Дунд гол үерлэж, ус зайлуулах хоолойг давсан тул нүхэн гарцууд усанд автсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Дунд голын орчимд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх арга хэмжээг үе шаттайгаар авч ажиллаж байна. Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг сэтэлж, хашигдаад байсан усны урсцыг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан. Ингэснээр усны түвшин тодорхой хэмжээгээр буураад байгаа юм. Арслантай …
Мэдээ мэдээлэл
June, 2021
-
10 June
Эрээнд саатсан ачаа барааг Улаанбаатар руу төмөр замаар тээвэрлэнэ
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Хилийн боомтуудад гацсан ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Шадар сайд удаа дараалан хүсэлт тавьж ажилласны дагуу Эрээний хилийн боомтоор орж ирэх ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэхээр талууд тохиролцсон талаар Элчин сайд мэдэгдлээ. Цар тахлаас үүдэж дэлхийн олон улсад төдийгүй БНХАУ-д дотооддоо …
-
10 June
“МонКрем” ХХК Имартын “ХӨХ ШОШГО” хөтөлбөрийг дэмжиж талархлаа илэрхийллээ
Үндэсний үйлдвэрлэгч “МонКрем” ХХК-ны зүгээс Имарт хайпермаркетын хэрэгжүүлж буй “Хөх Шошго” хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тус компанийн борлуулалтын албаны дарга н.Болд “Дэлхий нийтийг хамарсан цар тахал нь бизнесийн орчинд шууд нөлөөлж, дотоодын үйлдвэрлэгчид бид амаргүй цаг үетэй нүүр тулаад байна. Харин энэ хүнд цаг үеийг хамтдаа даван туулах зорилгоор манай компанийн брэнд бүтээгдэхүүнийг хөх шошгоор ялган таниулаад зогсохгүй сурталчлах ажлыг …
-
10 June
Локарно олон улсын 74 дэх удаагийн кино наадам наймдугаар сард болно
Локарно олон улсын 74 дэх удаагийн кино наадам Швейцар улсын Локарно хотноо ирэх наймдугаар сарын 4-14-ний хооронд зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Тус кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн нэг хэсэг болох “Open doors hub” буюу кино найруулагчдын бүтээлийг олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, санхүүжилт босгоход нь дэмжлэг үзүүлдэг хэсэгт найруулагч Ш.Ихбаяр болон продюсер Б.Номинтуяа нар “The Water Garden” кино төслөөр, …
-
10 June
О.Цогтгэрэл: Ардчилалд хайртай иргэдийнхээ байтугай АН-ын гишүүдийнхээ саналыг авч чадсангүй
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон АН-ын дотоод асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн дүнгээс харахад МАН-аас нэр дэвшигч үнэмлэхгүй ялалт байгуулж байна. АН-аас нэр дэвшигч түүхэн доод буюу санал өгсөн иргэдийн 5,6 хувь буюу дагавар намын хэмжээний санал авсан нь бид бүгдэд амаргүй байна. Бид албан …
-
10 June
СЕХ:У.Хүрэлсүх-67.76, С.Эрдэнэ-5.99, Д.Энхбат-20. 33 хувийн санал авсан
Сонгуулийн Ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар сонгуулийн дүнг автомат машинаар тоолохоос гадна хяналтын тооллогыг 100 хувь хийхээр тусгасан. Өчигдөр 22.00 цаг өнгөрөөгөөд автоматжуулсан системээр дүнгээ дамжуулаад араас нь бүх хэсгийн хороод саналын хуудсыг гараар тоолж дууслаа. Урьдчилсан байдлаар бүх дүнг танилцуулъя. Сонгогчдын …
-
10 June
Улсын дээд шүүх тав хоног ажиллахгүй
Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул онцгой байдлын болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг баримтлан шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх болсонтой холбогдон 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан явуулахгүй болсныг …
-
10 June
Т.Доржханд: У.Хүрэлсүх төрийн эрхэм хүндтэй албыг ирэх зургаан жилд нэр төртэй хашна гэдэгт итгэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Т.Доржханд өнөөдөр /2021.06.10/ намын байрандаа мэдээлэл хийлээ. Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга Т.Доржханд “Монголчууд бид шинэ Үндсэн хуулийн хүрээнд анх удаагаа зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай хийж дуусгалаа. Энэ сонгууль өмнөх 30 жилд хийсэн сонгуулиудаас маш ялгаатай сонгууль боллоо гэж дүгнэж байна. Тодруулбал, нэгд, нэр дэвшигчид ямар нэгэн байдлаар …
-
10 June
МҮБХ-ноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад шаардлага хүргүүлэв
Монголын үндэсний бөхийн холбооноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “Монголын Үндэсний Бөхийн Холбоонд улсын цолтой нэр бүхий бөхчүүдээс “Допинггүй Монгол наадам – Монгол бөх” уриатай албан хүсэлт ирүүлээд байна. Тус албан хүсэлтэд танай байгууллагаас Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг авсны дараа БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн дээрх бөхчүүдийн шинжилгээний хариуны мэдээллийг дэлгэрэнгүйгээр гаргуулж, авч өгөхийг …
-
10 June
Найруулагч Б.Чингүүний “Six feet” кино АНУ-д нээлтээ хийнэ
Цар тахлын улмаас 2020 онд нээлтээ хийх байсан дотоод, гадаадын олон кино хойшилсон. Гэхдээ дэлхийн кино театрууд нээлтээ хийж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Монголын кино найруулагч Б.Чингүүний ээлжит бүтээл “Six Feet” уран сайхны кино эхний нээлтээ АНУ-д хийхээр зарласан байна. Уг кино нь найруулагч Б. Чингүүний долоо дахь бие даасан уран бүтээл буюу “ Mogul Pictures”– ийн дэлгэцийн 10 дахь бүтээл …
-
10 June
Өмнөговь аймгийн хэмжээнд коронавируст халдвар тархах эрсдэл маш өндөр гэж үнэлэгджээ
Өмнөговь аймгийн хэмжээнд коронавируст халдвар тархах эрсдэлийн салбар дундын ес дэх удаагийн үнэлгээг хийлээ. Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу эрсдэлийн үнэлгээг 8 байгууллагын 9 эмч мэргэжилтэн, албан хаагч хамтран зохион байгуулахад маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Эрсдэлийн үнэлгээний дагуу мэргэжлийн байгууллагууд зөвлөмж гарган Аймгийн шуурхай штабд хүргүүлэн, Онцгой Комиссын хуралд танилцууллаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн …
-
10 June
Д.Энхбат: Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат сонгуулийн урьдчилсан дүн мэдээтэй холбогдуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Сонгууль өндөрлөлөө. Манай баг, дэмжигчид маш сайн ажилласан. Бид энэ сонгуульд гэрэл гэгээ, шинэ өнгө авчирч чадсандаа баяртай байна. Сайн цаг өөрөө ирдэггүй, түүнийг авчирдаг гэдэгт итгэж бид зүтгэсэн. Монголчууд бидний сонголт мэргэн байж улс орон минь мандан бадрах болтугай”гэжээ. кредит …
-
10 June
Г.Занданшатар:Эх оронч, шударга Ерөнхийлөгчийг сонгож чадлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2021.06.09/ боллоо. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн-Электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө. Урьдчилсан дүнгээр нийт сонгогчдын 67.8 хувийн саналыг МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх аваад байна. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар сонгуулийн урьдчилсан дүн мэдээтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнгээр анхны төрийн тэргүүнээ …
-
10 June
У.Хүрэлсүх:Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2021.06.09/ боллоо. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн-Электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө. Урьдчилсан дүнгээр нийт сонгогчдын 67.8 хувийн саналыг МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх аваад байна. Тэрбээр СЕХ-ноос санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар шууд дамжуулж танилцуулсны дараа намын байрандаа мэдээлэл хийлээ. Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Манай иргэд олон нийтийн …
-
9 June
Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 98 иргэн эх орондоо ирнэ
Алматы-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр 98 иргэн ирэх бөгөөд зарим иргэдийг ‘Ориентал’ зочид буудалд тусгаарлана. Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. екапуста займ онлайн на карту zaymi-bistro.ru займ на киви кошелек мгновенно payday loans are short-term loans for …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл