Monthly Archives: March 2024

March, 2024

  • 28 March

    Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

    Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөллүүд өнөөдөр (2024.03.28) салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийг нээлттэй хэлэлцэн, санал солилцлоо. Төрийн ордонд зохион байгуулагдсан уг хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг үг хэлэхдээ, эрүүл мэндийн анхан шатны …

  • 28 March

    П.Түвшинмандах:Зогсоолын эрэлт хамгийн өндөр байгаа 13 байршилд зам дагуу зогсоол бий болгох шаардлагатай

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэх, эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгох, түгжрэлийг бууруулах болон байгаль орчинд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд авто зогсоолын стратеги, менежментийн төлөвлөгөө болон тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийг боловсруулах юм. Эдгээр төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний багуудыг …

  • 28 March

    Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай элч Жан Тодтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэл болон агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд импортын автомашиныг …

  • 28 March

    Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулж буй байгууллага, албан тушаалтнуудыг зарлалаа

    Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан  шалгах” түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, тус хянан шалгах түр хорооны гишүүн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нар өнөөдөр /2024.03.28/ хэвлэлийн бага хурал хийж, тус түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулах болон нотлох баримт …

  • 28 March

    О.Номинчимэг: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хотын соёлыг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулж байна

    Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1 болон 16 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчид анги хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид …

  • 28 March

    “Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд тодорлоо

    15 дахь удаагийн “Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам өчигдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт  зохион байгуулагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Оны шилдэг уран бүтээлч” шалгаруулах 195 дугаар тогтоол батлагдсанаас хойш 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Мөнгөн мод наадам” нь  “Соёлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, соёлын ажилтны бүтээлч үйл ажиллагааг …

  • 28 March

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элч Жан Тодт-ыг энэ сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцох үеэрээ Жан Тодт болон түүний гэргий, Оскарын шагналт жүжигчин, НҮБ-ын Сайн санааны элч Мишель Ёо …

  • 27 March

    ЭМГЭНЭЛ I Даваажавын Баадайжав

    ЭМГЭНЭЛ ДАВААЖАВЫН БААДАЙЖАВ Монгол Улсын Ардын жүжигчин, Монголын анхны “Кармен”, “Алтан меццо” хэмээн алдаршсан, Дуурийн дуучин Даваажавын Баадайжав 79 насандаа таалал төгслөө. 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. 1964-1968 онд УДБЭТ-ын дэргэдэх дуучныг бэлтгэх студид суралцаж, АЖ А.Загдсүрэнгийн удирдлаганд төгссөн байна. 1969-1971 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 1963-1992 онд УДБЭТ-т Найрал дуучин, Гоцлол дуучнаар ажиллаж байсан. 1994 …

  • 27 March

    Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

    Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин суугаа хаягийн бүртгэл мэдээллээ хэрхэн шалгах, болон иргэдийн шилжилт хөдөлгөөн хаагдах хугацааны талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Г.Цолмонгоос тодруулав.  

  • 27 March

    Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 24-ны өдөр  Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцах үеэрээ “Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ” гэсэн юм. Тэгвэл өнөөдрийн …

  • 27 March

    Н.Учрал: Эмийн жор, эмчлүүлэгчдийн карт зэрэг 7 төрлийн үйлчилгээг И-Монгол системд оруулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын  үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн …

  • 27 March

    Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойн нэрэмжит спорт тэмцээн боллоо

    Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойн нэрэмжит спорт  тэмцээн боллоо. Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойн нэрэмжит спорт  тэмцээнд Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ), Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ), Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ), Шүүх шинжилгээний ерөнхий газар (ШШЕГ), Тагнуулын ерөнхий газар (ТЕГ), …

  • 27 March

    ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл • “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл • Замын-Үүд, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар • Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан …

  • 27 March

    Гүнтийн давааны авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

    Өнгөрсөн шөнөөс эхлэн цас орж, шуурга шуурсны улмаас Гүнтийн даваа орчмоор тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул Тээврийн цагдаагийн албанаас тус хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байгаа тул Тохиромжтой хурдыг сонгох; Хажуу, хоорондын зайг зөв барьж явах; Хөдөлгөөн эхлэх, чиг …

  • 27 March

    Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

    Өнөөдөр Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 автомашин мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсч байгаа тул Тээврийн цагдаагийн албанаас болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Тухайлбал, …