Monthly Archives: August 2023

August, 2023

  • 24 August

    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз голын хөндийгөөр бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүн байна. 2023 оны наймдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, …

  • 23 August

    Мэдээллийн технологийн ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Мэдээллийн технологийн ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа. “Үндэсний программ хангамжийн их дэлгүүр” /Mindgolia/ системд бүтээгдэхүүн, үйлчилгээг байршуулах шалгуур үзүүлэлтийг баталж, мөрдүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад, тус системээс худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай …

  • 23 August

    Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын тогтолцоог шинэчилнэ

    Төрийн өмчийн зарим дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын  байгууллагын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч байна. ·       Орон нутгийн мэргэжлийн болон политехник коллежийн засаглал, сургалтын чанарыг сайжруулах; ·       Их сургуулийн зарим мэргэжлийн үндсэн хөтөлбөрийн оюутнуудыг хамтарсан хөтөлбөр болон шаталсан хэлбэрээр орон нутагт шилжүүлэн хичээллүүлэх; ·       Орон нутгийн политехник коллеж, их сургуулиудын салбар сургуулиудын …

  • 23 August

    Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий боловсролын ахлах сургуулийг тодорхой чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулийн харьяа ахлах сургуулийн статусыг тодорхой болгох, өөрчлөн зохион байгуулах, сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор  Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар …

  • 23 August

    Боловсролын үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахална

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.23/ боллоо. Хуралдаанаар Боловсролын үндэсний зөвлөл байгууллаа.  Тус зөвлөл байгуулагдсанаар төр, олон нийтийн оролцоог хангасан, хамтын хариуцлагатай боловсролын бодлого тогтвортой хэрэгжих, төр хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоо хэрэгжих, хүний эрх, эрх чөлөө хангагдах, хүний эрх, эрх чөлөөг хангасан, ардчилсан, хүмүүнлэг ёсыг дээдэлсэн сургалтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичиг хэрэгжих зэрэг нөхцөл бүрдэнэ. Боловсролын …

  • 23 August

    “Парис-2024” олимпын анхны эрхийг О.Есүгэн авчирлаа

    Буудлага спортын ДАШТ Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд 101 орны 1249 тамирчин өрсөлдөж буйн дотор Монголын 16 мэргэн бууч байв. ОУХМ О.Есүгэн 50 м-ийн гурван байрлалаас буудах дасгалд “Парис-2024” олимпын Монголын багийн анхны эрхийг авчирлаа. ОУХМ О.Есүгэн 587 оноогоор 11-р байрт бичигдсэн. Олимпын төрлийн дасгал бүрийн эхний дөрвөн байрт орсон тамирчин эрхээ авах байв. Харин түүний өмнө орсон …

  • 23 August

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид ажил хаялт зарлахаа мэдэгдэв

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрчний эвлэлийн холбооноос наймдугаар сарын 30-ны өдрийн 07:00 цагаас эхэлж сарын хугацаатай ажил хаялт зарлаж байгаагаа мэдэгдлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭ-ийн холбооны дарга Ж.Мөнгөншагай:Манай ҮЭХ 7000 гаруй уурхайчны эрх ашгийг хамгаалдаг. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын үе үеийн уурхайчин хамт олон хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд 45 жил улс орон нутгийн төсөвт үнэтэй хувь нэмрээ оруулан ажилласаар ирсэн. Саалийн үнээ …

  • 23 August

    “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 31 байршилд зохион байгуулж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг  хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар нийслэлийн хэмжээнд 31 байршилд “Алтан намар 2023” хүнсний ногооны …

  • 23 August

    Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 4,7 хувь нь нэн хүчтэй цөлжсөн байна

    “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол” -хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Дундговь аймагт зохион байгуулж байна. Монгол Улс нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, өртөмтгий орнуудын нэг юм. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.4 хэмээр дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 …

  • 23 August

    “Авьяаслаг Монголчууд-4” шоуны шүүгчид тодорлоо

    Үндэсний хэмжээний бахархал болсон “Авьяаслаг монголчууд” шоуг Монгол телевиз дөрөв дэх  жилдээ зохион байгуулах гэж байна. Дэлхийн 193 улс оронд зохион байгуулагдсан “Got talent” шоуг албан ёсны эрхтэйгээр Монгол телевиз үзэгчдийн хүртээл болгож эхэлснээс хойш байнга телевизийн рейтингийн судалгаагаар тэргүүлж, үзэгчдийг байлдан дагуулсан телевизийн шилдэг контентын нэг болж чадсан билээ. Харин тус шоу нэвтрүүлгийн энэ жилийн шүүгчдээр хэн ажиллах нь …

  • 23 August

    Их, дээд болон ЕБС-иудад хүний эрхийн хичээл заах уриалгад Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо нэгдлээ

    Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, хүний эрхийг хүн бүрд төрөхөөс заяагдсан, салшгүй бөгөөд түгээмэл болохыг баталгаажуулсан билээ. Тус Тунхаглал батлагдсаны 75 жилийн ой 2023 онд тохиож буй бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023-2024 оны хичээлийн жилийн эхний өдөр Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудад “Манай …

  • 23 August

    Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам энэ оны IV улиралд ашиглалтад орно

    Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд баруун босоо чиглэлийн төмөр замын эхлэл Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн. …

  • 23 August

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

    Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай,Хэнтийн уулархаг нутгаар бороо, аадар бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна. 2023 оны наймдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны …

  • 23 August

    ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 2023 оны наймдугаар сарын 23. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 07. Буд гараг. Онгоц одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Модон хохимой өдөр. Халуун эгэх улирал 18 цаг 15 минутад эхэлнэ. Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр …

  • 22 August

    Үерт өртсөн барилгуудын хаяавч бетон хагарч, суулт өгчээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.Энэ үеэр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга 2023 онд хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрбээр “Мэргэжлийн зөвлөлийн хурлаар энэ онд 955 хүсэлтийг хэлэлцэж, 758-ыг шийдвэрлэж, дэмжсэн. Үүнээс 730 архитектур төлөвлөлтийн даалгавар, 805 барилгын загвар зураг баталлаа. Авто замын 133 төлөвлөлтийн даалгавар, 23 загвар зураг, нүхэн, гүүрэн гарцын 23 даалгавар, …