Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд Батцэнгэл сумаас төрсөн аймгийн Сайн малчдын шагналыг гардууллаа. Батцэнгэл сум нийт мал сүргийнхээ тоогоор аймагтаа хоёрдугаар байранд ордог. 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 325,0 мянган толгой мал тоолуулсан нь Батцэнгэл сумын малчин ардын хөдөлмөр бүтээлийн үр дүн байлаа. Гурван түмэн адуутай, адууныхаа тоогоор аймагтаа тэргүүлж, улсад айргийн тавд ордог Батцэнгэлчүүд …
Иргэний мэдээлэл
February, 2016
-
1 February
“Фэйсбүүк”-д ийм шинэ өөрчлөлт оржээ
Фэйсбүүк хуудасны ямар нэг нийтлэлд та “лайк” дардаг уу? Хэрвээ дардаг бол, энэ нь илүү нарийн болно. Өөрийн санал бодлоо илэрхийлэх боломжтой хариу үйлдлүүдийг фэйсбүүк гаргах гэж байна. Фэйсбүүкийн орлого нэмэгдсэний дараа шинжээчидтэйгээ хийсэн бага хурлын үеэр Марк Цукерберг, Испани, Ирланд болон бусад хэд хэдэн оронд туршсан хариу үйлдлүүдийг “тун удахгүй” бүх оронд ашигладаг болно гэж мэдэгджээ. Таны нийтэлсэн гунигтай эсвэл дургүйг …
-
1 February
Өнөөдрөөс эхлэн жолоочийн зөрчлийн оноог тооцно
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг мөрдөж эхэлнэ. Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах албаны ажилтан Я.Соронзонболд: “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр төлөвлөн ажиллаж байна. Зөрчлийн оноог тооцох программ хангамж болон бусад техникийн ажлыг “Интерактив IBI” компани дангаараа гүйцэтгэж байгаа. Гэрээний дагуу хоёрдугаар сарын 1-н гэхэд бүх зүйл …
January, 2016
-
29 January
БНСУ-ын визний журманд гурван төрлийн өөрчлөлт оржээ
БНСУ руу 90 хоногийн хугацаанд зорчих визний журамд гурван төрлийн өөрчлөлт оруулжээ. Үүгээр сардаа 500,000 төгрөгөөс дээш цалинтай иргэн нийгмийн даатгалаа сүүлийн 6 сарын турш тасралтгүй төлсөн бол санхүүгийн чадварыг илтгэх банканд мөнгө байршуулах шаардлагагүй болжээ. Үүнээс өмнөх зохицуулалтаар албан хаагчид ажлын газрын тодорхойлолт, байгууллага, компанийн гэрчилгээний хуулбар, хувиараа бизнес эрхлэгчид түрээсийн гэрээ, түрээсийн төлбөрийн баримт зэргээ заавал хавсаргадаг байсан …
-
29 January
Зураг түүх өгүүлнэ
Америк зурагчин Рокко Морабитогийн 1967 онд авсан «Амьдралын үнсэлт» хэмээх зураг ихээхэн алдартай. Зарим хүн энэ зургийн учрыг олохгүй гайхдаг бол зарим нь шал буруугаар ойлгож дооглон инээдэг гэнэ. Гэхдээ энэ бол хүн бүхний мэдэж авбал зохих сайхан түүх юм. 1967 оны 7-р сарын тэр нэгэн өдөр их халуун байлаа. Флорида даяар олон тооны хөргөх төхөөрөмж, сэнс ажилласнаас болж ачаалал хэтрэн …
-
29 January
“Монгол цэргийн жавхаа” уралдаан 4 дэх жилдээ болно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, уралдааныг зохион байгуулх комиссын нарийн бичгийн дарга, Дэд хурандаа Т.Мөнхбаяр танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар …
-
29 January
1000%-ийн бонустай цэнэглэгч карт худалдаанд гарлаа
Та СКАЙтелийн 5000₮-ийн картаар дансаа цэнэглэхэд 1000%-ийн бонус нэмэгдэж таны данс 55000₮-ийн нэгжтэй болно гэж төсөөлж байв уу? Хамгийн Том урамшуулал бол 100%-ийн бонус гэдэг ойлголт бидний ой тойнд аль хэдийн тогтчихож. Энэ ойлголтыг эвдэж, СКАЙтел компани урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулан 1000%-ийн бонустай 5000₮-ийн цэнэглэгч картыг худалдаанд гаргалаа. Тус картаар дансаа цэнэглэх бүрт та 10%, 100%, 1000%-ийн бонус нэгж …
-
28 January
Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэлээ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид холбогдуулан 2015 оны есдүгээр сарын 3-ны өдөр нөлөөллийн мэдүүлэг хөтөлж Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл мэдүүлгийг хүлээн авч, өмгөөлөгч Ц.Баасандоржид холбогдуулан “…Шүүгч Х.Идэрийг хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад нөлөөлсөн гэж үзэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар …
-
28 January
Утасны дугаараа үлдээлгүй явсан жолоочийн мэдээллийг авах боломжтой болжээ
Орц гарц хааж тавьсан автомашины жолоочийн талаарх мэдээллийг авах боломжтой болжээ. Автозамын түгжрэл, зогсоолын асуудлаас шалгаалж жолооч нар нийтийн эзэмшлийн зам талбайд бусдын хөдөлгөөнд саад учруулахаар автомашинаа байршуулах нь элбэг байдаг. Гэхдээ зарим жолооч нар утасны дугаараа үлдээж асуудлыг шийддэг бол нэлээд хувь нь өөрийн мэдээллээ үлдээлгүй бухимдал үүсгэх явдал байдаг. Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэх боломжтой болсон байна. Тэгвэл утасны дугаараа …
-
28 January
Өсвөр үеэ мансуурлаас сэргийлэх аяны сургалт ЕБ-ын 9, Од цогцолбор сургуульд үргэлжиллээ
“Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” уриан дор ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сургалтыг явуулж байгаа билээ. Энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн цуврал сургалт ЕБ-ын 9 дүгээр сургууль, Од цогцолбор сургуульд үргэлжиллээ. Энэ удаагийн сургалтанд Эрүүл мэнд, цагдаагийн газраас гадна аймгийн Прокурорын газар, ХЭҮТ-ийн Дархан салбар нэгдэж, сурагчдад мэдээлэл хийсэн юм. Монгол …
-
28 January
Бямба,ням гарагт тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Сар шинийн баярыг угтсан өдрүүдэд Улаанбаатар хотыг чиглэсэн орон нутгийн зам, нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ердийнхөөс эрс нэмэгддэг бөгөөд иргэдийн цагийг хэмнэх, ачааллыг бууруулах зорилгоор 2013 оноос хойш сар шинийн баярын өмнөх өдрүүдэд замын хөдөлгөөний түр зохицуулалт хийдэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” …
-
28 January
Оюутнуудын картыг хэсэглэн хааж байна
Оюутнуудын өвлийн амралттай холбогдуулан нийтийн тээврээр зорчих картыг нь хэсэгчлэн хааж эхэлжээ. Их, дээд сургуулийн өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй байгаа учраас хоёр хэсэгчлэн нийтийн тээврийн картыг нь хааж байгаа аж. Нэгдүгээр сараас өвлийн амралт нь эхэлсэн сургуулийн оюутнуудын картыг нэгдүгээр сарын 11-31-ний хооронд хааж байгаа юм. Харин ирэх сард амрах оюутнуудын нийтийн тээврийн картыг хоёрдугаар сарын 1-21-ны хооронд хаахаар …
-
27 January
Дархан-Уул: Шашин, сүм хийдийн ажлыг шалгаж байна
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнийн ахалсан ажлын хэсэг энэ сарын 25-29-ныг хооронд манай аймагт үйл ажиллагаа явуулж буй шашин, сүм хийдийн ажилтай танилцаж, тэдгээрийг хуулийн хүрээнд ажиллаж байгаа эсэхэд шалгалт хийж байна. Дархан-Уул аймагт одоогоор Будда, Христ, Лал, Католик шашны нийт 33 сүм хийд ажилладаг. Ажлын хэсэг өнөөдөр /2016.01.26/ Дархан Баптист, Вайвем Дархан, Мария Аксилюм-Католик сүм, Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүд, Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин хийд зэрэг сүм хийдүүдийн зөвшөөрөл, татвар төлөлт, санхүүгийн тайлан болон …
-
27 January
“Дархан их урлаг-II” төслийн нээлт ирэх гуравдугаар сард болно
2016 онд Дархан хот үүсэн байгуулагдсаны 55 жилийн түүхт ой тохиож байгаа билээ. Их ойг тохиолдуулан ард иргэдийнхээ оюун, соёлын хөгжлийг дэмжих, мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтээлүүдийг толилуулах, сонгодог урлагаар үйлчлэх, сурталчилах зорилгоор мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран “Дархан их урлаг-II” төслийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан байна. Дарханчуудынхаа оюун, соёлын хөгжлийг дэмжих, мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүтээлүүдийг толилуулах, сонгодог урлагаар үйлчлэх, сурталчилах …
-
27 January
Нобелийн шагнал хүртсэн анхы Монгол хүн
Монгол улсаас химийн зэвсгийн шинжээч хурандаа, доктор Д.Эрдэнэцогт тус шагналыг 2013 онд баг хамт олноороо хүртсэн байдаг. Гэвч даруу төлөв зангаасаа болж, энэ талаарх мэдээллийг олонд хүргэхийг хүсээгүй хэмээн ойр дотны хүмүүс нь ярьсан юм. Энэ үйл явдал 2013 онд болсон бөгөөд Нобелийн Энх тайвны салбарын шагналыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын дэргэдэх Химийн зэвсгийн хориглох байгууллага (OPCW)-ийн гишүүдэд олгосон билээ. НҮБ-ээс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл