Улс төр

May, 2017

  • 17 May

    О.Баасанхүү: МАХН сонгуульд ялалт байгуулахгүй бол намын удирдлагуудтай хариуцлага тооцно

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд, “Би МАХН-ын гишүүнчлэлээс гарах тухай асуудал бол онц анхаарал татах асуудал биш. Хэрэв би намаасаа гарвал МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ квотыг хадгалж үлдэнэ. Ер нь МАХН  Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох ёстой” хэмээв. Түүний хувьд Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууныг намаасаа нэр дэвшүүлэх сонирхолтой байжээ. Учир нь Л.Эрдэнэчулуун …

  • 17 May

    СЕХ-ноос С.Ганбаатарыг нэр дэвшигчээр бүртгэлээ

    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр  хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа. Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.5, 142.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит …

  • 17 May

    Татварын орлогыг зөв зарцуулснаар эдийн засаг эмчлэгдэнэ

    ЭДИЙН ЗАСАГ ТӨСӨӨЛСНӨӨС ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ БАЙНА Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ онд эдийн засаг өсөхгүй гэсэн төсөөлөл гаргасан. Харин олон улсын байгууллагууд харьцангуй эерэг дүр зургаар таамаглаж байгаа билээ. Азийн хөгжлийн банк, НҮБ зэрэг байгууллагууд манай улсын эдийн засгийг энэ онд хоёр хувь давж өснө гэдэгт итгэлтэй байв. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр өнгөрсөн сард манай улсын эдийн …

  • 17 May

    Кристин Лагарде: Монголд хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУВС бүх талаар дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристин Лагарде нартай ажил хэргийн уулзалт хийжээ. Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээ даван туулахад бүх талаар дэмжиж, Засгийн газартай хамтарч ажиллахаа онцлов. Монгол Улсын Ерөнхий …

  • 17 May

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Ховд аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өчигдөр Ховд аймагт хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс өмнө тэрээр Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцуулга сонслоо. Үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Ховд аймгийн иргэдэд танилцуулах уулзалт Хөгжимт драмын театрт болов. Ерөнхийлөгчийн Тамгын газрын …

  • 17 May

    О.Баасанхүү нэртэй түгжил

    МАХН-ын бага чуулган хаалттай хуралдаж, С.Ганбаатарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болж, 23.30 цагт Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ. Уг нь намаараа хэлэлцэж, шийдсэн асуудал. Гэвч МАХН-ын зарим гишүүдэд С.Ганбаатарыг нэр дэвшүүлж байгаа нь таалагдахгүй байгаа бололтой. Тодруулбал, МАХН-д Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг авч ирсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг шийдвэрийг эсэргүүцэл, мэдэгдэл хийх болсон байна. Тэрээр “С.Ганбаатар нэр дэвшихээр …

  • 17 May

    Мөхлөөс сэхэл рүү

    Монголын эдийн засагт ямар өөрчлөлт гарав. Эдийн засаг сэргэж байна уу, мөхөж байна уу? Ийм асуулт олон хүний анхаарлыг татаж байна. Тэгвэл энэ асуултад хариулт авахын тулд эдийн засагчдын ойлгомж муутай урт тайлбараас ангид цөөхөн тоо баримтыг харьцуулж үзэж болох юм. Н.Алтанхуяг Ерөнхий сайд ганцхан жилийн дотор  2.1 тэрбум ам.долларын өр тавьсан. Чингис, Самурай нэртэй бондууд ар араасаа цувран гарч, …

  • 16 May

    Н.Энхбаярын нэр дэвшихээр улайрч байгаагийн цаад шалтгаан юу вэ

    Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Н.Энхбаяр МАХН-аасаа нэр дэвшихээр СЕХ-д материалаа хүргүүлсэн ч түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ. Учир нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 3-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Н.Энхбаярын хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг тэмдэглэсэн …

  • 16 May

    Алдагдсан боломж

    Дөрвөн жил. 1460 хоног. 35040 цаг. 2102400 минут. Энэ хугацаанд юу хийх боломжтой вэ. УИХ-ын гишүүд нэг удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улс төрийн тогтвортой нөхцөлд нэг магадгүй хоёр Засгийн газар үйл ажиллагаа явуулна. 500 мянган төгрөгийн орлоготой иргэн цалингаа үрэлгүйгээр хураавал 24 сая төгрөгтэй болно. Цаашлаад нэг хэсэг нь их, дээд сургуулиа төгсөж амьдралд хөл тавина. Нөгөө хэсэг нь олимпийн …

  • 16 May

    “Бүс ба зам”-ыг боломж болгоод атгах уу, шороо болгоод асгах уу?

    Хугацаа богино, хүү өндөртэй бондуудыг АН засагласан он жилүүдэд Монгол Улс олныг босгожээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн мэдэгдсэнээр өнгөрсөн 4 жилд нийтдээ 7.2 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө босгосны ихэнх нь бизнесийн зээл байсан аж. Харин энэ мөнгөөр юу хийсэн нь түүнээс ч дутахгүй сонирхолтой, бас харамсалтай. Хотын гудамжинд цэцэг тарих, эсвэл зайрмагны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх зэргээр 7.2 …

  • 16 May

    Хүчит бөхөөсөө илүү Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг шинжье

    “Амьд явбал улсын наадам үзнэ” гэж их найрагч маань зүгээр ч нэг хэлээгүй. Дэнж хотойлгон, дэлхий дэлэгнүүлэн болдог цэнгэл баяраар бид монгол үндэстэн гэдгээ мэдэрч, огшдог. Болоод өнгөрснийх маргаашнаас л дараа жилийн нь наадмыг хүлээн “ирэх жилийн наадам хол байна даа” хэмээн шүүрс алдах нь бий. Жилд ганц болдог төрийн наадам айсуй. Наадам ойртох тусам уяачид хурдан хүлгээ, бөх сонирхогчид …

  • 15 May

    Женко Х.Баттулгыг дагаж төрд орж ирэх хүмүүс

    Ардчилсан нам “Женко” Х.Баттулгыг намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Үүнд Ардчилсан намын гишүүд, дэмжигчид нь өөрсдөө ч их дургүй байгаа. МоАХ-ын дарга тэрбээр фракцид хуваагдаж, фракцийн зарчмаар явдаг нам дотроо бусдыгаа шантаажилж албан тушаалууд авч түүнийгээ фракцийнхаа гишүүдэд хуваарилаж өгөхдөө нэлээд гаршсан нэгэн гэгддэг бөгөөд Ардчилсан нам доторх бас нэгэн “Хаан” юм. Түүнийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болон …

  • 15 May

    Улс төрийн том соёл мэтгэлцээнийг нутагшуулья

    Монголчууд бидний өмнө Ерөнхийлөгчийн сонгууль хаяалаад ирчихжээ. Эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэж тодорхойлогддог, хэдийгээр Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш ч бүх ард түмнийхээ саналаар сонгогддог учраас нэр хүнд, нөлөө сүр нь их байдаг тэр албан тушаалтныг сар гаруйхны дараа болох сонгуулиар тодруулах цаг ирээд байна. Намууд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн төв байгууллагаас нэр дэвшигчээр бүртгэх эсэхээ нягтлан шалгаж, зөрчил байвал засах …

  • 15 May

    “Нэг бүс, нэг зам”

    Бээжин хотноо болж буй “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны уулзалтад БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байна. Уулзалтад ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган тэргүүтэй 29 орны төр, засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ОУВС-гийн захирал Кристин Лагард, Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким зэрэг олон улсын …

  • 15 May

    МАХН дараагийн хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хүрээнд өчигдөр нэр дэвшигчдийг СЕХ бүртгэсэн тухайгаа албан ёсоор мэдээлсэн. Сонгуулийн Ерөнхий хороо МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогчоор бүртгэж авсан бол МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэх боломжгүй хэмээн үзээд байна. Сонгуулийн нэгдсэн хуульд шүүхээр ял шийтгүүлсэн бол санал авах өдрөөс 30 хоногийн өмнө тухайн нам нэр дэвшигчээ нөхөн …