Yearly Archives: 2023

December, 2023

  • 7 December

    Ө.Золбаяр: Ерөнхийлөгч Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах үүргийг ЗГ-т өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар өнөөдөр  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын үндсэн цөмд улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл байдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг илт зөрчин Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд …

  • 7 December

    Нүүрсний сонсголын дөрөв дэх өдөр:83 хүнийг гэрчээр дууджээ

    Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) дөрөв дэх өдрөө үргэлжилж, эхний шат өндөрлөнө. Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон …

  • 7 December

    С.Ганбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон сэтгүүлзүйн салбарын асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудалд оруулах саналтай байна

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ. Тэрбээр “Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн. Би хувь хүний тухай болон зөв буруугийн тухай ярихгүй. Эрх баригчид сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, ажил үүргээ гүйцэтгэх мэдээ мэдээллээ дамжуулахтай холбогдуулан, хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, айлгаж ичээх асуудал гарсан байна. Энэ асуудлыг  хэлэлцэх асуудалд оруулж ярих хэрэгтэй байна” …

  • 7 December

    Зулын 25 тохиож байна

    Богд Зонховын дүйчин өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд эртнээс бэлгэшээж, зул өргөн, буян үйлдэхэд зориулсаар ирсэн. Учир нь эрдэмтэн, судлаачдын ном зохиолд бичсэнээр, бурхан шашныг үндэслэгч Богд Зонхова нь зургаадугаар жарны “Алтан унжлага” хэмээх гал тахиа жил (1357 он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн байна. Мөн Богд Зонхова наймдугаар жарны …

  • 7 December

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт цаг үеийн асуудлаар чиглэл өгөхөөр болжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр 10:00 цагт мэдээлэл өгөхөөр болсон байна. Бид мэдээллийг  хүргэх болно.    

  • 7 December

    Улаанбаатарт өдөртөө 2 хэмийн хүйтэн байна

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны 12-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх …

  • 6 December

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд хүнсний ногооны 85 хувийг дотоодоос хангах боломжтой боллоо

    Тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олсон ололт, амжилтаа дүгнэн, цаашдын зорилгоо хэлэлцэж, шилдгүүдээ тодруулах “Ургацын баяр-2023” ёслол “Корпорэйт конвеншн центр”-т боллоо. Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон  хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлж амжилт хүсэн ерөөв. Тэр бээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн …

  • 6 December

    Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэглэлд хэсэгчилсэн байдлаар шилжүүлж ажиллуулна

    Цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг,  таван хувьд бага эрсдэлтэй гарсан. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. …

  • 6 December

    Гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлж буй аавуудад зориулсан сургалт боллоо

    “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар  “Эрчүүдэд нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх жишиг төв”-тэй хамтран Гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлж буй аавуудад зориулсан сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтад Нийслэл, дүүргүүдийн гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлж буй аавуудад Гэр бүл судлаач Б.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн хүмүүжил дэх аавын оролцооны уламжлал”, “Хүүхдийн хүмүүжил дэх …

  • 6 December

    Нөөцийн мах бэлтгэхэд анхаарч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан стандартын шаардлага хангасан мал болон махыг малчдаас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг судалж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд …

  • 6 December

    Хот, хөдөөгийн сурагчдын сурлагын чанарын зөрүү, сумын сургуулийн чанар, багшийн чадварыг онцгойлон анхаарахыг үүрэг болголоо

    Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүнг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд цаашид авах арга хэмжээний санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Хот, хөдөөгийн сурагчдын сурлагын чанарын зөрүү, тэгш бус байдлыг …

  • 6 December

    Б.Болдбаяр: Нефтийн тээвэрлэлтэд саатал гараагүй

    Сүүлийн үед улсын хэмжээнд зарим төрлийн нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдож, хөдөө орон нутагт дизелийн түлш тасарсан. Түүгээр зогсохгүй зарим уул уурхайн компаниудын ажил доголдох болсон нь улс орны хэмжээнд анхаарал татсан асуудал болоод байна. Түүнийг төмөр замын тээвэртэй холбон тайлбарласан тохиолдол ч гарсан. Тэгвэл УБТЗ-ын зүгээс нефтийн тээврийг хэрхэн зохион байгуулж байгааг шат шатны ажил удирдагч нараас тодрууллаа. УБТЗ нефтийн …

  • 6 December

    С.Бямбацогт:Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэхээр зорьж байна

    Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Буянт-Ухаа нисэх буудлын газрыг нь дуудлагаар зарах гэж байна гэсэн мэдээлэл гарч байгаатай  холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт байр сууриа илэрхийлээ. Тэрбээр “Сүүлийн үед нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Буянт-Ухаа нисэх буудлын зориулалтыг өөрчилж, газрыг нь дуудлагаар зарах гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарч байгаад тайлбар хийе. Тийм зүйл огт байхгүй. Буянт-Ухаа нисэх буудлыг одоо …

  • 6 December

    Мал эмнэлэг, үржлийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

    Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 100 жилийн ой, Ургацын баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР: Монголын Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүн, “Дэвшил трейд” ХХК-ийн зөвлөх агрономич Ядамын Оюунчимэг, ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР: …

  • 6 December

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль эрдэмтдийн чансаагаараа Монгол Улсад тэргүүллээ

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль h-index-тэй багш судлаачдын тоо (145), сүүлийн 6 жилд эрдэм шинжилгээний бүтээлээс эшлэл татагдсан байдлаараа Монгол Улсад ТЭРГҮҮН БАЙРТ эрэмбэлэгдлээ. The AD Scientific Index “World Scientist and University Rankings” олон улсын байгууллагаас Анагаах ухаан, боловсрол, инженер, хөдөө аж ахуй, эдийн засаг зэрэг 12 чиглэлээр дэлхийн 218 улсын 17843 их сургууль, 2658 эрдэм шинжилгээний хүрээлэн, 2128 …