Иргэний мэдээлэл

June, 2017

  • 23 June

    Тахь эх нутагтаа ирлээ

      Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсэгт 2017 оны 06 сарын 20–нд Бүгд Найрамдах Чех улсын Праг хотын амьтны хүрээлэнгээс 4-н тахийг 6 дахь жилдээ амжилттай тээвэрлэлээ. Энэ удаагийн тээвэрлэлт нь “Тахь” эх нутагтаа ирсэнийн 25-н жилийн ойтой давхцаж байгаагаар онцлог байлаа. Тахийн тээвэрлэлтийн ажилд Праг хотын амьтаны хүрээлэнгийн захирал Мерослав Бобек орлогч захирал Яраслов Симак, Олон улсын Тахь …

  • 22 June

    Төрийн албан хаагч, хүүхэлдэйн театрын дарга Ц.Хуланд

    Ил захидал Амгаланг айлтгая. Миний хүү алдар гуншингаас чинь өмнө бие цогц тань бий болсон байх гэж “тэнэг” бид /таны хэлснээр сангийн бойпорт хууртдаг тэнэгүүд л дээ/ чинь сэтгэнэ… Монгол ихэс дээдсийн жудаг гудайх вий, сүнс онгод, нутгийн уул, усны савдаг, лус гомдох вий гэхээс цэрвэдэг бидний хэдэн буурлууд бодож сууна. Төв аймагчууд бид таныг “үнэн”-ий талд биш мөнгөний салхинд …

  • 22 June

    Панамын баримт бичиг дэх “Multiserv Overseas” компани Монгол улстай холбогдох нь

    Монголын төмөр замд тоног төхөөрөмж нийлүүлэх 10 тэрбум ам.долларын гэрээ Дэлхийн олон улсын Төр, Засгийн тэргүүн, улстөрчид зэрэг нэр алдар, эрх мэдэлтэй хүмүүсийн оффшор бүсэд эзэмшилтэй данс, компанитай холбоотой мэдээллийн архив Панамын хуулийн “Моссак Фонеска” фирмээс алдагдсан нь 2016 оны дөрөвдүгээр сард дэлхий нийтэд цацагдсан билээ. “Панамын баримт бичиг” хэмээн нэрийдсэн энэхүү мэдээлэл нь 11.5 сая баримтыг агуулж буй. Олон …

  • 22 June

    Архины шил түймэр болдгийг мэдэх үү

    Онцгой байдлын газрын алба хаагчид Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан түймрүүдийг бүрэн унтрааж, орон нутгийн удирдлагуудад хүлээлгэж өгсөн байна. Одоогоор улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нэг түймэр асч, гурван түймэр цурманд орсон байдалтай байгаа аж. Тодруулбал, Булган аймгийн Тэшиг сумаас 70 км-т Хужирт багийн ЭгТарвагатайн бэлчирт гарсан ойн түймрийг унтраахаар …

  • 22 June

    ЦЕГ: С.Ганбаатарт холбогдох асуудлыг шалгаж байна

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд 2017.06.19-20-ны өдрүүдэд БНСУ-ын иргэн Юү Ван Сү болон Хөдөлмөрийн Үндэсний нам, “Орон нутгийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ, Монгол Улсын зарим иргэнээс нэр дэвшигч С.Ганбаатарыг шалгуулах тухай хүсэлт, гомдол ирүүлжээ. Уг хүсэлт, гомдлыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос харьяаллын дагуу 2017.06.21-ний өдөр цагдаагийн байгууллагад шалгуулахаар ирүүлснийг материалжуулан шалгаж байна. Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын …

  • 21 June

    Барьцаат зээл, банк бусынхан башийцгааж байна

    Эдийн засаг хямрахын хэрээр ашиг  орлого нь нэмэгдэж байдаг салбар бол банк бус санхүүгийн байгууллага.  Бас хэн дуртай нь хөл тавьж чаддаггүй бизнес. Дэнчингийн хэмжээ нь өндөр, тэрбумаар яригддаг учраас тэр биз. Босго оноо буюу хөрөнгийн сангийн хэмжээ  2.5 тэрбум төгрөг юм билээ.  Ийм хэмжээний бэлэн мөнгөтэй  хүн хэд билээ хэмээн бодож, асуудлыг  хөндөлгүй орхиж болох ч он гарсаар 30 …

  • 20 June

    Мандах, Хатанбулаг сум төвийн эрчим хүчинд холбогдлоо

    Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сум төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдлоо.  Оюутолгойгоос Цагаан суваргын зэсийн орд руу татаж буй 220 квт-ын 160 км агаарын шугамын бүтээн байгуулалтыг  “Багануур” ЗӨБЦТСК, “Эрчмийн-Ундраа”ХХК, “Баясах төгс”ХХК, “Илч хангай”, ХХК,  “Энерги- Эрчим” ХХК зэрэг компани гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгчээ.  Цагаан суваргаас Хатанбулаг сум руу чиглэсэн 120 км-ийн 35 квт-ын агаарын шугам, Цагаан суваргаас Мандах сум руу чиглэсэн …

  • 20 June

    “Хамаг Монгол”-д оролцож байсан Өвөр Монголын нэрт дуучин Баясгалан мөнх бусыг үзүүлжээ

    Өвөр Монголын нэрт уран бүтээлч, “Хөх хээр” хамтлагийн дуучин Баясгалан 2017.06.19-ны өдөр мөнх бусыг үзүүлжээ.       Тэрээр сэтгэлд хоногшсон олон сайхан бүтээлээрээ түмнийхээ сонор, мэлмийг мялааж, ард олондоо хүндлэгдсэн авьяас билигт уран бүтээлч байв. Монгол туургатан суугаа газар орон бүрээс түүний уран бүтээлийн анд найз нар эмгэнэн гашуудаж буй сэтгэлээ илэрхийлсээр байна. Тухайлбал, МУСТА, дуучин Т.Дэлгэрмөрөн:  – “Монгол туургатны нэртэй …

  • 16 June

    Зарим дуулиан нь зөвхөн өрсөлдөгчөө унагаах бохир мэх

    -Уг дуулианыг МАХН гэхээсээ илүүтэй АН-ын тал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын эсрэг ашиглаж, нэр хүндийг нь унагаах оролдлого хийж байгаа. Нэгэнт үүнийг холбогдох байгууллагаас худал гүтгэлэг гэдгийг нь нотолж, шүүхээс няцаах шийдвэр гаргасан учраас АН ч гэсэн хариуцлага хүлээх шаардлагатай болж байх шиг- Ерөнхийлөгчийн сонгууль угийн л ийм айхтар, хорон өрсөлдөөнтэй болдог бил үү, юу билээ гэж эргэлзэх явдал …

  • 15 June

    Судлаач Ганаагийн шинэ нийтлэл: Хоёр том үйл явдал

    Биднийг сонгууль гээд балайрч байх хооронд манай хоёр аварга хөршид хоёр том үйл явдал болов. Нэг нь энэ 05 сарын дундуур Бээжинд болсон “Нэг бүс – нэг зам” олон улсын форум, нөгөө нь 06 сарын эхээр Санкт-Петербургт болсон “Санкт-петербургийн эдийн засгийн форум” юм. Энэ хоёр үйл явдал дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон гэж үзэж болно. Энэ хоёр үйл явдал Монгол …

  • 14 June

    Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх авто замын хойд эгнээг хаана

      Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1км авто замын шинэчлэлт” -ийн ажлыг “Наранбулаг Хан ХХК 2017 оны зургаадугаар сарын 5-наас 2017 оны есдүгээр сарын 10-ны хооронд хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөт ажлын хуваариар тус автозамын хойд талын эгнээ буюу зүүнээс баруун тийш зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар …

  • 14 June

    Мэтгэлцүүлье!!!

    Яагаад? Учир нь бид ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ сонгох гэж байна. Ердөө 18 хоногт намын дэмжигчидтэй нь уулзуулсан болоод л Ерөнхийлөгчөө сонгож, ирээдүйгээ итгэн даатгадаг мундаг ард түмэн шүү бид. Аймаг, дүүргийн уулзалтад асуулт асуух цаггүй, амьдралын халуун цэг сум хороодод нэр дэвшигч нь очихгүй. За нийгмийн бүлгүүд, хөвөгч хэсэгтэй уулзаж ярилцана гэж бодоод ч хэрэггүй. Уудам тал шигээ тэнүүн сэтгэлтэй учир …

  • 14 June

    “Их Майдар” сан иргэдийн мөнгийг эргүүлэн олгоно

    Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2011 онд “Их Майдар” төсөл гэх нэр дуулдаж сүшиг бишрэлтэй Монгол түмнийг хуйлруулаад авсан. 2016 оны эхээр эхний ээлжийн нээлтээ хийхээр төлөвлөж байсан “Их Майдар” төслийн ажлын явц зогсоод байгаа юм байна. Сүр дуулиантай эхэлсэн “Их Майдар” төсөл зургаан жилийн турш Майдар бурханы хоёр хөл хийснээс өөр ажил хийгдээгүй нь хандив өгсөн иргэдийн бухимдлыг үүсгээд …

  • 14 June

    Автобуудлын үйлчилгээг 24 цагийн ажиллагаатай болгожэ

    Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн салбар, төвүүдийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна.  Энэхүү ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн автобуудлыг 24 цагийн байнгын  үйл ажиллагаатай болголоо. Дээрх үйл ажиллагааны хүрээнд тээвэрлэлтийн үйлчилгээг зуны цагийн хуваарьт шилжүүлэн уртасгасан цагаар ажиллуулах, дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан тээш хадгалах, хүлээн авах, хүлээлгэн …