Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух Консул Т.Батцэцэгт консулын патентыг гардуулав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн, үүнээс Чикаго хотод 10 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгааг тэмдэглээд Консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн …
Yearly Archives: 2022
January, 2022
-
6 January
Б.Бат-Эрдэнэ: Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд ногдуулах сахилгын хариуцлагыг нэмэгдүүлсэн
УИХ-ын чуулганы өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн баталж, энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. УИХ-ын гишүүн төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэхэд энэ дүрмийн гол зорилго чиглэж байна. Шинэчилсэн дүрэмд УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний …
-
6 January
Мэргэжилтнүүдийн зөвлөсөн үс ургуулах үр дүнтэй 5 арга
Урт үстэй үедээ үсээ тайрмаар санагдаад, үсээ тайруулахаараа урт үс гоё харагдаад байдаг. Танил сонсогдож байна уу? Бүсгүйчүүд бидний амьдралд байнга тохиолддог хоёрдмол сонголтуудын нэг нь энэ биз ээ. Гэхдээ богино ч бай урт ч бай эрүүл үстэй байх нь хамгийн чухал юм. Мэргэжилтнүүдийн зөвлөсөн үс ургуулах, үсээ эрүүлжүүлэх хамгийн үр дүнтэй аргуудаас хуваалцъя. 1. Хуйхандаа массаж хийх Хүмүүс ихэвчлэн …
-
6 January
Тусгаарлан ажиглах 15 байранд 634 иргэн байна
УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар анхаарах зарим асуудлын талаар үүрэг чиглэл өглөө. Коронавируст цар тахлын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах арга хэмжээг өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-наас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 115 захиалгат нислэгээр 11,820 иргэн ирсэн …
-
6 January
Зам дээр бие зассан жолоочид хариуцлага тооцжээ
Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрэл дохиотой уулзварын зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд байрлалтай түр зогсож байсан тээврийн хэрэгслийн дэргэд 25-35 орчим насны эрэгтэй бие засаж байгаа зураг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээний хэрэгслээр тавигдсан.Цагдаагийн байгууллагаас дээрх зөрчил гаргасан иргэнийг олж тогтоон Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зохих арга хэмжээг авсан гэж …
-
6 January
УИХ дахь МАН-ын бүлэг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс завсарлага авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.01.06/ үдээс өмнөх хуралдааны эхэнд “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Үргэлжлүүлэн Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр, холбооны эрх зүйн байдлыг Иргэний хуульд заасан ашгийн …
-
6 January
Шинээр байгуулах хоёр яамны үйл ажиллагааны стратеги, бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлав
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 06-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа. Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн …
-
6 January
ОБЕГ:Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой” ХХК-ийн баруун түгээх төвийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 06-ны 05:04 цагт ирсэн. Дуудлагын дагуу очиход үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цех тус тус галд өртөж шатлага тархан дэлгэрсэнийг 06:19 цагт …
-
6 January
С.Амарсайхан:Төрийн хяналт шалгалт авлигын хэрэгсэл болох учиргүй
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд аж ахуй эрхлэгчдийн холбоодоос бүрдсэн “МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООДЫН ЗӨВЛӨЛ” 2021 оны 12 сард байгуулагдаж, мэргэжлийн холбоодыг нэгтгэн цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус зөвлөл өнөөдөр анхны форумаа Монголын худалдаа Аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж, төрийн 10 гаруй байгууллагын удирдах албан тушаалтнууд, 17 гишүүн холбооны төлөөлөл болон 120 …
-
6 January
“Гремми”хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслол хойшлогдлоо
Энэ сарын сүүлээр зохион байгуулахаар товлоод байсан “Гремми” хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслолыг “COVID-19” цар тахлын улмаас хоёр дахь жилдээ дараалан хойшлууллаа. “Хот, муж улсын эрх баригчид, эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд, уран бүтээлчид, түншүүдтэйгээ нухацтай хэлэлцэж, дүн шинжилгээ хийсний дүнд “Гремми” наадмын 64 дэх удаагийн шагнал гардуулах ёслолыг хойшлууллаа” гэж “Recording Academy” академи, “CBS” телевизийн хамтарсан мэдэгдэлд …
-
6 January
NHL-ийн одод өвлийн олимпыг өнжихөөр боллоо
Удахгүй эхлэх Бээжингийн өвлийн олимпод NHL буюу Үндэсний хоккейн лигийн тамирчид оролцохооргүй боллоо. Коронавирусийн омикрон хувилбарын тархалтаас шалтгаалан ийм шийдвэр гаргах болсноо NHL-ийн зүгээс мэдэгдэв. “Лиг хамтын хэлэлцээгээр тоглогчдод амласан амлалтаа биелүүлэх гэж их хичээлээ. Харамсалтай нь цар тахлын нөхцөл байдлын улмаас лигийн хуваарьт тоглолтууд ихээр тасалдсан. Бид одоогоор 50 тоглолтыг хойшлуулаад байна. ОУОХ, Олон улсын хоккейн холбоо, Бээжингийн олимпын …
-
6 January
Бээжингийн өвлийн олимп дэлхийд “эв нэгдэл”-ийн хүчийг харуулна
Сарын дараа Бээжингийн өвлийн олимп эхэлнэ. “Илүү эв нэгдэл” хэмээх олимпын урианд нэгдсэний дараа болж буй анхны өвлийн олимпын хувьд, Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулахтай тавхцан дэлхий нийт олон сорилттой тулгарч байна, цар тахал үргэлжлэн, улс орнуудын хооронд итгэлцлийн хямрал, санал зөрөлдөөн болон мөргөлдөөн тасралтгүй гарч, ялангуяа улс төрийн элдэв шуугиан энэ удаагийн спортын наадамд хүртэл нөлөөлж байна. Иймэрхүү нөхцөлд, …
-
6 January
ГХЯ: Казахстанд байгаа монгол иргэд гэмтэж, бэртсэн тохиолдол бүртгэгдээгүй байна
Казахстан Улсын Засгийн газар 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал Мангистау мужийн Жанаозен болон Актау хотуудад 1 дүгээр сарын 2-ны өдөр гарч, Алматы, Нур-Султан зэрэг хотуудад тэлж, улмаар шаардлага нь зөвхөн хийн үнийн асуудал бус, эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжилсэн хэлбэрт шилжив. Нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхийлөгч К.Ж.Токаев 1 дүгээр …
-
6 January
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн барив
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод …
-
6 January
Автомашины азын дугаарын дуудлага худалдаа нэгдүгээр сарын 10-наас эхэлнэ
Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлажээ. Дуудлага худалдаа 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хооронд болох юм байна. Дуудлага худалдааны цахим хаяг: …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл