Yearly Archives: 2022

January, 2022

  • 10 January

    МАН: Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх чиглэлээр Засгийн газар судалгаа хийж байгаа

    УИХ дахь МАН-ын бүлгээс ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар өнгөрөгч долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Холбооны эрх зүйн байдлын тухай, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиуд дээр саналаа нэгтгэхээр хэлэлцсэн. Эдгээр хуулиудыг хэлэлцэх эсэх асуудалд МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Өнөөдөр хэлэлцээд хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хувьд дэмжих …

  • 10 January

    Б.Пүрэвсүрэн: Өнөөдрөөс эхлэн зорилтот өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ

    БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар болон холбогдох байгууллагууд хамтран долоо хоног бүрийн даваа гарагт агаарын чанарын мэдээллийг тогтмол өгч байгаа. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар нэгдүгээр сарын 3-9-нийг хүртэлх агаарын чанарын мэдээлэл, сайжруулсан шахмал түлш борлуулах цэг, агаарын чанартай холбоотой нийслэлд хийж буй хяналт шалгалтын талаарх …

  • 10 January

    Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгов

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал, 2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэлийг сайтар хангах.Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлыг сайтар хангаж, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмжөө бэлэн …

  • 10 January

    Түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг танилцууллаа

    Их тойрууд байршилтай, замын хөдөлгөөн нөлөөлж байгаа байршлуудад цагийн зохицуулалт хийх, арга хэмжээ авах Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Энэ дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. Их тойрууд байршилтай төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36 сургууль бий. Нийт 63 сургуульд 16 мянга орчим хүүхэд …

  • 10 January

    Б.Пүрэвсүрэн :Cайжруулсан шахмал түлшний 611 борлуулалтын цэг ажиллаж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Сайжруулсан түлшний хүрэлцээ, хангамж болон үйлдвэрийн нөхцөл байдлын талаар “Таван толгой түлш” ХХК-ийн захирал Г.Ундармаа “Баруун үйлдвэрт ес, зүүнд долоон шугам ажиллаж байна. Гал гарсан шалтгааныг онцгой байдлаас тогтоохоор ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-н гэхэд шугам хэвийн ажиллана” гэлэээ. Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний нөөц 21.353 тонн байна. …

  • 10 January

    Б.Бямбадорж: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо нэмэгдэж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр коронавирусийн халдварын нөхцөл байдал, дархлаажуулалтын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тэрбээр “Он гарснаас хойш халдвар авах хүний тоо өссөн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо ч нэмэгдэж байна. Иймээс өнгөрсөн баасан гарагаас 1400 ор нэмж дэлгэхээр бэлтгэл ажлыг хангаж, 60 хувийг нь дэлгээд байна. Хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд өвчтөний тоо багассан. …

  • 10 January

    УЕПГ:Эрүүгийн 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 1 дүгээр сарын 03-наас 07-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 218 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 347 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 8 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, …

  • 10 January

    Итали улсын тамирчид Бээжингийн өвлийн олимпд оролцоно

    Өвлийн олимпын наадмыг хоёр ч удаа зохион байгуулсан Итали улс нь цас мөсний спортын урт удаан уламжлалтай орон бөгөөд 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авсан орон юм. Италийн баг тамирчдын бэлтгэг хэр хангагдаж байгаа? Тэд ямар зорилт тавьж байгаа зэрэг холбогдох мэдээллийг ХТРТ-ийн Италид суугаа сэтгүүлч Сүн Чэнжегийн ирүүлсэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу. Цас мөсний спортын орон …

  • 10 January

    МҮБХ: Бөхчүүдэд зөрчилтэй өмсгөлөө засахыг үүрэг болгов

    МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болж, танхимаар 37 гишүүн, цахимаар 4 гишүүн оролцож, 41 гишүүн буюу 61 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлыг Цэцдийн зөвлөлийн дарга дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар удирдаж, тооллогын комиссын даргаар улсын начин Р.Цоггэрэл, гишүүдээр улсын начин А.Хатансайхан, аймгийн арслан С.Ерөөлт нар ажиллав. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн …

  • 10 January

    Цай Вэньруй: Замын-Үүд, Эрээний хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бүхнээ зориулна

    Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот захирамж нэгдүгээр сарын 5-ны өдөр гарсан. Ажлын хэсгийн ахлагч Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас …

  • 10 January

    АТГ:ХОМ нь зөрчилтэй 16 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 323 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 145 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 178 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 …

  • 10 January

    “Уухай” хамтлаг Монголын соёлын өвийг рок хөгжимтэй хослуулан дэлхийд гайхуулна

    Хүн төрөлхтөнд хэдэн мянган жилээр гайхагдаж ирсэн Монголчуудын аугаа соёлын өв буюу монгол хөөмэй, уртын дуу, морин хуур хөгжмийг сүр хүчит рок хөгжимтэй хослуулан, Монгол рок урсгалыг бий болгож “Уухай” хамтлаг мэндэлж буйгаа зарлаж анхны уран бүтээлээ цахим орчинд цацаад байна.  Монголчуудын соёлын өв, оюуны бүтээлийг дэлхийд гайхуулж, экспортлох асар их боломж байгааг “Хү” хамтлаг бидэнд харуулж чадсан. Тэгвэл тэрхүү …

  • 10 January

    Иргэдийг сайн дурын үндсэн дээр 4 дүгээр тунд хамруулж байна

    Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаалын дагуу Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж байна. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш  насны иргэд вакцины 4 дүгээр тунд …

  • 10 January

    Ц.Ариунзаяа “Neon Makeup” төрөлд дэлхийн аварга боллоо

    “DIVA” академийг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Ариунзаяа “Neon Makeup” төрөлд дэлхийн аварга болжээ. Мэргэжлээрээ ес дэх жилдээ ажиллаж буй тэрбээр БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр суралцсан байна. Ц.Ариунзаяа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван төрлийн неон гэрлийг ашигласан бүтээл хийж гүйцэтгэн аваргын алтан медаль хүртжээ. Гоо сайхны олимп гэгддэг уг тэмцээнд 50 гаруй орны гурван мянга гаруй …

  • 10 January

    ЭМГЭНЭЛ: Пүрэвхүүгийн Батхуяг (1974-2022)

    Зохиолч, яруу найрагч, судлаач, хэл шинжлэлийн ухааны доктор, тэргүүлэх профессор Пүрэвхүүгийн Батхуяг 2022 оны өвлийн адаг сарын 5-нд тэнгэрт дэвшлээ. П.Батхуяг 1974 оны есдүгээр сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр нийслэлийн 50 дугаар дунд сургууль, Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг төгсөн, утга зохиол судлаачийн мэргэжил эзэмшиж, МУИС, МУБИС-ийг дүүргэн 2005 онд хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. П.Батхуяг 1997 …