Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 26 August

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ-д ажиллана

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ, Улсын II төв эмнэлэгт ажиллана. Энэ үеэр Засгийн газрын тэргүүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр баригдаж, шинээр ашиглалтад орж буй Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын шинэ барилгын үйл ажиллагаатай танилцах юм. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин биобэлдмэлийн төв агуулах өмнө нь зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг …

  • 26 August

    “АстраЗенека” вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд гурав дахь тун хийж эхэллээ

    Эрүүл мэндийн сайдын тушаалаар хариу арга хэмжээний буюу онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “АстраЗенека” вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн. Тэгвэл өчигдрөөс “АстраЗенека” вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан иргэдэд гурав дахь тунг хийж эхлээд байна. Иргэдэд сайн дурын үндсэн дээр энэхүү гурав дахь тунг хийх бөгөөд наймдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм. Нэмэлт тун хийлгэхийг хүссэн иргэн өөрт ойр …

  • 26 August

    Ажлын байрыг дэмжих зээлийг 23,936 иргэн, ААН-д олгоод байна

    “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд наймдугаар сарын 23-ны байдлаар 1,811.9 тэрбум төгрөгийг 23,936 (5,205 ААН, 18731 иргэн) зээлдэгчид олгожээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 33.4 сая төгрөг байгаа бол ААН-үүдийнх 227.8 сая төгрөг байна. Зээлийн батлан даалтын сангаас нийт 193 зээлдэгчийн 53,335.2 сая төгрөгийг батлан даажээ. Монголбанкнаас хоёр жил …

  • 26 August

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа. Үүнтэй холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын …

  • 25 August

    Д.Энхтуяа: Дөрвөн улирлын хүлэмж байгуулж, 500 гаруй ажлын байр бий болгоно

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Энхтуяа сонгогдсон тойрог болох Баянгол дүүргийнхээ 15, 19 дүгээр хороонд ажиллалаа. Баянгол дүүрэгт 1990 оноос өмнө барьж, ашиглалтад оруулсан нийтийн зориулалттай 60 гаруй барилга бий. Үүний улмаас дулаан алдах, дээврийн ус айл өрхүүд рүү урсах гээд оршин суугчдад бэрхшээл олон тулгардаг аж. Дээрх хоёр хороонд мөн ийм асуудал тулгамдаж буйг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон хороодын Засаг дарга …

  • 25 August

    У.Хүрэлсүх: МҮЭХ-г бүх талаар дэмжиж ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.  МҮЭХ-ны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. МҮЭХ-той хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалах, цалин хөлс, нийгмийн асуудалд нь анхаарах, үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг бэхжүүлэх зэрэг   чиглэлээр хамтарч ажиллахаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэв. 1999 оноос хойш өөрчлөгдөөгүй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын …

  • 25 August

    “Нар угтсан өглөө” арга хэмжээ боллоо

    Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1921 онд их жанжин Д.Сүхбаатарын тэргүүлсэн залуучууд Нийслэл хүрээнд хуран цугларч, “Бошгыг халах Залуучуудын эвлэл”-ийг байгуулсан түүхтэй. Тус ойг тохиолдуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Нар угтсан өглөө” арга хэмжээг Өглөөний гудамжинд зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн …

  • 25 August

    Бүжигчин Б.Халиун “Шилдэг залуу” алтан медалиар шагнагдлаа

    Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Нар угтсан өглөө” арга хэмжээг Өглөөний гудамжинд зохион байгууллаа. Энэ үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас бүжгийн спортын ОУХМ Б.Халиуныг “Шилдэг залуу” алтан медалиар шагналаа. Бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер Б.Халиун нь бүжгийн спортоор …

  • 25 August

    Сэрэмжлүүлэг: Өнөөдөр Дорнодын өмнөд хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр  Дорнодын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр  нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2021 оны 08 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн …

  • 25 August

    Д.Даянбилгүүн:”Эрдэнэс Тавантолгой” бонд авч буй иргэн бүр үндэсний бүтээн байгуулалтад хөрөнгө оруулагч юм

    “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор дотоодын хөрөнгийн зах зээлд ам.долларын бонд гарган арилжаалж байгаа юм. Нийт хоёр их наяд төгрөгийн санхүүжилт татах “Эрдэнэс Тавантолгой” бондыг зах зээлд байршуулах ажлыг зохион байгуулж буй “БиДиСЕК ҮЦК”ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүнтэй ярилцлаа. -“Эрдэнэс Тавантолгой” компани бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэх зорилгоор нийт 2 их наяд төгрөгийг Монголын Хөрөнгийн бирж дээр бонд …

  • 25 August

    Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлэхдээ ЭМД-ын хөнгөлөлт эдлээгүй тохиолдолд буцаан олголт авах боломжтой

    Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь өнөөдрийн байдлаар улсын болон хувийн хэвшлийн 2528 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнээс төрийн өмчийн 72, хувийн хэвшлийн 190, рашаан сувилал 43, эмийн сан 1700, өрх, сум, тосгоны 523 эрүүл мэндийн байгууллагууд байна.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээр иргэн-даатгуулагчид эрүүл мэндийн 16 төрлийн тусламж, үйлчилгээг төрийн …

  • 25 August

    Өвөрхангай аймгийн Уянга сумын эмэгтэй багш нар хөдөлмөр зуслангийнхаа байшинг өөрсдөө барьжээ

    Өвөрхангай аймгийн Уянга сумын 1-р сургууль 65 багш, ажилтан, 613 сурагчтай. Тус хамт олон санаачлага гарган дэргэдээ хөдөлмөр амралтын зуслан байгуулжээ. Өмнө нь 5 гэр барьж зуслангаа ажиллуулдаг байсан бол хуучин дотуур байрны барилгыг буулгаж өөрсдийн хүчээр зөөж, өргөжүүллээ. Зуслангийн байшинг 2 эрэгтэй багшийнхаа зааварчилгаагаар 12 эмэгтэй багш 14 хоногийн хугацаанд өөрсдөө барьсан байна. 18*8 хэмжээтэй сургалтын танхим, сурагчид амрах …

  • 25 August

    “Digital Nation-2021” есдүгээр сарын 17-19-ны өдрүүдэд болно

    Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” санаачилгыг гаргаад байгаа. Уг салбарын хамгийн том үзэсгэлэн “ICT EXPO” -г энэ жилээс эхлэн “Digital Nation” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон өргөжүүлж, ирэх 09-р сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Цар тахлын энэ үед мэдээллийн технологийн салбарын …

  • 25 August

    Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон. Үзэсгэлэн  худалдааг Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, …

  • 25 August

    СЗХ: Kриптовалют, биткойн, виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаанаас болгоомжилж, эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна

    Сүүлийн саруудад манай улсад койн гаргаж олон нийтээс хөрөнгө татах үйлчилгээ өргөн тархаж иргэд койн худалдан авах, хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна. Төвлөрсөн бус системд суурилсан, дундын зуучлагчгүй бүтээгдэхүүн үйлчилгээ нь томоохон өөрчлөлтүүдийг авчирч, хязгаарыг тэлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бий болгох боломжтой ч хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчид өөрсдийн хөрөнгө мөнгөө алдах, залилан, луйвар, гэмт хэргийн хохирогч болох, цаашлаад мөнгө угаах …