Monthly Archives: March 2024

March, 2024

  • 31 March

    “Зүрхэн нутаг” тоглолт өнөөдөр болно

    Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулан тус сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл буюу “Сутайн хөгжил Олхонууд” ТББ, Сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Зүрхэн нутаг” хандивын тоглолт, урлагийн арга хэмжээ Улаанбаатар паласт 2024 оны 03 сарын 31-ний өдрийн 19:00 цагт ГАНЦХАН удаа болно. Тус тоглолтод сумын уугуул, суугуул уран бүтээлчид оролцохоос гадна Ховд аймгийн дуучид, …

  • 29 March

    Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийг дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулахаар шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 250-300 ачааны тээврийн хэрэгсэл гарч, суудлын болон жуулчин тээврийн машинууд хил гарч байна.  

  • 29 March

    Хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана

    Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны анхдугаар хурал өнөөдөр болж, энэ онд тус зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудыг хэлэлцлээ. Мөн Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилт, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар танилцуулсан юм. Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан бөгөөд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн найруулгаар хуулийн …

  • 29 March

    Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

    Гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд зургаан аймгийн 20 сум төмөр зудын байдалд байна. Эдгээр 20 суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа тухай Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр /2024.03.29/ мэдээллээ. Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна. Мал сүргийн зүй бус хорогдлын мэдээ өчигдөр шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ мэдээгээр нийт …

  • 29 March

    Ч.Хүрэлбаатар:Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 хувиас бууруулахгүйгээр 5-10 жил тогтвортой хадгалах, арга хэмжээг авч хэрэгжүүлж байна

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тэргүүтэй 32 гишүүн санаачлан Улсын Их Хурлаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэлэлцэн баталсан Төсвийн шинэчлэлийн эхний шатны хуулийн өөрчлөлт амжилттай хэрэгжиж, Төсвийн дунд хугацааны хүрээний мэдэгдлийг олон нийтэд анх удаа хэлэлцүүллээ. Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулах зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яам Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж, …

  • 29 March

    Б.Дэлгэрсайхан:Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн

    “Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан үг хэллээ. Тэрбээр, нийт газар нутгийн 0.3 хувьд Улаанбаатар хот байршиж байна. Хотын 0.2 хувь дээр төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагуудын 90 гаруй хувь нь байна. Энэ нь түгжрэл төвлөрлийн гол шалтгаан болж байна. …

  • 29 March

    Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн жил бүрийн эхний улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд Эрүү шүүлтээс урьдчилан …

  • 29 March

    Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ

    Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа. Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат:2024 онд Нийслэлийн замын сангийн …

  • 29 March

    Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

    Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган консорциум болон “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК  гурван талт санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын “Keumkang-ThreeENC” консорциумын зүгээс Улаанбаатар хотод Лаг боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах ажлыг санхүүжүүлэн, боловсруулахаар шийдвэрлэсэн юм. Тэгвэл Лаг боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах …

  • 29 March

    Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

    Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Бүгд Найрамдах Серби Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд гуравдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад шилжүүлэн авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2017 онд бусдад хутга тулган, хүч хэрэглэж, бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн …

  • 29 March

    Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, төр, нийгэм, иргэний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, амжилт хүсэн ерөөв. ​Цаашид улс орны аль ч хэсэгт түргэн шуурхай хүрч, сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гэмт хэргийг таслан зогсоох, нийгмийн дэг журам сахиулах, гамшиг ослын үед …

  • 29 March

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 803 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 125 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 29 March

    Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 28-нд болсон “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо. Жилийн өмнө буюу 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр дэлхий дахинд эх орноо сурталчлах “Монголд зочлох жил”-ийн нээлтийг “Welcome …

  • 28 March

    2030 он гэхэд зам, тээврийн ослын хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ

    Нэгдсэн Үндэстний байгууллага /НҮБ/-аас зохион байгуулж “АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ҮГЭЭ ХЭЛЦГЭЭЕ” замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аянд Монгол Улс нэгдлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт  тус аяныг Монгол Улсад зохион байгуулахаар хүрэлцэн ирж, өнөөдөр /2024.03.28/ мэдээлэл хийлээ. Тэрбээр, Дэлхийд зам, тээврийн ослын улмаас жил бүр 1.2 сая …

  • 28 March

    П.Сайнзориг: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байна

    Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг барилгын салбарын …