Улс төр

October, 2017

  • 19 October

    Засгийн газрын найман гишүүнийг томиллоо

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Намсрайн ЦЭРЭНБАТ Намсрайн Цэрэнбатыг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын …

  • 18 October

    Д.Гантулга:Хүүхдийн эрхийн хамгааллын асуудлаар нэгдсэн шийдвэр гаргаарай

    УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг  хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д. Гантулга үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ”Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ  бүрдэх гэж байгаад баяртай байна.  Энэ өвөл өвөлжилт хүндэрч магадгүй байна. Зүүн гурван аймгаас өвс зөөсөн машинууд цувж байна. Онцгой комиссын даргын хувьд Ө.Энхтүвшин сайдад хэлэх үг байна.Хэнтий аймагт шүлхий өвчин тасарсангүй ээ.Зүүн зүгээс ирж байгаа өвсний …

  • 18 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эхний шийдвэр

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гурван сайдын хамтарсан журмыг цуцална гэдгээ УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдлээ. Хүчирхийлэл, гэмт халдлагад өртсөн балчир хүүхдүүдийн гэмтлийн зэргийг тодорхойлоход үнэ тариф тогтоосон байдаг байна. 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр ХЗДХ-ийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан журмаар шүүх шинжилгээний үнэ тарифыг хоёр дахин нэмж тогтоожээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ жилдээ нийслэлийн …

  • 18 October

    Ш.Аюурсайхан: Ө.Энхтүвшин гишүүн ээ, зөнөсөн бол зөв зөнө!

      УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллах сайд нарын асуудлыг эцэслэн хэлэлцэж, сайд нарт нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Аюурсайхан Шадар сайдад нэр дэвшиж буй Ө.Энхтүвшинд  хатуухан үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ,“Шадар сайдад Ө.Энхтүвшинг дэмжихгүй. Та парламентад сууж байгаа залуу гишүүдэд муу үлгэр дууриал үзүүлж байна. Бид итгэл үнэмшлийн төлөө шинэ …

  • 18 October

    Ө.Энхтүвшин Монгол Улсын Шадар сайдаар сонгогдлоо

    УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг  хэлэлцлээ. Ийнхүү УИХ-ын намрын чуулганд оролцсон нийт  гишүүдийн 84.1 хувийн саналаар Монгол Улсын Шадар  сайдаар Ө.Энхтүвшин  сонгогдлоо  84.1 хувийн саналаар санал дэмжиж, УИХ-ын хурлын тогтоол батлагдлаа. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн товч танилцуулга: Монгол Улсын Их Хурлын гишүүн Төгссөн сургууль, мэргэжил 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль 1980 онд Монгол …

  • 18 October

    Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилох саналыг УИХ-д өргөн барилаа

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томиллоо. Хуралдааны эхэнд уг асуудалтай холбогдуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулга хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Засгийн газрын гишүүдийг томилох саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн барьж байна. Хариуцлагатай, шударга гишүүдээс бүрдсэн Засгийн газрыг бүрдүүлэх шаардлагатай. Засгийн газрын гишүүдийг боловсрол, мэргэжил, дадлага туршлага, удирдан зохион байгуулах чадварыг …

  • 18 October

    Элэгдүүлдэггүй, элэг бүсдүүлдэггүй улстөрч буюу Долгорсүрэнгийн Сумъяабазар

    Шинээр эмхлэн байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах сайд нарыг Zindaa.mn сайт цувралаар танилцуулж байгаа билээ. Сайд нарын хэн нь хэн бэ, тэдний чадамж, чадвар юу вэ гэдгийг та бүхэн манай сайтаас өдөр бүр уншаарай. Энэ удаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Сумъяабазарыг онцолж байна. Түүнийг нэг хэсэгтээ л Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат Улсын аварга Сумъяабазар аа… …

  • 18 October

    Цэцэн бууны хугархай буюу Цэндийн Нямдорж

    Шинээр эмхлэн байгуулагдаж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж буй сайдуудын талаар Zindaa.mn сайт цувралаар танилцуулж байгаа билээ. Сайд нарын хэн нь хэн бэ, тэдний чадамж, чадвар юу вэ гэдгийг та бүхэн манай сайтаас өдөр бүр уншаарай. Энэ удаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдоржийг онцолж байна. Салхи дагадаг биш, сөрдөг цөөхөн улстөрчийн нэг Цэндийн Нямдорж дахин Хууль зүй, …

  • 18 October

    Сайд нарын томилгоог хэлэлцэж эхэллээ

    УИХ-ын байнгын хороодын өчигдрийн хуралдаанаар шинэ Засгийн газрын танхимд орж ажиллах сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарын томилгоог хэлэлцэнэ. 1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 2. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 3. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 4. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 6. Хууль зүй, дотоод хэргийн сайд …

  • 18 October

    Х.Баттулга:Шинэ дагуул хотууд байгуулах нь үр дүнтэй байх болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын тулгамдсан зарим асуудлыг хэрхэн шийдэхээр ажиллаж байгаа талаараа товч танилцуулсан. Агаарын бохирдлыг бууруулах болон цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хамгийн их анхаарал татаж байгааг тэрбээр дурдав. Тэрбээр агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор 3 захирамж гаргасан, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, …

  • 17 October

    Х.Баттулга: Өнөөдөр нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд хэлэхдээ “Түрүүчийн Засгийн газар нэг жил гурван сар орчим ажилласан. “60 тэрбум”-ын гэх …

  • 17 October

    З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа

    Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг хар бараанаар будах аяныг З.Энхболд эхлүүлж, түрүүлж дуугарав. Түүнд хоёр айдас буй. Нэгд, тэр 2016 оны сонгуулиар Увс аймагт очоод хөөгдөж буцсан нэгэн. Бас Увс аймгийнханд орчуулагч хэрэгтэй гэсэн агуулгатай үг хэлсэн нь эх орон нэгтнүүдээ доромжилсон увайгүй үйлдэл байв. “Орчуулга хэрэгтэй” гэсэн үгийнхээ төлөө уучлал гуйхыг Увсын залуус шаардаж, ширүүхэн тэмцэл өрнүүлсэн нь 2016 …

  • 17 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ сайдуудын нэрийг зөвшилцөх албан бичигт хариу өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг зөвшилцөх албан бичигт өнөөдөр хариу өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уг хариу албан бичгийг гардуулан өгч ажилд нь амжилт хүслээ. Эх сурвалж: president.mn    

  • 17 October

    Д.Сарангэрэл:Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх асуудлаар Засгийн газарт чиглэл өгнө

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өчигдөр  Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоолын хэрэгжилт, түүний дотор арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх болон “Харгиа” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон юм. Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл ажлын хэсгийн хуралдааныг удирдаж, хуралдаанд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны гишүүн М.Билэгт, М.Оюунчимэг, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нар оролцлоо. Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл …

  • 16 October

    Ерөнхийлөгч Х.Баттулга: Цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг ажиллуулж байгаа

    Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа учраас уг ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байна. Монгол Улс 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан …