг эхчүүд бяцхан үрсдээ хүүхдийн баярын бэлэг сонгохдоо танин мэдэхүйд хөрөнгө оруулалт хийж Динза, Цондоолой Цүндээлэй 2 коиикуудаас сонгон авч гишүүнчлэл үүсгэх боломжтой боллоо. Гишүүнчлэл үүсгэснээр таны хүүхэд Ирмүүн агентлагаас улирал бүр зохион байгуулагдах хүүхдийн танин мэдэхүй,боловсрол, соёл, шинжлэх ухааны арга …

  • 27 May

    “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны трейлер цацагдлаа

    Belgute Pictures, Mount Guard болон Мобинет ХХК-ийн Voo хамтран бүтээсэн “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт энэ сарын 25-ны өдөр Corporate Convention центрт болсон билээ. Тэгвэл өнөөдөр/2022.05.27/ киноны албан ёсны трейлер 18 цагт цацагдлаа. “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны Ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба, Н.Ялалт ажиллаж, киноны эх зохиолыг Тодко Самсон бичжээ. “ТЭГРИ ЧИНУ” …

  • 27 May

    Фото: Балетчин Г.Урингийн гэрэл зургуудаас

    “Уран хас”, “Хунт нуур” , “Цөмөөхөй” , “Жизель” , “Дэггүй лиз” зэрэг алдартай балетад гол болон туслах дүрүүдийг бүтээсэн балетчин бүсгүй Г.Уринг энэ удаагийн фото мэдээ буландаа онцолж байна. Тэрбээр 2018 онд ОХУ-ын Пермь хотноо зохион байгуулагдсан “Arabesque” тэмцээний модерн төрөлд амжилттай оролцсон төдийгүй 2019 онд БНСУ-ын балетын “WISE” театрын жүжигчидтэй хамтран тавьсан “Жизель” балетад оролцсон залуу уран бүтээлч юм. …

  • 27 May

    Гэрэл зурагчид “Мастер” цол хүртлээ

    Монголын гэрэл зургийн салбарын дээд шагнал болох “Мастер” цол, тэмдэг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. МГЗНХ-ны зүгээс энэхүү цол, тэмдгийг хоёр жилд нэг удаа гардуулдаг бөгөөд өндөр шалгуур тавьдаг. Өөрөөр хэлбэл, гэрэл зурагчин дараах есөн шалгуур үзүүлэлтийг хангасан байх учиртай. Гэрэл зургийн салбарт 25-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, төр засаг болон салбартаа үнэлэгдсэн байх; Гэрэл зургийн урлагийг бусдад түгээн …

  • 27 May

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийн төслийг өнөөдөр (2022.05.27) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл 6 бүлэг, 19 зүйлтэй. Улсын Их Хурлаас 2017 онд улс орон даяар зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг …

  • 27 May

    Хөгжлийн банкны дуулиан юу болов…

    Өнгөрсөн өвлөөс эхэлсэн Хөгжлийн банкны дуулиан юу болов гэж эх баригчдаас асууя. Хөгжлийн банкнаас 74 аж ахуйн нэгжид нийт 2,383,007,436,094 /хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум/ төгрөгийн зээл олгосон байсан бөгөөд зээлийн зарцуулалттай холбоотой үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Хамгийн гол нь улс төрчид болон тэдний ойрын хүрээлэлийнхэн бага хүүтэй …

  • 27 May

    ОУХМ Ж.Чулуунбат 5-р байр эзэлсэн батламжаа гардаж авлаа

    Чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат “Лондон-2012” олимпод амжилттай барилдан 120 кг-ын жинд 7-р байр эзэлсэн. Гэтэл энэ жинд түрүүлсэн Узбекистаны А.Таймазов допинг хэрэглэсэн нь илэрснээр алтан медалиа хураалгаж, ард нь жагссан бөхчүүд байр ахисан юм. ОУОХ-ноос Ж.Чулуунбатыг тус олимпод шагналт 5-р байрт шалгарсан болохыг илтгэсэн батламж ирүүлснийг Гишүүдийн хурлын үеэр гардуулж өглөө. Мөн түүний спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг …

  • 27 May

    МҮОХ, Монголын спортын корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулав

    Монголын үндэсний олимпын хороо, Монголын спортын корпорацитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын спортын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр нар гарын үсэг зурав. Хамтын ажиллагааны хүрээнд Монголын спортын корпорацийн зүгээс МҮОХ болон гишүүн спорт холбоодод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм. Энэ үеэр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар “МҮОХ-ны гол …

  • 27 May

    Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байна

    Өмнөговь аймаг, энэ орчмын бүс нутаг нь уул уурхай, эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөгжлийн гол цэг, тэргүүлэх бүс нутаг болон хөгжиж байна.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор-ыг байгуулахаар болсон …

  • 27 May

    Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У. Хүрэлсүх эмэгтэй энхийг сахиулагчдад баяр хүргэв

    Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ өдрүүдэд тохиож байна. Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслол Соёлын төв өргөөнд болж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх  төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй …