Мэдээ мэдээлэл

May, 2021

  • 29 May

    Гадаадад байгаа монголчууд эх орондоо ирж вакцинд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн чанад дахь монголчуудтай 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цахим уулзалт хийв. Уулзалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж, иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал, Иргэдэд туслах сангийн үйл ажиллагаа, “Дэлхийн монголчууд-II” зорилтот хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа”-г …

  • 29 May

    Э.Хишигсайхан: Хүүхдүүдээ эх орон, эх дэлхийдээ хайртай хүмүүс болж өсөөсэй гэж хүсдэг

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” I, II одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр зарим ээжид Төрийн ордны “Есөн хөлт, цагаан тугт” танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ. Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I одон гардан авсан Э.Хишигсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I зэргийн одон гардлаа. Танд баяр хүргэе. -Баярлалаа. Маш сайхан байна. Үгээр …

  • 29 May

    О.Сэлэнгэ: Гурван ихэр охин төрүүлээд эрүүл саруул өсгөж байгаагаа эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” I,II одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр зарим ээжид Төрийн ордны “Есөн хөлт, цагаан тугт” танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ. Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” II одон гардан авсан Отгонбаатарын Сэлэнгэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. –Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одон гардан авсан Танд баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу. -Өнөөдөр …

  • 29 May

    Жүжигчин Н.Баярмаа, Б.Отгонтуяа нар “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон гардан авлаа

    Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай зарлиг гаргалаа. Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 800, …

  • 29 May

    Г.Занданшатар:Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа муу зээлийн “хар жагсаалт”-ын мэдээлэлд тохируулга хийж, дахин зээл авахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр  /2021.05.28/  худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийж, эдийн засгийг эрчимжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар“Төрөөс эдийн засгаа хөгжүүлэх салбар, төсөлд санхүүжилт олгох чиглэлд бодлогоор дэмжиж ажиллана. Цаашаа зээлийн хүү бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авна. Өнгөрсөн жилийн хугацаанд зээлийн хүү дунджаар 1.7 нэгжээр буурсан. …

  • 29 May

    С.Болд-Эрдэнэ: Төрдөө, түмэндээ үнэлүүлнэ гэдэг маш сайхан юм

    Монгол Улсын Гавьяат жүжигчин Сугарын Болд-Эрдэнэтэй ярилцлаа. -Танд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэнд баяр хүргэе. Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу? -Баярлалаа. Маш сайхан баярт үйл явдал тохиож байна. Төрдөө “үнсүүллээ”. Монгол Улсын Ерөнхийлөгч маань миний өчүүхэн хөдөлмөрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнасанд үнэхээр их талархаж байна. Мэдээж маш олон хүнд баярлаж, талархсанаа илэрхийлэх нь …

  • 29 May

    “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ

    Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээлээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “…Өнгөрсөн түүхийн туршид Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, газар нутгийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, Их эзэн Чингис хааны  ялагдашгүй …

  • 29 May

    “Унаган хайр” дууны эзэн, жүжигчин Б.Нармандахад Гавьяат жүжигчин цол олголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн зарлигийн дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо. Энэ үеэр  ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Унаган хайр” дууны эзэн, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Батсүхийн Нармандахад Гавьяат жүжигчин цол олголоо. Монгол Улсын Гавьяат …

  • 28 May

    Имартынхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    Өнөөдөр Монгол улсад Худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан тус салбарын төлөөлөл болсон залуус мод тарих аянд нэгдлээ. Тус аяны хүрээнд Имартын хамт олон ч мөн оролцож Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгаж хувь нэмрээ оруулсан байна. Өмнө нь мод тарих өдрөөр Имарт ажилчдынхаа хүүхдийн тоогоор хүүхэд бүр 2 ширхэг мод нийт 2000 гаруй мод, БЗД-ийн 21-р хорооны 60 …

  • 28 May

    НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд явсан анхны эмэгтэй алба хаагчийг Жуух бичгээр шагналаа

    Монгол улс НҮБ-д элссэний 60 жил болон НҮБ-ын Энхийг сахиулагчдын ѳдрийг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд явсан анхны эмэгтэй цэргийн алба хаагч Н.Нямжаргалыг Гадаад харилцааны яамны хүндэт “Жуух бичиг”-ээр шагналаа. Хурандаа Н.Нямжаргал нь Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны Хүчний төв штабт хүний нөөцийн штабын офицероор 2011-2012 онд үүрэг гүйцэтгэж, энхийг …

  • 28 May

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын Холбооны улсад айлчилна

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2021 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчлал хийж, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно. Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд …

  • 28 May

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулагдлаа

    ХНХЯ-ны Залуучуудын зөвлөл анхны хурлаа зохион байгуулж Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Залуучуудын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Батдорж батламж гардуулав. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/62 тоот тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг баталсан.  ХНХЯ-ны Залуучуудын хөгжлийн зөвлөл нь 19 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд зөвлөлийн даргаар Хөдөлмөр …

  • 28 May

    Инженер Г. Пүрэвдорж “Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан” цол хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрчим хүчний салбарт тасралтгүй 37 жил ажилласан, ахмад ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Готовын Пүрэвдоржийг “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” цолоор шагнажээ. Г.Пүрэвдорж нь тоноглолын реле хамгаалалт, автоматикийг найдвартай ажиллуулахад чиглэсэн олон шинэ зүйлийг санаачлан хэрэгжүүлж, 1978-2012 оны хооронд 86 шинэ бүтээл, оновчтой санал гарган  үйлдвэрлэлд нэвтрүүлсэн юм. Тэрээр Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дарга, Булганы цахилгаан шугам …

  • 28 May

    О.Гэрэлт-Од: Залуучуудаа хар жагсаалтнаас нэг удаа гаргах шаардлага маань үр дүнд хүрлээ

    Монголын Залуучуудын Холбооноос 2021 оны гуравдугаар сарын 04-ний өдрөөс хойш Монгол банканд зээлийн мэдээллийн санд зээлийн муу түүхтэй байгаа иргэдээ нэг удаа цагаатгах хүсэлт тавьж, удаа дараа хандан шаардлага тавьж байсан билээ. Цар тахал,  хөл хориотой хүндхэн  цаг үед зээлийн төлөлтөө хугацаа хэтрүүлж төлсөн иргэд залуучууд  “Хар жагсаалт-“нд орсноор цаашид санхүүгийн хүнд нөхцөлд орохоор байсан. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Муу зээлийн хар жагсаалтад багтсан …

  • 28 May

    Б.Нармандах:Уран бүтээлч хүн өөрийнхөө уран бүтээлд хоёргүй сэтгэлээр зүтгэхэд төр засаг хайр хишгээ хүртээдэг юм байна

    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр /2021.05.28/ Төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандахад Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ. Монгол Улсын …