Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 9 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Д.Цогтбаатар сайд Хабаровскийн хязгаарын Амбан захирагч В.И.Шпорттой 2018 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын Хабаровскийн хязгаарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ихээхэн нөөц боломж байгааг талууд тэмдэглэхийн сацуу цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн …
Улс төр
September, 2018
-
7 September
Нийслэлийн МАН-ын Бага хурал энэ сарын 21-нд болно
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид бага хурлынхаа товийг тогтжээ. Энэ удаагийн 34 дүгээр Бага хурлыг энэ сарын 21-нд хуралдуулахаар болсон байна. Хуралд 369 төлөөлөгч оролцох аж. Өмнө нь зургадугаар сарын эхээр хуралдуулахаар товлож байсан ч Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүдийн шаардлагаар хойшлуулсан билээ. Ирэх сард болох бага хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргыг жинхлэх асуудлыг хэлэлцэх юм байна.
-
5 September
Г.Занданшатар: Төрийн бүх шатны байгууллагад эрх бүхий байгууллагын хамтарсан шалгалт хийж эхэлснийг мэдэгдэж байна
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийж, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээллээ. Мөн ургац хураалт, мал мах болон хадлан тэжээл бэлтгэх ажлыг шуурхайлахыг анхаарууллаа. Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах талаар үүрэг даалгавар өглөө. Улс орны хөгжлийн тулгуур баганын нэг бол төрийн алба. Тийм учраас …
August, 2018
-
31 August
Унгар улс 1990 оноос хойш Монголд 2.4 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандангийн урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга ноён Хорват Ласло манай улсад айлчилж байна. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан, тус бүлгийн гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар өнөөдөр Унгар Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Унгар-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Хорват …
-
30 August
Нийслэлийн МАН-ын Бага хурал ирэх сарын 21-нд болно
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид бага хурлынхаа товийг тогтжээ. Энэ удаагийн 34 дүгээр Бага хурлыг ирэх сарын 21-нд хуралдуулахаар болсон байна. Хуралд 369 төлөөлөгч оролцох аж. Өмнө нь зургадугаар сарын эхээр хуралдуулахаар товлож байсан ч Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүдийн шаардлагаар хойшлуулсан билээ. Ирэх сард болох бага хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргыг жинхлэх асуудлыг хэлэлцэх юм байна.
-
30 August
К.Соноура: Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхий сайдыг урихаар зэхэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайдын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх К.Соноүраг хүлээн авч уулзсан юм. Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжсон. Энэ удаад мөн Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг эх орондоо хүлээн авч, албан ёсны айлчлал хийхийг урихаар …
-
30 August
И.Баттөгс: Намууд дахин сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хуулийн хугацаа дуусгавар болсон
Баянзүрх дүүрэгт болох дахин сонгуулийн талаар Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга И.Баттөгсөөс зарим зүйлийг тодрууллаа. -Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явуулах болсон талаар товчхон тодруулга өгөхгүй юу? -Нийслэлийн хүн амын гуравны нэг нь оршин суудаг хоёр томоохон дүүргийн нэг нь Баянзүрх дүүрэг. 2016 оны орон нутгийн сонгуулийн маргаантай холбоотойгоор дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байна. Баянзүрх дүүрэг ИТХ-ын нийтдээ 41 …
-
29 August
БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, БНХАУ тэр дундаа ӨМӨЗО-ны харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж нэмэгдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд ӨМӨЗО-нд зочилсон нь ӨЗО-ны Монгол, Хятадын харилцаанд гүйцэтгэж байгаа үүргийг …
-
28 August
Миний ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би шууд ажлаа өгнө
АТГ сар бүрийн 25-ний өдөр хийсэн мэдээлийнхээ үеэр Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна гэх мэдээллийг өгсөн юм. Энэ талаар өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл …
-
28 August
Вэйсел Акчайгийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлжээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр Турк улсын иргэн Вэйсел Акчайг Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлах оролдлогод Монгол Улсын Засгийн газар оролцсон эсэх, хэрэв оролцсон бол буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэхийг тодруулахаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тиймээс УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 3.1.12, 33.1.2-т заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу энэхүү асуулгыг тавьж буйгаа тодотгожээ. Тэрээр асуулгын хариуг УИХ-ын …
-
27 August
60 тэрбумын ба Монголын улс төр
New media гэж нэрлэгдэх уламжлалт бус мэдээллийн хэрэгслүүд буй болсоноор улс төрийн менежмент, сонгуулийн кампанит ажил бүхэлдээ өөрчлөгдөж, сошиал сүлжээний нөлөөгөөр мэдээллийн их урсгал сонгогчдыг живүүлэх дөхсөн цаг үед бид амьдарч бас “улс төршиж” байна. Мэргэжлийн судалгааны “Хөгжлийн эрэлд” ХХК-ны хийсэн судалгаагаар дундаж монгол хүн долоо хоногт 282 орчим улс төрийн мэдээллийг авдаг аж. Ийм их мэдээллийн довтолгоонд өртсөн жирийн …
-
24 August
БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван И Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр /08.23/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Ноён Ван И уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжлаад, ийнхүү хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын даргад хариу мэндчилгээг …
-
24 August
Р.Бурмаа нарын гишүүдийн батлуулсан хууль нөхөн сонгуулийг хойшлуулав
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, “Хэнтий аймаг дахь сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарлах тухай УИХ-ын тогтоол нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна. Иймд УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэв” гэсэн шийдвэрийг гаргасан. Үндсэндээ бол УИХ хурал хууль баталдаг. Хуулийг ард нийтээрээ дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ дагуу УИХ 62-р тогтоол гаргаж …
-
23 August
УИХ-ын гишүүд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын уулзалтад оролцож байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Филиппин Улсын парламентаас хамтран зохион байгуулж буй Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын 4 дүгээр уулзалт Филиппин Улсын нийслэл Манила хотноо өнөөдөр (2018.08.23) эхэллээ. Уулзалтаар Ази, Номхон далайн бүсийн 21 орноос 50 гаруй парламентын гишүүд хуран чуулж байгаагийн дотор УИХ-ын гишүүн, Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрх, ардчиллын байнгын хорооны Удирдах …
-
23 August
Ван И:Хоёр талын харилцааг үндсэн дөрвөн чиглэлд хөгжүүлэхэд анхаарч ажиллана
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, тус улсын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр 14.30 цагт ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хамтарсан мэдээлэл хийлээ. Монгол …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл