Monthly Archives: August 2023

August, 2023

  • 28 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчидад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүхэн байна. 2023 оны наймдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр …

  • 26 August

    АШУҮИС-ийн Англи хэл дээр “Хүний их эмч бэлтгэх” хөтөлбөрт дотоодын болон гадаадын 100 гаруй оюутан суралцаж байна

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль 2021 оноос эхлэн Англи хэл дээр “Хүний их эмч” бэлтгэх 2+4 сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тэгвэл тус сургуулийн хамт олон Хүний их эмч бэлтгэх англи хэл дээрх  сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулах зорилгоор  “Хүний их эмч бэлтгэх Англи хэл дээрх сургалтын чанар ба багшийн хөгжил” семинарыг өнөөдөр /2023.08.26/  зохион байгуулж байна. Семинарыг …

  • 25 August

    “Охидын подкаст” төслөөс “55 сурагчид тусалъя” хандивын аяныг эхлүүллээ

    2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 7-хон хоног үлдээд байна. Girl’s podcast“ төслөөс санаачлан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх зорилгоор “55 сурагчид тусалъя” хандивын аяныг наймдугаар сарын 24-ны өдрөөс эхлүүлээд байна. “55 сурагчид тусалъя” хандивын аянд нэгдэх хүсэлтэй хүн бүр хичээлийн хэрэгсэл, цүнх, дүрэмт хувцас зэргийг хандивлаж болохоос гадна бэлэн мөнгөөр хандив өгөх боломжтой. …

  • 25 August

    Л.Оюун-Эрдэнэ: Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцна

    Монгол Улсын хэмжээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн их, дээд болон ерөнхий, мэргэжлийн, сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагын удирдлагууд, олон улсын байгууллагууд, гадаадын дипломат төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулсан  “БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” нэгдсэн уулзалт өнөөдөр боллоо. УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэн баталсан. Багц хуульд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий …

  • 25 August

    С.Бямбацогт:Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 50 км авто зам “ТАМЫН ТАВЬ” гэх нэршилтэй болтлоо чанаргүй хийгдсэн

    Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн долоодугаар сард Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах үеэрээ тухайн замтай холбоотой асуудалд хариуцлагагүй хандсан шат шатны хариуцан ажилласан байгууллага, аж ахуй нэгжид хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд C.Бямбацогт замын гүйцэтгэгч компани, тендер шалгаруулах ажлыг зохион байгуулсан хүмүүсийг шалгуулах хүсэлтээ Цагдаагийн байгууллагад өгчээ. Зам, …

  • 25 August

    Д.Сумъяабазар:Парк шинэчлэлийн хүрээнд энэ жил 800 гаруй автобус оруулж ирнэ

    Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй байсан. Харин Засгийн газар, нийслэлийн зүгээс үүнд онцгойлон анхаарал хандуулснаар өнгөрсөн жил 415 автобусаар парк шинэчлэл хийсэн юм. Мөн энэ жил 810 автобус оруулж ирэх бөгөөд ингэснээр 1225 автобусаар буюу иж бүрэн парк шинэчлэл хийнэ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутагт …

  • 25 August

    Ж.Сандагсүрэн: Нийтийн эрх ашгийг хөндөж байгаа тул “Aqua garden”-д заавал сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй

      Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Сэлбэ-Дунд голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст орсон “Aqua garden” хорооллын хоёр блок, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болсон. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа. -“Aqua garden” хотхон, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун …

  • 24 August

    УНТЭ: Орон нутагт илүүдэл жин, чихрийн шижингийн өвчлөл их байна

    Улсын хэмжээнд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны А/256 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах нарийн мэргэжлийн эмч нарын явуулын баг гарган ажиллуулж байгаа. Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн эмч нарын эхний баг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт  дөрөв хоног ажиллаад ирсэн бол …

  • 24 August

    Япон улсын агаарын тээврийн JAPAN AIRLINES(JAL) компанийн анхны нислэгээр 128 япон жуулчин Монгол улсад ирлээ

    Japan Airlines(JAL) компанийн Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд буулаа. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, шинэ чиглэл, шууд нислэгүүдийг нээх хэлэлцээрүүдийг улс орнуудтай хийж байна. Энэ хүрээнд олон улсын шилдэг авиа компаниудын нэг Japan Airlines(JAL) Монгол Улсад анхны нислэгээ хийлээ. “Чингис хаан нисэх буудал бол …

  • 24 August

    Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 69 хүнд холбогдох 8 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах, шийдвэрлэх ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан талаар өмнө нь мэдээлсэн. /Энд дарж үзнэ үү/      Ажлын хэсэг нийт 61 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгох, нүүрс худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдэд улс төрд нөлөө …

  • 24 August

    Л.Оюун-Эрдэнэ:Олимпын наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй

    Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тус хороо өнөөдөр хуралдаж, “Парис-2024” олимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар Ерөнхий сайдад танилцуулав. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олимпын наадмын бэлтгэл ажлыг одооноос эрчимжүүлэх хэрэгтэй. Үндэсний хороо тамирчид, дасгалжуулагчдад шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлж, бэлтгэлдээ анхаарах боломжийг бүрдүүлэх …

  • 24 August

    “Веган фестиваль” энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болно

    Монголын Органик ногоон хүнсний холбоо ТББ-аас “ВЕГАН ФЕСТИВАЛЬ-2023”-ыг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ жилийн фестиваль нь дэлхий дахинд 8-р сарын 26-нд тэмдэглэдэг “Төрөл зүйлээр ялгаварлахыг зогсоох Дэлхийн өдөр”-тэй (World Day for the End of Speciesism) хамтатган “ВЕГАН БОЛ ШИЙДЭЛ” уриан дор тэмдэглэж байгаагаараа том онцлогтой …

  • 24 August

    Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын зорчигч тээврийг нээхээр боллоо

    Гадаад харилцааны яам, Бээжин дэх Элчин сайдын яамны идэвхтэй хүчин чармайлт гаргаж ажилласны дүнд Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангаснаа мэдэгдлээ. Үүний дагуу Хятадын тал 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр /Баасан гараг/ зорчигч тээврийг эхлүүлэх болон бусад асуудлыг хоёр талын орон нутгийн төр захиргааны байгууллага хооронд тохиролцох саналыг хүргүүлээд байна. Түүнчлэн …

  • 24 August

    Евгений Пригожин хувийн онгоцтойгоо осолдож, амиа алджээ

    Лхагва гарагт Москва хотын ойролцоо Тверь мужийн нутагт хувийн нисэх онгоц осолдож, бүх зорчигчид нь амиа алдсан байна. Тэдний дунд хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин байсныг Оросын нислэгийг удирдах газар мэдээлжээ. Энэ ослоор нийтдээ 10 хүн амиа алдсан тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Тэдний дунд  Вагнерын үйл ажиллагаа хариуцсан захирал Дмитрий Уткин байсныг мэдээлжээ. Гурван нисгэгч, …

  • 24 August

    ЗУРХАЙ: Үс засуулахад сайн өдөр

    Аргын тооллын 2023 оны наймдугаар сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 08. Бархасвадь гараг. Онгоц одтой, таван шар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн наран 5 цаг 59 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, …