Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар жавартай хүйтэн байна. 2022 оны 01 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хойд хэсгээр үүлэрхэг. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч …
Yearly Archives: 2022
January, 2022
-
7 January
Фото:Угалзан хээтэй уулан зам
Хятад улс сүүлийн жилүүдэд дэд бүтцийн бүтээн байгуулалтаараа шагшуулж байгаагийн нэг нь өндөр уулын бүс дэх хэцүү хавцлын авто замууд юм. Хятадын Зам тээврийн яамнаас гаргасан “2021 оны хөдөө тосгоны шилдэг арван зам” жагсаалт энэ сарын 4-нд нийтлэгдэв. Тухайлбал, Юннань мужийн 68 эргэлттэй зам нь хамгийн ухаалаг нь хэмээн уг жагсаалтад албан ёсоор шалгарчээ. Хятадын дотоодын сошиалд төдийгүй гадаадын сошиал …
-
7 January
“Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн нээлт болов
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ёслол өнөөдөр (2022.01.07) Төрийн ордонд болов. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан ёслолыг нээж хэлэхдээ, “Үндсэн хуулийн ой бол Монголын нийт ард түмний бахархалт, тэмдэглэлт үйл явдал юм. Улсын Их Хурлаас Ардчилсан шинэ Үндсэн хууль …
-
7 January
Хотын стандартуудыг боловсруулж, батлуулах ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдралын орчин, хэрэглэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын шаардлагыг хангахад чиглэсэн хотын стандартыг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх ёстой. Дээрх хуулийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/1033 дугаар захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж хотын стандартыг боловсруулж батлуулахаар ажиллаж байна. …
-
7 January
18-аас дээш насны иргэдийг дархлаажуулалтын 4 дүгээр тунд хамруулж эхэллээ
Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаал өчигдөр гарсан. Уг тушаалаар Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэнийг өнөөдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж эхэллээ. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны …
-
7 January
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан нар өнөөдөр (2022.01.07) Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т эрчим хүчний найдвартай, аюулгүй, тогтвортой байдлыг бүрэн хангах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг …
-
7 January
Цахим системд дөрөв хоногийн турш 162 иргэн, аж ахуйн нэгж үйлчилгээ эрхлэх хүсэлтээ бүртгүүлжээ
Нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон төрийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүх төрлийн бизнесийг дэмжих, орчныг сайжруулах, мэдээ мэдээллийг нэгдсэн нэг эх үүсвэрээр дамжуулан хүргэх, хамтран ажиллах зорилгоор “Онлайн бизнес төв” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 3-наас эхлэн есөн дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй есөн ангиллын 74 …
-
7 January
Дорноговь аймагт ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан хэрэг гарчээ
Ховор амьтны жагсаалтад багтсан хуланг агнасан хэрэг Дорноговь аймагт гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 30 настай иргэн Н агнахыг хориглосон Хулангийн ангийн мах хадгалж байсан үйлдлийг 01 дүгээр сарын 04-ний өдөр тус аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иргэн та хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар …
-
7 January
Б.Даш-Ёндон: Үндсэн хууль бол нийт ард түмний маань оюуны бүтээл
Одоогоос 30 жилийн өмнө 1992 онд өнөөгийн шинэ Үндсэн хууль батлах үйл хэрэгт гар бие оролцож явсан Бүдрагчаагийн Даш-Ёндонтой ярилцлаа. Тэрээр тухайн үед МАХН-аас сонгогдсон АИХ-ын депутатуудын бүлгийн даргаар томилогдож, 1991-1996 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, даргын албыг хашиж явсан нэгэн юм. -Шинэ Үндсэн хууль батлах явцын талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? -БНМАУ-ын Ардын Их хурлын …
-
7 January
Эдийн засаг, хөгжлийн яам үйл ажиллагаагаа эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, тус яамыг түр хугацаагаар давхар хариуцуулахаар Сангийн сайд Б.Жавхлан, яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргал нарыг томилсон. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга …
-
7 January
Ц.Билэгтсайхан: Энхийг сахиулагчдаас 10, Бангкок, Туркээс ирсэн тус бүр нэг иргэнээс Омикрон хувилбар илэрсэн
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан зөөвөрлөгдсөн тохиолдлуудын геномын дараалал тогтоох шинжилгээний эхний хариуг танилцууллаа. Тэрбээр“Арваннэгдүгээр сарын 27-ноос хойш Монгол Улсад агаарын тээврийн нислэгээр 10773 зорчигч ирснээс 232 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрийн 104 нь хилийн нэвтрэх цэгт авч багаа PCR-ийн шинжилгээгээр, 128 нь гэр болон тусгаарлах байранд авсан давтан шинжилгээнээс тус тус илэрсэн. Зөөвөрлөгдсөн 232 тохиолдол нь 21 улсаас ирсэн иргэдээс илэрсэн. Туркээс …
-
7 January
Э.Булган: Шар өнгө шиг тод гялалзаж явахыг хичээдэг
Гал унтраах тэргүүн фронтод гал сөнөөгчдөө тэргүүлэн ажиллана гэдэг тийм ч амар биш. Тэр дундаа эмэгтэй хүнд. Хүнд хүчир, ахадсан ажил гэж хүлээж авалгүй мөрөөдлийнхөө төлөө мэргэжлийг нь эзэмшин, албандаа 7 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа дэслэгч Э.Булганыг “Блиц” асуулт булангийнхаа анхны зочноор урьлаа. Тэрбээр Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн салааны захирагчаар ажилладаг. …
-
7 January
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2 үе шаттай хэрэгжиж байна
Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар баталсан билээ. Монгол Улс анх 2002 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан 2010 он хүртэл хэрэгжүүлж байв. Анхны хөтөлбөр нь тунхагийн шинж чанартай бөгөөд хэрэгжилт нь үр дүн муутай байсан гэж дүгнэдэг. Монгол Улсад авлигын түвшинг бууруулах, төрийн …
-
7 January
Г.Гангамөрөн: ЖДҮҮ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг япон улсын зах зээлд борлуулж эхэллээ
Энэ сарын 1-нээс эхлэн Япон Улсын www.sto-ory.com сайтаар дамжуулан нийслэлийн 20 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн борлуулагдаж эхэлсэн. Энэ талаар болоод жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээгдэж буй онцлох боломжуудын тухай Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа. -Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвөөс сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа онцлох ажлуудын талаар …
-
7 January
Comprehending The Historical past Right behind On-line Poker Video games
There are millions of peopIe who join lottery game titles just about every day for a chance at winning plenty of even more cash about the side for them to use throughout what actually they deem necessary throughout their lives. But generally there are other internet sites which begin charging income after a special interval of free carry out moment.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл