Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Энэхүү урьдчилсан дүнг олон улсын санхүүгийн байгууллагууд хэрхэн мэдээлж байна вэ? Ямартай ч Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг популист хэмээн тодотгож, түүнийг дийлэнх олонхийн санал авсан тухай мэдээлсээр байна. Х.Баттулга сонгуулийн мөрийн хөтөлбөр болон сурталчилгааны явцад “ОУВС хэрэггүй, Оюутолгой, Тавантолгой зэрэг ашигт малтмалын орд газруудаа төр бүрэн мэдэлдээ авна” гэж …
Улс төр
July, 2017
-
1 July
Ж.Эрдэнэбат: Таны яриад байгаа 5.5 тэрбумын 50 хувийг нь та аваад хэрэглэчихсэн байхгүй юу
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёрын хооронд багагүй маргаан дэгдсэн юм. Учир нь, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Манай нам 2.5 тэрбум ам.долларын зээл авахаар дампдуурдаг, танай нам 5.5 тэрбум ам.доллар авахаар сэргэдэг гэж тарих угаахаа болих хэрэгтэй” хэмээн хэлсэн. Түүний хариуд МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Таны яриад байгаа 5.5 …
-
1 July
Ө.Энхтүвшин гишүүний Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 30 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшингээс Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл хийв. …
-
1 July
Н.Номтойбаяр: Эмэгтэй 48, эрэгтэй 53 насандаа тэтгэвэрт гарах эрх нь нээгдэнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ өдрүүдэд УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж буй буй Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төслүүдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн юм. Мөн өнөөдрөөс хэрэгжиж эхлэх Ахмад настны тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. Тэрбээр, “Монгол …
June, 2017
-
30 June
Ж.Эрдэнэбат: ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засаг тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэлээ
Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ, гарсан үр дүнгийн талаарМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна УИХ-ын дарга аа, УИХ-ын эрхэм гишүүд ээ, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ОУВС-ын “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын дагуу энэ мэдээллийг танилцуулж байна. НЭГ. …
-
30 June
Л.Болд гишүүнд авто зогсоол таалагдаагүй гэнэ
Зуны аагим халуун өдрүүдтэй зэрэгцэн нийслэлийн төв талбайд нэгэн бүтээн байгуулалт өрнөснийг нийслэлчүүд анзаарсан биз ээ. Энэ бол Сүхбаатарын талбайн урд хэсэгт хийгдсэн стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган хүний замтай иж бүрэн 200 гаруй автомашины үнэ төлбөргүй зогсоол юм. Төв талбайг тойроод төр захиргааны болон хувийн хэвшлийн олон байгууллага бий. Тус байгууллагаар үйлчлүүлэгсэд, ажиллагсад, хотын …
-
30 June
Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 34 минутад 53.2 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт …
-
30 June
Н.Учрал: АН-аас Багшийн хөгжлийн тухай хуулийн завсарлагаа зогсоохыг шаардаж байна
УИХ-ын гишүүн Н.Учрал Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өнөөдөр улс төр ярихгүйгээр ажил яримаар байна. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэнэ. Олон жил бид боловсролын салбарын асуудлыг ярьсан. Тэр дундаа багш нараас олон зүйл шаардсан мөртлөө өнөөдөр багш нарт ямар ч боломж олгохгүй өдий хүрлээ. Багш, эмч нарын асуудлыг нэгдүгээрт тавих ёстой гэж ярьсны …
-
30 June
С.Ганбаатар:Монголын ард түмний саналыг тав, арван төгрөгөөр худалдаж авна гэдэг арчаагүй сэтгэлгээгээ өнөөдрөөс эхэлж зогсоо
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. С.Ганбаатар:МАХН-аас 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар би мэдэгдлээ та бүхэнд хүргүүлж байна.Ард түмэн эр зориг гаргаж Монголынхоо ирээдүйн төлөө Монголынхоо хувь заяаны төлөө хүчирхээр сонголтоо хийсэн.Энэ сонгуульд Монголын ард түмэн улс орныхоо хувь заяаныхаа төлөө сэрч сэхээрхээр хагас сая Монголчууд маань хүчирхээр сонголтоо хийсэн. Харамсалтай нь төрийн дээр сандайлж суусан МАНАН-гийнхан ард түмний сонголтыг нүдэн дээр нь луйвардаж …
-
30 June
Н.Дашзэвэг: Х.Баттулга гадаадын хөрөнгө оруулагчдын зүрхийг үхүүлж байна
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж үргээж эхэллээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны дүн гарсаны дараа Монголын эдийн засагт таагүй дохио санамжууд ирж эхлэв. Ингэснээр эхний таван сарын байдлаар 4,2 хувь хүртэл өсөлттэй байсан эдийн засаг эргэн хөрж, гадаадын хөрөнгө оруулагчид болгоомжлоход хүрч магадгүйг эдийн засагчид сануулж байна. Хэрвээ Женко Х.Баттулга Ерөнхийлөгч болчихвол Монгол Улсад орж ирэх …
-
30 June
АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулиас хойш суулаа
УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нарын санаачилсан Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг зургадугаар сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн Н.Учрал 2012 оноос хойш “1000 багшийн уулзалт”, 21 аймгийн “Багш нараа сонсъё” хэлэлцүүлэг, 10000 …
-
30 June
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хийлээ. Байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 тоот тогтоолоор тус хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон …
-
30 June
УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв.Төслийн үзэл баримтлалыг хуулийн төсөл санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан. Багшийн хамгийн эрхэм үүрэг болох хүүхэд нэг бүрийн авьяас, сонирхлыг дэмжин хөгжүүлэх ажиллагаа зохих ёсоор үнэлэгдэхгүй, багшийн нэр хүнд, мэргэжил, ур чадварын үнэлэмж доошилсон, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр хамтран …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл