Monthly Archives: August 2023

August, 2023

  • 22 August

    Ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт, хөгжлийн газраас цахимаар удирдан зохион байгуулав. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:Өөрийн хөрөнгөөр тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг урамшуулах эрх зүйн орчинг сайжруулах журмын төсөл боловсруулж дууссан, танилцуулахад бэлэн болсон. Журам батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгжийн …

  • 22 August

    Хүний эрхийн Үндэсний Комиссоос их, дээд болон ЕБС-иудад хүний эрхийн хичээл заахыг уриалав

    Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталж, хүний эрхийг хүн бүрд төрөхөөс заяагдсан, салшгүй бөгөөд түгээмэл болохыг баталгаажуулсан. Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын түүхэн 75 жилийн ойг тохиолдуулан 2023-2024 оны хичээлийн жилийн эхний өдөр Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагад УРИАЛЖ БАЙНА. Сургалтад ашиглагдах …

  • 22 August

    Хувийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс суурилуулна

    Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлж байгаа ажлын талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга Б.Давааням мэдээлэл хийлээ. Улаанбаатарын дугаартай 442,477 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ суурилуулахаар байгаа. Эхний ээлжид төрийн өмчийн тээврийн хэрэгсэлд, үүний дараа хувийн тээврийн хэрэгсэлд суурилуулахаар төлөвлөсөн. Иргэдийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг есдүгээр сарын 4-нөөс Авто тээврийн үндэсний төвийн суурин 32 …

  • 22 August

    Тэргэнцэртэй иргэн Д.Батхуяг Дорнод аймгаас Улаанбаатар хот хүртэл 660 км замыг туулна

    Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор  Дорнод аймгаас Улаанбаатар хотыг зорьж явна. “Одоо үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралын асуудлыг шийдвэрлэж байна хэмээн ярьдаг ч бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа нь цөөхөн. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх, тэдний дуу …

  • 22 August

    Салфеткан маскийн үйлчилгээг нэмэгдүүлэх зургаан арга

    Салфеткан маск нь нэг удаагийн хэрэглээндээ өндөр чийгшил өгөх, арьс цайруулах, зөөлрүүлэх зэрэг үйлчилгээг богино хугацаанд өгдгөөрөө онцлог. 1. АРЬСАА САЙТАР ЦЭВЭРЛЭХ Урт өдрийн дараа салфеткан маскаа нүүрэн дээрээ хурдхан шиг тавиад орон дээрээ тухлан хэвтэхийг хүсэхгүй хэн байх билээ? Гэвч чи маск тавихаасаа өмнө нүүрээ сайн цэвэрлэсэн үү? Будгаа бүрэн арилгасан уу? Яарах хэрэг огт байхгүй. Дуртай гелэн эсвэл …

  • 22 August

    Б. Амартүвшин: Цэцэрлэгийн бүртгэл 73 хувьтай байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр  боллоо. Энэ үеэр хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин мэдээлэл өгөв. Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн 667 цэцэрлэгт 142,798 хүүхэд сурч, 4726 багш ажиллах бол ерөнхий боловсролын 307 сургуульд 384,676 хүүхэд суралцаж, 16,179 багш ажиллахаар байгаа юм. Цэцэрлэгийн элсэлтийн цахим бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулж …

  • 22 August

    Наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

    2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буй тул орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэж, энэ хэрээр замын хөдөлгөөний ачаалал үүсгэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Улаанбаатар хотод орон нутгаас орж ирсэн тээврийн хэрэгслийн тоо 177,540 байна. Тэр дундаа зах, худалдааны төв рүү чиглэсэн зорчих хөдөлгөөн их байгааг албаныхан онцолж байв. Иймээс Нийслэлийн Засаг даргын Замын хөдөлгөөний …

  • 22 August

    Усны газрын даргаар З.Батбаярыг томилжээ

    Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргаар З.Батбаярыг томилох шийдвэрийг Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гаргасан байна. З.Батбаяр нь Усны газрын орлогч даргаар олон жил ажилласан билээ. Мөн Монгол Улсаас Унгар улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан юм. З.Батбаяр нь Унгар улсад Монгол улсыг төлөөлөн сууж байхдаа Биокомбинатын үйлдвэрийн шинэчлэлийн төсөл, Унгарт тэтгэлгээр …

  • 22 August

    Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл 8-р сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ

    Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх хүсэлтийг улс орон даяар 08 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл E-Mongolia платформоор хүлээн авч байна. 2023-2024 оны хичээлийн жилд 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүүхдүүд хамрагдах боломжтой.  E-Mongolia платформ руу нэвтрэн ороход эцэг эхийн харьяаллын дагуу нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тань аль сургуульд …

  • 22 August

    Э.Бат-Амгалан:Улаанбаатар хотын багц хуулийг УИХ-ын намар, хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм. Энэ үеэр Хотын дарга болон УИХ-ын гишүүдийн хэвлэлд өгсөн ярилцлагыг тоймлон хүргэж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх маш …

  • 22 August

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 845 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 139 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 109 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 863 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг …

  • 22 August

    Монполимет Групп Хөгжлийн банкны зээлээ төлж дуусгалаа

    Монполимет Групп Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу төлж дууслаа. Монполимет Групп нь Монцемент цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас нийт төслийн хөрөнгө оруулалтын 20 хувьд буюу зээл олгосон үеүдийн дундаж ханшаар 126.6 тэрбум төгрөг зээл авснаас 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлын хамт нийт 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж дуусгав. Зээлийн эргэн төлөлтийг зээл авсан …

  • 22 August

    УЕПГ:Өнгөрсөн долоо хоногт 161 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 8 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.408, мөрдөн байцаалтын 2260 хэрэгт хяналт тавьж ажиллав. Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 73, Өмчлөх эрхийн эсрэг 42, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, …

  • 22 August

    Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Аргын тооллын 2023 оны наймдугаар сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 06. Ангараг гараг. Салхины эх дагуул одтой, долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 22 August

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна

          Малчид, иргэд, аялагчидын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны наймдугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу …