Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Үнэлгээний хороо уг тендерийн баримт бичгүүдийг арваннэгдүгээр сарын 24-нд олон нийтэд нээлттэй нээсэн юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу хянан үзэхэд дөрвөн оролцогчийн материал шаардлагад нийцээгүй …
Yearly Archives: 2023
December, 2023
-
4 December
“Монгол хаан” жүжиг Лондон хотын Колизей театрт 14 хоног тоглогдлоо
Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг Лондон хотын Уэст Эндийн (West End) Колизей театрт Б.Баатарын шинэчилсэн найруулга “Монгол хаан” нэртэйгээр 11 дүгээр сарын 17-ноос 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд нийт 14 хоногийн турш 17 удаа амжилттай тоглогдлоо. Монгол Улсын түүх соёл, язгуур урлаг, жүжигчид, уран бүтээлчдийн ур чадварыг гайхуулан бишрүүлж нийт 40 мянган хүнд …
-
4 December
“Web awards”: 2023 оны “Онцлох вэб сайт хөгжүүлэгч”-ээр “Цаст солюшн” ХХК тодорлоо
Монголын сайтын холбоо, Цахим хөгжил, Харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологийн үндэсний паркаас хоёр жилд нэг удаа тодруулдаг “Web awards-2023” оны тэргүүн наадмын “Онцлох вэб сайт хөгжүүлэгч”-ээр “Цаст солюшн” ХХК тодорлоо. Өнгөрсөн баасан гаригт Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан тус арга хэмжээний үеэр цахим сэтгүүлзүйн оны шилдгүүдээс гадна одоогийн байдлаар Монголын хамгийн олон мэдээллийн портал сайт хөгжүүлсэн “Цаст солюшн” ХХК-ийг онцлохоор нэрлэжээ. Тус компанийн залуусын хувьд өнгөрсөн 2017 оноос программ хангамжийн салбарт “Цаст солюшн” программ хангамжийн үйлдвэр нэрээр ажиллаж байсан бол улмаар 2019 оны нэгдүгээр сарын 8-нд албан ёсоор “Цаст солюшн” ХХК-иа байгуулан цар тахлын үед амжилттай ажиллаж чаджээ. …
-
4 December
Мидлинг, ангилж ялгасан нүүрс түлдэг аж ахуйн нэгжүүдэд технологийн шинэчлэл хийнэ
Хүйтний улирлын галлагаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл, агаар, орчны бохирдлыг бууруулах, технологийн дэвшил, сайжруулалт хийх зорилгоор мидлинг болон ангилж ялгасан нүүрс түлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзаж, санал солилцлоо. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга …
-
4 December
Арванхоёрдугаар сарын өрнийн зурхай
Хонь Амьдралд тань гарсан өөрчлөлт шинэчлэлтүүд таныг нэг хэсэг уналтад оруулсан байж болох юм. Дотор хүнтэйгээ ярилцсаны эцэст гадаад ертөнцөд гарах цаг тань нэгэнт болжээ. Аялалд гармаар байна уу, шинэ зүйл сурмаар байна уу, аль нь ч байсан хамаагүй шинээр бүхнийг эхлээрэй. Үйлдэл, зорилгоо тодорхойлоод дараагийн том алхамаа хийхэд та тун ойрхон байна. Гэр бүлийнхэнтэйгээ сэтгэл хөдөлгөм сайхан үйл явдал …
-
4 December
УЕПГ:Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна
Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын …
-
4 December
АТГ:Эрүүгийн 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 111 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 82 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 837 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн …
-
4 December
Жүжигчин Б.Одгэрэл олон улсын театрын наадмаас “Шүүгчдийн нэрэмжит”шагнал хүртлээ
Египет улсын соёлын сайдын ивээл доор зохион байгуулсан “Шарм Эл-Шейх” олон улсын театрын наадамд жүжигчин Б.Одгэрэл амжилттай оролцож, “Шүүгчдийн нэрэмжит шагнал” хүртжээ. Дэлхийн 57 орны 413 бүтээлээс бүрэн хэмжээний театрын бүтээлийн төрөлд 81, гудамжны театрын төрөлд 40, моно драмын төрөлд 31 буюу нийт 152 бүтээл шалгарсны нэг нь Монголын уран бүтээлчдийн “Галт шувуу” нэг хүний жүжиг байсан бөгөөд олон улсын …
-
4 December
Нүүрсний сонсголд 22 гэрчийг дууджээ
Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нүүрсний” гэх хэрэгтэй холбогдуулан нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2023.12.04/ эхэллээ. Сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр сонсголын үйл ажиллагаа эхлэв. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголыг удирдсан бөгөөд нээж үг хэлсэн юм. Энэ удаагийн Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай, …
-
4 December
Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хороо Партизаны гудамжийг бүрэн камержууллаа
Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж, эхний ээлжид Чингэлтэй дүүргийн тодорхой хороодод амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Тэгвэл энэ удаа Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Партизаны гудамжийг тухайн газар үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн …
-
4 December
Дуучин Н. Наранбаатарын шинэ жилийн баярт зориулан бүтээсэн “December Love” дуу цацагдлаа
Шинэ он гарахад нийт 27 хоног үлдлээ. Шинэ жилийн баярт зориулан олон уран бүтээлчид шинэ уран бүтээлээрээ сонсогчдодоо бэлэг бариад байна. Тэгвэл Монгол улсын филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Намнансүрэнгийн Наранбаатар “December Love” шинэ уран бүтээлээ өчигдөр /2023.12.04/ сонсогчдын хүртээл болголоо. Энэхүү дууны үгийг дуучин Н.Наранбаатар, Quiza бичиж, аяыг хөгжмийн зохиолч Д.Өлзий-Орших зохиожээ. “December Love” дууны үг Гадаа хүйтэн …
-
4 December
Д.Амарбаясгалан: Засгийн газар 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна
Хүний эрхийг хангах Үндэсний хорооны хуралдаан боллоо. Хуралд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн дор тэгш амьдардаг нийгмийг бий болгохын тулд хүний эрхэд суурилсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хүний …
-
4 December
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгох ажлыг судална
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тухайлбал, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулсантай холбогдуулан орон сууцжуулах ТЭЗҮ боловсруулах, Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг даалгасан. Энэ дагуу худалдан авах …
-
4 December
Б.Мөнхбат:Морингийн даваанд 110 автобус орох боломжтой автобус паркийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “Зорчигч тээвэр гурав” баазын барилгын угсралт, Яармаг дахь шинэ “Хангарди” ордны барилгын Б блокийн ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Зорчигч тээвэр гурав” баазын ажилд 11 компани оролцож байгаа бөгөөд 2019 оноос хойш үргэлжилж буй. Тухайлбал, уурын …
-
4 December
Т.Энхзаяа:0-5 насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл, хүндрэл их байна
Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногт амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлжээ. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Мажигсүрэн: Амбулаторийн үзлэгээр амралтын өдрүүдэд 100-150, ажлын өдрүүдэд 80-90 хүүхэд үзүүлж буй. Өнөөдрийн байдлаар нийт 165 хүүхэд хэвтэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл