Мэдээ мэдээлэл

April, 2022

  • 5 April

    Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах талаар зарлиг гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргаж, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилго бүхий “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болголоо. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх …

  • 5 April

    Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.Хуулийн төсөлд эдийн засаг, хүн амын амьжиргаа, инфляцид хамгийн голлох нөлөөтэй газрын тосны бүтээгдэхүүн, гурил, мах зэрэг бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар тусгасан байна. Мөн Монгол Улсын …

  • 4 April

    “Турк ардын хөгжмийн мастерууд Монголд” тоглолт болно

    Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчид “Турк ардын хөгжмийн мастерууд Монголд” тоглолтонд Анатолийн бүс нутгийн Турк маягийн “Морин хуур” гэж нэрлэж болохоор Саз хөгжмийн зэмсгээр төрөл бүрийн ардын хөгжмийг өвөрмөц арга барил, техникээр тоглож, Монголын ард түмэн, ахан дүүстээ толилуулахаар Монгол оронд ирээд байна. Тус уран бүтээлчид нь Турк ардын хөгжмийг Монголын ард түмэнд таниулах зорилгоор …

  • 4 April

    Бид “Киокушинкай” Карате, буудлагын спортоор мэргэшиж, бие болоод сэтгэл зүйн дархлаагаа бэлтгэсэн

    Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар нь 30 гаруй жилийн түүхтэй. Гучин жилийн түүхтэй энэхүү газар нь байгуулагдсан цагаасаа хойш гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, террорист үйлдлийг таслан зогсоох, барьцаанд авагдсан хүн, тээврийн хэрэгсэл, объектыг чөлөөлөх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ чин үнэнчээр, нэр төртэй гүйцэтгэж байна. Тус …

  • 4 April

    ​БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг энэ сарын 25-аас бүртгэнэ

    Бүгд найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг дөрөвдүгээр сарын 25-аас бүртгэж эхлэхээр болжээ. Бүртгэх квот дуусахад бүртгэлийг хаах юм байна. Тодруулбал, БНСУ-ын 2022 оны Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу гадаад ажилчин сонгон шалгаруулах онооны тогтолцоог Монгол Улсад хэрэгжүүлэх төлөвлөгөөг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас танилцуулжээ.  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 09.00 …

  • 4 April

    МАН:Нэр бүхий 9 гишүүнийг өөрийн хүсэлтээр хуулийн байгууллагад шалгуулахыг үүрэг болгов

    Монгол Ардын Нам 30-р Их хурлаараа дүрмэндээ шинэчлэл хийж авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон бол гишүүнчлэлээс түдгэлзүүлэх өөрчлөлтийг оруулсан билээ. Намын дүрмийн шинэчлэлийг Улсын дээд шүүх 2022 оны 2-р сарын 9-нд баталгаажуулсан. Энэ хүрээнд хамгийн эхэнд Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон гишүүдээс тайлбар авч, дүрмийнхээ дагуу ажиллаж байна. Дүрмийн өөрчлөлтөд зааснаар намын гишүүн нь …

  • 1 April

    БГД-ийн Жаргалан сургуулийн сурагчид МҮОХ-нд зочилж, Олимпын музейтэй танилцлаа

    Нийслэлийн Баянгол дүүргийн Жаргалан дунд сургуулийн хамт олон “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд олон ажил өрнүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд тус сургуулийн 90 сурагч өнөөдөр Монголын Үндэсний Олимпын Хороонд зочилж, Олимпын музейтэй танилцав. Энэ үеэр сурагчид гавьяат тамирчин, олимп, дэлхийн хүрэл медальт Д.Отгондалайтай уулзалт ярилцлага хийн, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Тус сургуулийг төлөөлж спортоор хичээллэдэг, тодорхой хэмжээний …

  • 1 April

    Улаанбаатарт өдөртөө 7-9 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна. 2022 оны 04 сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр,  Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон …

March, 2022

  • 31 March

    Сүхбаатар дүүргийн 11-р хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо

    Сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 11-р хороонд улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж буй. Тэгвэл тус цогцолборын барилга угсралт, тохижилтын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьсан энэхүү цогцолборыг “Улаанбаатар барилга” ХХК барьж, ашиглалтад өглөө. Сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 300 хүүхдийн хүчин чадалтай. Нийслэлийн ерөнхий боловсролын 131 дүгээр …

  • 31 March

    Г.Ёндон:Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна

    БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудтай Шадар сайд С.Амарсайхан уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бараа материал, тээврийн үнэ нэмэгдэж дараа, дараагийн шатны ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажилд багагүй саад гараад буйг …

  • 31 March

    Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тамгаа гардан авлаа

    Монголын Үндэсний Олимпын Хорооны 14 дэх Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр тамгаа гардан авлаа. Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар түүнд тамгыг гардуулан өгөв. Энэхүү ёслолд Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав. Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ үеэр мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхийн төлөө …

  • 31 March

    Сурлагын хоцрогдлыг арилгах, нөхөх чиглэлээр цогц төлөвлөгөө хэрэгжүүлж байна

    Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр Нийслэлийн боловсролын газарт ажиллалаа. Тус салбарын бодлого шийдвэр нийслэлийн хэмжээнд хэрхэн хэрэгжиж буй, тулгамдаж буй асуудлаа ярилцах, мэдээлэл, санал солилцох зорилгоор зохион байгуулсан энэ арга хэмжээн дээр тус газрын орлогч дарга Л.Буянтогтох холбогдох мэдээллийг өгөв.   2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 281 сургууль, 674 цэцэрлэг ажиллаж байгаа бөгөөд сургуулийн 340069, цэцэрлэгийн 104840 хүүхэд …

  • 31 March

    Банкны салбарынхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, жил бүр хоёр тэрбум төгрөг хандивлана

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн нээлт Төрийн ордонд боллоо. Санг ойжуулалт, мод тарьж  ургуулах болон байгаль хамгаалалтай холбоотой бусад ажлыг тогтвортой санхүүжилтээр хангах бүтэц, тогтолцоо бүрдүүлэх зорилгоор байгууллаа. Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хэмжээний хандив өгнө. Мөн банкны салбарын хэмжээнд ногоон зээлийг 2030 он гэхэд 10 хувьд хүргэж, таван …

  • 31 March

    Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

     УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ш.Адьшаа, Д.Батлут, Н.Наранбаатар, Г.Дамдинням нар өчигдөр /2022.03.30/ Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын 20 гишүүн санаачлан боловсруулсан байна. Улсын Их Хурал 2003 онд 54-р тогтоолоор “Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл” баталж, 2009 онд үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн орчин, хөрөнгө …

  • 30 March

    Монгол хүү бүх Японы ахлах сургуулийн аваргаар тодорлоо

    Японы “Кашива Ниттай” ахлах сургуульд сурдаг, 18 настай монгол хүү Батбаярын Намбардагва чөлөөт бөхийн Бүх Японы ахлах сургуулийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жинд алтан медаль хүртлээ.  Үндэсний бөхийн улсын начин Дугардоржийн Батбаярын хүү Б.Намбардагва нийт зургаан барилдаан хийж ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө оноогоор цэвэр ялж, Бүх Японы ахлах сургуулийн аваргаар хоёр жил дараалан тодров. Тэрбээр өнгөрсөн …