Monthly Archives: July 2022

July, 2022

  • 27 July

    Түүх соёл, аялал жуулчлал, археологийн олдворын өлгий нутгийг төрийн тусгай хэрэгцээнд авна

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.07.26) Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор уг …

  • 27 July

    Ус ихээр тогтдог зарим байршлуудад ус зайлуулах шугам угсарчээ

    2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, хороод, иргэдээс ирсэн судалгааг нэгтгэн 25 байршилд ус ихээр тогтож байгааг тогтоосон юм. Тэдгээрийн 11 байршилд шинээр ус зайлуулах шугам угсралтын ажлыг энэ онд хийж гүйцэтгэжээ. Одоогоор 14 байршилд ус тогтдог хэвээр байна. Тухайн байршлуудад шуурхай бригад ажиллан тогтсон усыг ус сорох машинаар соруулж, хэвийн …

  • 27 July

    Үер буух эрсдэлтэй байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байхыг анхаарууллаа

    Өчигдөр хүчтэй бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ийн гарам орчимд буусан үерийн улмаас 20 гаруй айлын хашаанд ус түрэн орж, гурван айлын гэр урсан, нэг саравч, 10 хашаа, явган хүний гүүр нурсан байна.  Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  аврах ангийн албан хаагчид, автомашин болон завьтайгаар  ажиллаж, усанд боогдсон  долоон /4 том хүн, 3 хүүхэд/ иргэнийг авран,  …

  • 27 July

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. …

  • 26 July

    АТГ:Гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 7 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 29 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …

  • 26 July

    Прокурорын байгууллага авлигын 10 хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 7 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 44 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 273 даалгавар бичгээр өгчээ. Мөн мөрдөн байцаалтын 1838 хэрэгт хяналт тавьж, 183 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 85, Өмчлөх …

  • 26 July

    Сувдны үйлдвэрлэлээр эдийн засгаа тэлнэ

    Сүүлийн жилүүдэд Жэжян мужийн Хүжөү хотын Дэчин шянь цэнгэг усны сувдан хясаа үржүүлэх, сувдан дун бойжуулах, хиймэл сувд тарих зэргээр сувд үйлдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаагаа идэвхтэй эрчимжүүлж байна. Тэд сувдны үйлдвэрлэлийг тарих, эдшүүлэх, борлуулах, шинжлэх ухааны судалгаа хийх, соёлын аялал жуулчлалыг тэтгэх зэргээр цогцоор нь нэгтгэн хөгжүүлж байгаа юм.

  • 26 July

    СХД-т гарааш буулгасан талбайн цэвэрлэгээг ирэх даваа гарагт бүрэн дуусгах үүрэг өгөв

    Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтуудын гүйцэтгэл, төлөвлөгөө, дэд бүтцийн тулгамдсан асуудлууд, хороодын нутаг дэвсгэр дээрх худалдаа үйлчилгээ, төрийн үйлчилгээний хэрэгжилтийн талаарх асуудлуудтай танилцлаа. Тодруулбал, 5 дугаар хороо ханын материалд нийтийн бие засах газар ашиглалтад оруулж өгөх,6 дугаар хороо Нийслэлийн Авто замын газраас хийгдэж байгаа авто замууд газар чөлөөлөлтөөс болоод ажил гацсан,23, 27 дугаар …

  • 26 July

    Цагдаагийн алба хаагчид усанд осолдож байсан иргэний амийг аварчээ

    Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн хоёр алба хаагч Хэрлэн голд живж байсан иргэний амь насыг аварчээ. Тодруулбал, энэ оны 07-р сарын 25-ны өдрийн 12 цагийн орчимд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар “Их хурд-9” наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэн …

  • 26 July

    Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамж, зам талбай, гэр, байшин усанд автсан байна

    Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр 15:00 цагийн орчимд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас гудамж, зам талбай, гэр, байшин усанд автлаа. Нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлсэн үер, усны дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Өнөө шөнө Хэнтийн зүүн хэсэг, Дорнодын нутгаар үргэлжилсэн бороо, …

  • 26 July

    Дэлхийн хамгийн гоёмсог 9 загварын музей

    Хэрвээ та хаа нэгтээ аялахаар шийдсэн бол тухайн улсад байгаа загварын музейнүүдээр заавал нэг зочлоод үзээрэй. Энэ нь дэлхий дахины загварын түүхийг өгүүлээд зогсохгүй, тухайн үеийн нийгэм цаг үе, соёл, хүмүүс, хувьсал, өөрчлөлт, хөгжил дэвшлийг харуулдгаараа онцлогтой. Ингээд дэлхийн хамгийн гоёмсог загварын музейнүүдтэй танилцана уу. Palais Galliera, Парис хот Парисын “The Palais Galliera” загварын музей нь Франц дахь хамгийн алдартай музейнүүдийн …

  • 26 July

    Эргэн ирж буй загварын чиг хандлага

    90-ээд оны сүүл, 2000-аад оны үед хамгийн алдартай загварын чиг хандлагын ихэнх нь 60-70-аад оны хэв маягийн шинэчилсэн хувилбарууд байдаг бөгөөд загвар нь “30 жилийн мөчлөгөөр эргэн ирэх хандлагатай байдаг” хэмээн “Хувцасны шүүгээтэйгээ хэрхэн болзох вэ” номын зохиогч, чөлөөт загварын стилист Хизер Ньюбергер тайлбарлажээ. “Аалзан үсний хавчаар” – 80-аад он Аалзан үсний хавчаар нь 80 ба 90-ээд онуудын үсний аксесуарын …

  • 26 July

    БНСУ-тай цагаачлалын асуудлаар хамтарч ажиллана

    Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунтай албан уулзалт хийлээ. Уулзалтаар хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.   Элчин сайд Ли Ё Хуны зүгээс хоёр орны Цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн юм.  

  • 26 July

    “Даншиг наадам-Хүрээ цам 2022” аялал жуулчлал, эдийн засгийн салбарт эерэг нөлөөтэй

    Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022”  шашин соёлын наадмын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэгтэй ярилцлаа. -Даншиг наадмыг хэзээнээс сэргээн зохион байгуулж эхэлсэн бэ. Энэ жилийн зохион байгуулалтын талаар танилцуулна уу? -Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн …

  • 26 July

    “Өсвөрийн аврагч” буухиа тэмцээнд “Ялалт” баг тэргүүллээ

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас жил бүр “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн амрагч хүүхдүүдийн дунд гал түймэр, газар хөдлөлтийн гамшгийн үед өөртөө болон бусдад гарын доорх материал ашиглан эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар олгох зорилгоор “Өсвөрийн аврагч” буухиа тэмцээнийг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил зуслангийн 4 дүгээр ээлжийн 170 хүүхдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээ, …