Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар 2023 оны 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд нар 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Бээжин хотноо албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар …
Yearly Archives: 2023
May, 2023
-
2 May
Ж.Сүхбаатар:Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 837 тэрбумын төсөл хэрэгжүүлж эхэлсэн
Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого чиглэл, түүний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан дээр танилцууллаа. Тэрбээр автозамын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, арга хмэжэний 420 тэрбумын гүйцэтгэлийн талаар, төвлөрлийг сааруулах чиглэлээр төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх болон их дээд сургуулиудыг хотоос нүүлгэх тухай, …
-
2 May
Ж.Сандагсүрэн: Үл хөдлөх эд хөрөнгийн татвар Улаанбаатар хотын татварын орлогын тав орчим хувийг бүрдүүлж байна
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнтэй үл хөдлөх эд хөрөнгийн татварын орчны талаар ярилцлаа. -Улаанбаатар хотын үл хөдлөх эд хөрөнгийн татварын орчин, нөхцөл ямар байна вэ. Хот үл хөдлөх хөрөнгийн татвараа бүрэн гүйцэт хурааж чаддаггүй гэж сонссон. -Үл хөдлөх эд хөрөнгийн татварын орчны талаар хөндөхөөс өмнө нийслэлийн 2023 оны нийт татвар, хураамжийн төлөвлөлтийг сонирхуулъя. …
-
2 May
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 12. Ангараг гараг. Харцага одтой, хоёр хар мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 33 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг …
-
2 May
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.2023 оны тавдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр …
-
1 May
“Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэн дэлгэгдлээ
Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг өнөөдөр Норпей арт галлерейд зохион байгуулав. Арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагын тэргүүн нар зэрэг 60 гаруй зочид оролцов. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох …
-
1 May
Toki апп ашиглан хот хоорондын авто зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой
Toki апп болон Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-н хамтын ажиллагааны хүрээнд хот хоорондын авто зам ашигласны төлбөрийг Toki апп-р төлөх боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр хотоос гарч буй иргэд “Товчооны төлбөр”-ийг хялбараар төлөх боломжтой болж байна. Мөн жолооч та аялж зугаалахдаа зөвхөн өөрийнхөө авто зам ашигласны төлбөрийг төлөх бус ойр дотнын хэн нэгний товчооны төлбөрийг ч бас Тоki апп ашиглан төлөх боломжтой …
-
1 May
Л.Оюун-Эрдэнэ: Эрт илрүүлгээр зонхилон илэрсэн өвчлөлийг бууруулахад эрүүл мэндийн салбарын бодлогыг чиглүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит “Өглөөний уулзалт” Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт боллоо. Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон нийслэлийн 25, орон нутгийн таван өрхийн эмч оролцож, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Ерөнхий сайд цар тахлыг даван туулж, …
-
1 May
Б.Жавхлан: Засгийн газар “Гэрэгэ” бондын өрийг бүрэн төлж барагдууллаа
Засгийн газар “ГЭРЭГЭ” бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2023.05.01/мэдээлэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан “Монгол улсын Засгийн газар 2017 онд авсан 800 сая долларын “Гэрэгэ” бондын өрийн үлдэгдэл болох 368,7 сая долларыг бүрэн төлж барагдууллаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр, өрийн дефолтын эрсдэлээс сэргийлж чадлаа. Засгийн Газар …
-
1 May
Л.Энх-Амгалан:Математик, англи хэл хичээлийн хоцрогдол их байна
НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан болж байна. Энэ хуралдаанд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд, үүнийг шийдэх гарц, боломжуудын талаар иргэдийн төлөөлөгчдөд танилцуулав. Тухайлбал, боловсролын салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцооны талаар онцолсон юм. Боловсролын салбарт хийж буй ажлууд, авах арга хэмжээ үр дүнтэй байх гол үндэслэл нь гүйцэтгэлийн үнэлгээ гэдгийг тэрбээр тодотгосон. …
-
1 May
Л.Энх-Амгалан:Цэцэрлэгийн сугалааг халахад НИТХ-ын төлөөлөгчид улс төрийн манлайлал үзүүлж ажилласан
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан өнөөдөр хуралдаж байгаа бөгөөд Нийслэлийн боловсролын хүртээмж,чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч, төлөөлөгчдийн саналыг сонсож, зарим асуултад тодруулга мэдээллийг өгч байна. 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хамрагдалтыг 95 хувьд хүргэсэн. Тэгэхдээ төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгийн хүчин чадлыг хамт тооцоолж, хувийн цэцэрлэгийн хувьсах …
-
1 May
Д.Отгонбаяр: ТҮЦ-үүдийг бүгдийг нь ачна, Улаанбаатар хот нэг ч ТҮЦ-гүй болно гэдэг юм яриад байна
Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ эрхлэгчдийн төлөөлөл өнөөдрөөс эхлэн Тусгаар тогтнолын ордны үүдэнд суулт хийж өлсгөлөн зарлалаа. Энэ үеэр Түргэн үйлчилгээний цэгээр амь зуугчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгонбаяраас тавьж буй шаардлагын тухай тодрууллаа. – Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан та бүхэн ямар шаардлага тавьж байгаа вэ? -Нийслэлийн барьж байгаа бодлого, ТҮЦ-үүдийг цэгцэлье гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ …
-
1 May
Үс засуулахад сайн өдөр
Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын нэгэн. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 11. Сумъяа гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд …
-
1 May
Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2023 оны тавдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутаар баруун хойноос секундэд 7-12 …
April, 2023
-
28 April
“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2023.04.28) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл