Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗХЯ боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж эхэллээ. Хэлэлцүүлгийн эхний хэсэг ШУА-ийн тэргүүлэгчдийн байранд боллоо. Эрдэмтэд хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ШУА-ийн Бага чуулганаар хэлэлцэж, салбар салбарын эрдэмтдийн саналыг ШУА-ийн Их чуулганаар эцэслэн нэгтгээд ЭЗХЯ-нд хүргүүлэх юм байна. Өчигдөр хэлэлцүүлэг эдийн засаг, дэд бүтэц, байгаль орчин, бүсийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр өрнөлөө. …
Monthly Archives: October 2025
October, 2025
-
2 October
Н.Номтойбаяр:Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад Т.Аюурсайхан, Б.Ганхуяг шүүхээс ял авсан нь нүүрсний хулгайгаар биш шиг байгаа юм, юу болсныг задалж үзэх хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр МАН даргаа сонгохдоо Бага хурлын олонхоор шийдсэн л юм бол асуудлаа нэн даруй цэгцлээд төрийн ажлыг хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай гэдгийг хэлээд хэн нэгнийг аливаа хэрэгт хардах эрх нээлттэй ч шүүхээр эцэслээгүй байхад улс төрийн зорилгоор харлуулдгаа болих хэрэгтэй гэлээ. Түүнчлэн тэрбээр МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд баяр хүргэснээ дурдаад Ерөнхий сайд Г.Занданшатар Хуулийн салбарын сайдаа …
-
1 October
Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ
СХД-ийн 19 дүгээр хороо, Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэл өгөв. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Батлан хамгаалах яамны захиалгаар 2019 онд тус 1.7 км замыг барьсан. Уг авто замыг барьж гүйцэтгэснээс хойш маш их хэмжээний эвдрэл гэмтэл гарсан тул хамтран ажиллаж, засвар хийх шаардлагатай талаар удаа …
-
1 October
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Төр улсынхаа хөгжил дэвшлийн төлөө эгэлгүй сайхан залуу насаа зориулахын зэрэгцээ өтөл буурал насандаа ч өөрийн үрс, ач зээдээ өмөг түшиг, дэм тусаа хайрласаар байдаг Монголын эрхэм сайхан ахмад үеийнхэн Та бүхэндээ Ахмадын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Эх орны өнөөгийн амар амгалан амьдралыг бүтээж өвлүүлсэн ахмадуудынхаа түүхэн замнал, гавьяат үйл …
-
1 October
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 01-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өндөр даралтын хэсэгт гарсан осолтой холбоотой үүссэн техникийн асуудлуудыг цаг алдалгүй арилгах, гэмтсэн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, галд өртсөн барилга байгууламжийг буулгах, сэргээн босгох чиглэлээр таван үндсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 20-ны ээлжит бус …
-
1 October
П.Сайнзориг: Засгийн газар АМНАТ-ын аргачлалыг явцуу байдлаар өөрчилж тодорхой компаниудад давуу байдал олгов
Өнгөрсөн 9 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг Монгол Улсын Засгийн газар улсын төсөвт 200 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжийг тасалдуулсан тогтоол гаргаж, Үндсэн хууль болон холбогдох хуулиудыг зөрчсөн болохыг мэдэгдэж, Засгийн газрыг Цэцэд өгөхөө мэдэгдэж байв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн асуудлаар асуулга тавьсан. Ингэхдээ Монгол Улсын иргэд байгалийнхаа баялгийн үр өгөөжөөс АМНАТ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл