Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх оны наймдугаар сард “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Тус наадмын спортын 11 төрөлд электрон спорт буюу E-Sport орохоор болсон. Зүүн Азийн залуучуудын наадамд анх удаа E-Sport орж буй энэхүү үйл явдлын хүрээнд “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо болон Азийн Электрон спортын хороо хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Энэ үеэр Нийслэлийн …
Yearly Archives: 2022
December, 2022
-
20 December
Фото:Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд уран хатгамлын үзэсгэлэн нээгдлээ
Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг давтамжтайгаар дэлгэн тавьдаг. Энэ удаад Уран хатгамалч МУСТА Б.Оюунчимэгийн “7+1” хэрээсэн хатгамлын үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ. Уран хатгамалчин Б.Оюунчимэг нь дэлхийн долоон гайхамшгийг монголдоо анх удаа хэрээсэн хатгамлаар урлажээ. Энэхүү 8 бүтээлээ тэрээр 2010 оноос эхлэн 2022 оны 3 дугаар сар хүртэл 12 жилийн хугацаанд …
-
20 December
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт гурван ихэр охин мэндэлжээ
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон 12 дугаар сарын 04-ний өдөр анх удаа “Гурван ихэр” үрсийг эсэн мэнд амаржуулжээ. Төрөх үйл явцын багт Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Оюунмаа, эх барихын эмч А.Энхчимэг, Г.Баасанжаргал, мэдээгүйжүүлгийн эмч Б.Ууганбаатар, Д.Мөнхжаргал, хүүхдийн эмч Б.Арьяа, эх баригч Д.Бахытгүл, мэс заслын сувилагч Б. Гэрэл, мэдээгүйжүүлгийн сувилагч С.Бижанаар, М.Айжан, нярайн сувилагч Д.Бадамцэцэг нар …
-
20 December
Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байна. 2022 оны 12-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр …
-
19 December
Эрчим хүчний салбарын ХАБЭА-н итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт болж байна
“Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ҮЭ-ийн хорооны дарга, ХАБЭА-н итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн чадавхыг сайжруулах хаалтын сургалт /2022.12.19/ зохион байгуулагдаж байна. Сургалтын эхэнд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн Д.Долгор нээлтийн үг хэлж, х“Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл” болон МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны …
-
19 December
Жагсагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг, даалгаврыг өглөө. Сайжруулсан шахмал түлшний чанар болон борлуулалтад тавих хяналтыг сайжруулах, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах.Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмж, бодис, давсны бэлэн байдлыг хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.Нийслэлийн 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох …
-
19 December
Д.Ганболд: Нийслэлийн хэмжээнд 1157 тонн бодис, 1341 тонн давс цацаад байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “1157 тонн бодис, 1341 тонн давс цацаад байна. Нөөц хангалттай байгаа хэдий ч гэр хорооллын зам, гудамжинд халтиргаа, гулгаа их үүсэж байгаа учраас ачаалал дийлэхгүй байх үе бий. 2023 оноос дүүргүүдтэйгээ шинэ менежментээр ажиллана. Машин, техникийг шинэчлэх ажил …
-
19 December
Сайжруулсан түлшний 95 мянган тонн нөөцтэй байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд сайжруулсан шахмал түлшний 95 мянган тонны нөөцтэй байна. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай бий. Өдөрт түлшний 3500 тонн захиалга ирж байгаа. 31 компанийн 310 машинаар тээвэр хийж байна. Тавдугаар сараас нөөцийг бэлдсэн гэдгийг танилцууллаа.
-
19 December
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 26. Сумъяа гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, …
-
19 December
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2022 оны 12-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын …
-
16 December
Шинэ жилээ дурсамж дүүрэн өнгөрүүлэхэд туслах шилдэг долоон зөвлөгөө
Төв талбай ганган гэрлээрээ гоёж, охид бүсгүйчүүд гоёлын даашинзаа өмсөж цэцэг шиг гоёдог шинэ жилийн баярын уур амьсгал их хотод маань ноёлжээ. Дэлхийг донсолгосон цар тахлын гурван жилд хамт олноороо нэг танхимд ажиллаж ч чадахгүй хоригдож байсан монголчууд өнөө жил хамт олны шинэ жил, баярын хурлаа өргөн дэлгэр тэмдэглэж байх аж. Хэдийгээр өвчний тархалт бүрэн намжаагүй, гадаа улс төрийн уур …
-
16 December
Монголын эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ
АНУ-д чөлөөт бөхийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдлөө. Монголын эмэгтэй баг хэсэгтээ Японы бөхчүүдийг ялсан бол Украины багт 3:7-гоор дийлджээ. Улмаар тэд хагас шигшээд тэмцээн зохион байгуулагч АНУ-ын багийг 7:3-аар ялснаар хүрэл медаль хүртлээ. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд өмнө нь 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл …
-
16 December
Гавьяат тамирчин Г.Дорж тэмцээний хошой аварга болов
АНУ-ын Лас Вегас хотод бодибилдинг, фитнесийн “Мистер олимпиа” тэмцээн болж байгаа бөгөөд 60 орны 900 орчим тамирчин өрсөлдөж байна. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд гавьяат тамирчин Гансүхийн Дорж алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Г.Дорж нь өнгөрсөн жилийн тус тэмцээнд түрүүлсэн бөгөөд хошой аварга болж байна.
-
16 December
Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөллөө
Ерөнхий сайдын захирамж гарч Далелийн Бауыржаныг Баян-Өлгий аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөллөө. Тус аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Хуанганы Арманд даалгалаа.
-
16 December
Нүүрс тээврийн компаниудтай цахим уулзалт хийлээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тээвэр, зохицуулалтын хэлтсээс нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгчидтэй цахим уулзалт хийлээ. 2023 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК тээвэр зохион байгуулалт, сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах талаар нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо. Цахим уулзалтад уртын болон богинын тээвэрлэлт хийдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож ирэх оны тээвэр зохион байгуулалт, сонгон шалгаруулалт, ерөнхий гэрээний нөхцөлийн талаар ярилцлаа.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл