Улс төр

May, 2017

  • 15 May

    Н.Энхбаяр Сонгуулийн Ерөнхий Хороонд нөлөөлөл үзүүлэхээр улайрч байна

    Сонгуулийн Ерөнхий Хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Ард нийтийн санал асуулгыг улсын хэмжээгээр эрхлэн зохион байгуулах чиг үүрэгтэй, үйл ажиллагаагаа бие дааж, хамтын удирдлагын зарчмаар явуулдаг байнгын ажиллагаатай төрийн байгууллага юм. Тиймээс хуулинд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулж, өнөөдөр Монгол Улсын 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг олон нийтэд мэдээлэх юм. Гэтэл МАХН-аас …

  • 15 May

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард нартай ажил хэргийн уулзалт хийлээ

      Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д хийж буй айлчлалаа өндөрлөж, тус улсад болж байгаа “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын нээлтэд оролцлоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гаргасан “Бүс ба зам” санаачилгын олон улсын дээд түвшний чуулга уулзалтад 30 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар, мөн НҮБ, Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд хүрэлцэн ирээд байгаа юм. Чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган, НҮБ-ын Ерөнхий …

  • 15 May

    МАХН шударга сонгуулийг хүсч байна гэхчихээд шударга биш сонгуульд уриалаад байна уу?

    Өнөөдөр (2017.05.14) Сонгуулийн ерөнхий хороон дээр 11.30 цагийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэв. Энэ өдөр Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан хугацаанд багтан улс төрийн намуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Ц.Шаравдорж нарын тэргүүтэй МАХН-ын гишүүдийн хөлд …

  • 15 May

    Монгол төрийн босго өндөр юм шүү

    Монгол улс 1992 онд батлагдсан ардчилсан шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг бий болгосныг бид бүхэн мэднэ. Хэмжээлшгүй эрхт Богд хааныг бие барсны дараа төрийн тэргүүнд суусан Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын он удаан жилийн засаглалаас болоод “нэг хүнээр удирдуулах нь дарангуйлагчийг төрүүлдэг юм байна”, “дэмий эд юм” гэсэн хатуу бодолтой болоод байсан монголчууд Ерөнхийлөгчийн төрд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, …

  • 13 May

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар албан ёсны хэлэлцээ хийв

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний хүрээнд талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах асуудлаар голчлон санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д уул уурхайн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр, нүүрс, хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг …

  • 13 May

    Хятадын Засгийн газартай мах болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг экспортлоход хамтарч ажиллана

    БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, гэргий Д.Тунгалаг нарыг хүндэтгэн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Ян зоог барив. Зоогийн эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлал амжилттай болж буйг тэмдэглээд элэгсэг дотно хүлээн авч буй Хятадын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлэв. Зоогийн үеэр Монгол Улсын “Хөгжлийн зам” санаачилга, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсын …

  • 12 May

    Цэнхэр үст Цэрээн, Х.Баттулга гуай чинь бас мүүн-чин байсан юм гэж үү?

    Цэнхэр үст Цэрэнд өнөөдөр (2017.05.12) олон нийтийн сүлжээнийхэн содон асуулт тавьж эхлэв. Асуулт АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын солонгос эртэй инээд алдан элэгсэгээр мэндчилж буй зургаас урган гарчээ. Гэрэл зургаас аживал энгэрээ ижил өнгийн цэцгэн туузаар чимсэн солонгос эр, Х.Баттулга хоёр ямар нэгэн чухал арга хэмжээнд уригдсан ижил зиндааны хүмүүс бололтой. Э.Цэрэн бол “Төгс, олон соёлт ертөнцийг жинхэнэ утгаар …

  • 12 May

    Будлианы эзэн “амьгүй албат”

    Төрийн албанд дандаа даргын албан тушаал хашдаг хүн өнөө цагт нүдний гэм болсон. Тэр тусмаа улс төрийн намууд ээлжилж төр барьж буй ийм цагт төрийн албанд мэргэжилтнээр ч ажиллахад хэцүү болсон үе. Харин мөнхийн “дарга” сэтэр зүүж, ямар ч төр засгийн үед гудамжинд гардаггүй цөөхөн хэдхэн хүн байдгийн нэг нь УИХ-ын гишүүн асан Р.Содхүү. Уншигч авхай та “Р.Содхүү” гэх нэрийг …

  • 12 May

    М.Энхсайхан: Хүүхдийн мөнгийг амлахыг нь мань мэт, олгохыг нь М.Энхболд хийсэн

    Монгол Улсын ерөнхий сайд асан, өдгөө Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан хүүхдийн мөнгөний талаарх байр сууриа илэрхийллээ. Тэрбээр   өөрийн твиттер хуудсаар “Хүүхдийн мөнгийг амлахыг нь мань мэт, хийхийг нь М.Энхболд хэрэгжүүлснийг хүмүүс мэддэг болов уу. Хийх нь амлахаасаа хэцүү. Гэрчилчихье” хэмээн жиргэжээ. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсонтой холбоотойгоор  хүүхдийн мөнгийг 60 …

  • 12 May

    Хэн нь хэн бэ гэдгийг шүүх бодит боломж

    Улс орны төрийн тэргүүн, эрх баригчдыг сонгох хариуцлагатай үйл явц болох сонгуулийн нэгэн чухал үйл ажиллагаа нь намын лидерүүд болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хооронд өрнөдөг халз мэтгэлцээн юм. Халз мэтгэлцээнээр улстөрч өөрийн ноён нуруу, үзэл баримтлалаа олон нийтэд таниулж, өрсөлдөгчийнхөө сул талыг илрүүлж шударгаар оролцвол сонгуулийн дүнд бодитоор нөлөөлдөг. Нүдэнд дулаахан төрх, сэтгэл татам гоё сайхан үгсээс илүү бодлогоо таниулах …

  • 12 May

    Х.Нямбаатарын савсагануур зангийн хор уршиг

    Энэ удаагийн Улсын их хуралд учраа мэдэхгүй олон багачууд сонгогдсоны нэг нь Х.Нямбаатар гишүүн юм. Тэрээр СХД-ийн ИТХ-ын даргаар хэлтэй амтай ажиллаж, дарга нартаа сайн “үйлчилсэн”-ийхээ төлөө ийнхүү зөөлөн сандалд тухалсан. Гэсэн ч тэрээр УИХ-ын гишүүн болчихоороо дуртай хуульдаа гар дүрж, өөрийн хүссэнээр, даргын заавраар өөрчилж болно гэж бодсон бололтой. Үүний жишээ нь “Хууль тогтоомжийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг …

  • 12 May

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ дахь айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийх айлчлал эхэллээ.Тэрээр өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, мөн тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм.

  • 12 May

    Хариуцлага үгүйлэгдсэн Монгол

    Хариуцлагагүйн зуд Монгол даяар нүүрлэсэн тухай дээр дооргүй л ярьж бичиж байна. Ялангуяа 2012-2016 онд засгийн эрх барьсан Ардчилсан намын үед тооцоо судалгаагүй, бодлогогүй, хариуцлагагүй явж ирсний балгийг өнөөдөр олноороо амсаж байна. Энэ үеэс төсвийн сахилга, хариуцлага үгүй болж, эдийн засгийн тогтвортой байдал алдагдаж, ард түмний мөнгийг дур зоргоороо үрэлгэн зарцуулах эхлэл тавигдсан. Төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эдийн засагт …

  • 12 May

    Монгол манлайлал

    Монголчууд түүхэн сорилтын, бас сонголтын өмнө тулж ирээд байна. Сорилт гэдгийг тодотговол нийгмээрээ, нийтээрээ амсч буй эдийн засгийн хүндрэлийг юун түрүүнд нэрлэх нь зөв байх. Саяхан л жилдээ 17 хувьд хүрч өсч байсан Монголын эдийн засаг одоо өсөлт бус, хасах үзүүлэлт рүүгээ хальтирч орчихоод явж байна. Дээр нь өндөр хүүтэйгээ хамт хүлээж байгаа бондын өр, дайжиж гарсан гадаадын хөрөнгө оруулалт, …

  • 12 May

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  өнөөдөр  БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдах “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож, мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д айлчилна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсад …