Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдын цахим бүртгэл өнөөдөр өндөрлөнө. Наймдугаар сарын 16-ны 09:00 цагт улс даяар эхэлсэн цахим бүртгэлийг товлосон ёсоор наймдугаар сарын 25-ны 17:00 цагаас хаана гэдгийг Боловсролын мэдээллийн технологийн төвөөс мэдэгдэж байна. 2021-2022 оны хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдүүдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн …
Мэдээ мэдээлэл
August, 2021
-
25 August
Д.Сумъяабазар: Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо юм. Тэгвэл тус хорооны анхны хурал өчигдөр боллоо. Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна. Холбогдох байгууллагуудад энэ чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Жилд Улаанбаатар хотын …
-
25 August
Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх тухай хуулийн төсөл боловсруулна
Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр боллоо. Уг хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм. Тэрбээр хурлын эхэнд “Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх амаргүй. Тиймээс хурдтай ажиллах шаардлага үүсэж байна. Ийм үед ямар бодлого барих вэ гэдгийг …
-
24 August
Л.Оюун-Эрдэнэ:Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгохыг зорьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. Ерөнхий сайд Засгийн газраас хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. “Аль ч Засгийн газар 1-5 стратегийн гол зорилт дэвшүүлдэг. Тэр зорилтдоо илүү анхаарч, хэрэгжүүлэхийн төлөө явдаг. Энэ зорилт миний хувьд Хөшигийн хөндий юм. Тиймээс Ерөнхий сайдын хувьд би Төв аймагт илүү их анхаарал хандуулж ажиллана. Нэг үгээр …
-
24 August
“Өглөөний Улаанбаатар” гудамжинд Монголын анхны хип хоп пянзны нээлт болно
“Өглөөний Улаанбаатар” гудамжинд долоо хоногийн даваа, лхагва, баасан гараг бүр эртэч нийслэлчүүдэд зориулсан хөтөлбөрт арга хэмжээнүүд зохион байгуулагддаг. Тэгвэл маргааш ICETOP хамтлагийн “Монгол” пянзны нээлтийн арга хэмжээ Өглөөний гудамжинд болно. 1996 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй тус хамтлагийн “Монгол” пянз нь Монголын анхны хип хоп пянз юм. Нээлтийн үеэр ICETOP хамтлагийнхан цөөн хувиар хэвлэсэн цомгуудаа дуудлага худалдаагаар зарах бөгөөд тус хамтлагийн нэр бүхий бүтээгдэхүүнүүдийг гишүүдийн гарын үсгийн хамт худалдан авах боломжтой. Пянзны нээлтэд ICETOP хамтлагтай хамтран …
-
24 August
МУГТ М. Уранцэцэгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгт өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг гардуулан өглөө. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн иргэн, Олимп, дэлхийн тамирчин М.Уранцэцэг төрийн дээд …
-
24 August
Өнөөдөр паралимпийн наадам нээлтээ хийнэ
Зуны 16 дахь удаагийн паралимпийн наадам өнөөдөр Токио хотноо нээлтээ хийнэ. Энэ удаагийн наадамд 162 орны баг тамирчид оролцохоор болж, “Рио-2016” олимпд 159 улс оролцсон талаар зохион байгуулагчид мэдээллээ. Бутан, Гренада, Мальдив, Парагвай, Сент-Винсент ба Гренадин гэсэн таван улс паралимпод анх удаа оролцохоор болжээ. Харин БНАСАУ, Кирибати, Самао, Тонга, Вануату зэрэг улс Ковидын шалтгаанаар, Афганистан улс төрийн байдлын улмаас оролцохоос …
-
24 August
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл удаашралтай байна
Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс даяар цахим хэлбэрээр бүртгэж байгаа. Сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 16-ны 09:00 цагт эхэлсэн бөгөөд өчигдөр /наймдугаар сарын 23/-ийн 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх сурагчдын 42 хувь нь сургуульдаа бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ. Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Тэдний 44.2 …
-
24 August
Шадар сайд С.Амарсайхан Завхан аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан баруун аймгуудад хийж буй албан томилолтоо Завхан аймагт үргэлжлүүлэн ажиллаж байна. Наймдугаар сарын 22-ны байдлаар тус аймагт коронавируст вируст халдварын 2725 тохиолдол бүртгэгдсэнээс 2336 нь эдгэрч, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 357 хүн эмчлүүлж байна. Завхан аймгийн хувьд Ковид-19 цар тахлын халдвартай иргэнийг Улаанбаатар хот руу зөөвөрлөхгүй, хөдөө …
-
24 August
Б.Одсүрэн: Зам засварын ажилд шинэ технологи нэвтрүүлнэ
“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Жил бүр хичээл эхлэх үеэр томоохон замуудыг хааж, засвар хийдэг. Баяр наадмын үеэр болон хөл хөдөлгөөн бага үед замыг засаж болдоггүй хэрэг үү? Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн: -Нийслэлийн хэмжээнд 1165 км зам …
-
24 August
ЭМЯ:1596 хүнд (covid-19) халдвар илэрч, 5 иргэн нас барлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг 2021.08.24-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1596 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Бүртгэгдсэн тохиолдлын 314 нь Улаанбаатарт, 1282 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Хоногт 2022 хүн эдгэрчсэн байна. Сүүлийн 24 цагт 40-80 насны таван хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт нас баралт 907 боллоо. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11093 хүн хэвтэн эмчлүүлж байгаа …
-
24 August
Д.Сумъяабазар: Хотын хөгжилд Богдхан төмөр замын бүтээн байгуулалт үнэтэй хувь нэмэр оруулна
Богдхан төмөр замын төслийн нээлт Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр Мааньт өртөөнд өнөөдөр боллоо. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох яамдын сайд, УИХ-ын гишүүд оролцсон юм. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэн, санаачилж, гарц, шийдлийг эрэлхийлсэн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд хотын иргэдийн өмнөөс …
-
24 August
Сурагчийн дэвтрийг гар угаах зөвлөмжтэйгөөр хэвлэжээ
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор ирэх хичээлийн жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Бага ангийн сурагчдад зориулж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн дадал зуршил болох гар угаах дараалал, заавар зөвлөмжийг сурагчийн дэвтрийн хавтсанд хэвлэжээ. Ингэхдээ шинэхэн боловсруулсан цахим аялал интерактив хичээлийн дүрүүдийг ашиглан бүтээсэн бөгөөд …
-
24 August
Аравдугаар сард олон улсын 37 нислэг үйлдэнэ
Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх аравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарийг баталжээ. Уг хуваарийн дагуу аравдугаар сард нийт 37 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Мөн цар тахлын үед авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөж болохыг анхааруулав. Мөн вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, халдвар авч эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид Улсын …
-
24 August
Н.Баярмөнх: Баянзүрх дүүрэг хөгжил алслагдсан жилүүдийг ардаа үдэж, хөгжлийн түвшингээр тэргүүлэх зорилт дэвшүүлсэн
Баянзүрх дүүрэгт өнгөрсөн найман жилийн хугацаанд томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй. Хөгжлийн түвшингийн үзүүлэлтээр ч бусад дүүрэгтэй харьцуулахад доогуур байгаа. Хөгжил алслагдсан дүүрэг дунд болон урт хугацааны төлөвлөгөөгөө боловсруулж, иргэдрүү чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Хөгжлийн төлөвлөгөөний талаар Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнхөөс тодрууллаа. Баянзүрх дүүрэг 2021 оныг “ДЭМЖИХ” жил болгон зарласан. Энэ онд хийж хэрэгжүүлэх томоохон төсөл арга хэмжээний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл