Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 20 October

    100 айл дахь Улсын бүртгэлийн үйлчилгээ архивын лавлагаа олгохгүй

         Арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс олгохоор болжээ. Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгодог архивын лавлагааг 2020 оны арвандүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсооно. …

  • 20 October

    Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас ажлын байрны өдөрлөг зохион байгуулна

    Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлдэг бөгөөд ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна. “ТАВАН БОГД ФҮҮДС“ ХХК-иас 200 гаруй сул чөлөөтэй ажлын байр зарласны дагуу  энэ сарын 20, 21-ний өдрүүдэд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих …

  • 20 October

    10,000 программист бэлтгэх төслийг дэмжиж, 23 хүүхдэд 100 хувийн тэтгэлэг олголоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг энэ оны таван сараас хэрэгжүүлж эхэлсэн. “10,000 программист” хөтөлбөрийг дэмжих хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын …

  • 20 October

    МИАТ компани байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг агаараас тольдох туршилтын нислэг хийжээ

    МИАТ ТӨХК  зорчигч үйлчлүүлэгчиддээ зориулан байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг агаараас тольдох “Агаарын аялал”-ын туршилтын нислэг хийсэн байна. Тодруулбал, Энэ сарын 16-нд Асралт хайрхан, Бурхан халдун, Хөвсгөл далай, Хорьдол сарьдгийн нуруу, Дархадын хотгор, Отгонтэнгэр хайрхан, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар БОИНГ 737-800 агаарын хөлгөөр аялсан байна. ИНЕГ-ын ажилтнууд туршилтын нислэгт оролцож байгалийн үзэсгэлэнт газруудыг агаараас тольджээ. Дээрх газруудаар аялсан туршилтын …

  • 20 October

    Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө  Архангай, Өвөрхангайн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө шөнө Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш …

  • 20 October

    Жүдочид Будапештийн “Их Дуулга” тэмцээнд оролцож олимпийн эрхийн оноо цуглуулна

    Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн Дэлхийн цуврал тэмцээн энэ сарын 23-25-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод эргэн ирэх гэж байна. Дэлхийн дахиныг хамарсан цар тахлын улмаас найман сарын хугацаанд зохион байгуулагдаагүй IJF-ийн цуврал тэмцээн жүдо сонирхогчдын анхаарлыг Будапешт рүү төвлөрүүлж байна. “Гран При”-гээс “Их Дуулга” ангилалд шилжсэн энэ тэмцээн нь 1-т цар тахлын 2 дахь давалгааны үеэр тэр …

  • 20 October

    Ипотекийн 6 хувийн зээлийн тухай мэдээлэл нэг дор

    Ипотекийн зээлийн хүүг 8-аас 6 болгож бууруулж,  арилжааны банкуудаар олгож эхэлсэн билээ. Тэгвэл ипотекийн зээлийн хүүн 6 хувь болсонтой холбогдуулан журамд ямар өөрчлөлт орсон эсэх талаар БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбаттай ярилцлаа. -Ипотекийн зээлийн хүү 6 хувь болсон. Зээлийг олгоод эхэлсэн гэсэн. Хүү буурсантай холбоотойгоор ипотекийн зээлийн журамд ямар өөрчлөлт орсон бэ? -Зээл олголт эхэлчихсэн. УИХ-ын чуулганаар 2021 оны …

  • 20 October

    Ц.Дамдин багшийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн ,хөшөөний нээлт боллоо

    “Москва-1980” Олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол улсын ардын багш, Гавъяат тамирчин, Самбо бөхийн дэлхийн хошой аварга, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин багшийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, хөшөөний нээлт намрын адаг сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд боллоо. Хөшөөний нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МУ-ын ардын багш, гавъяат тамирчин Ч.Насантогтох, 1977-1985 онуудад шигшээ багт хамт байсан тамирчид, нэг …

  • 20 October

    Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн өдөрлөг 10 дугаар сарын 21-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Баянхошуу”, 6 буудлын “Оргил” салбар, 3, 4 …

  • 20 October

    Улаанбаатар хот шувуу ажиглах цэгтэй боллоо

    Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын шувуудын нягтрал хамгийн их хоёр байршил болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Хун нуур, Сонсголонгийн ус намаг бүхий газарт шуваа ажиглах зөвлөмж, тайлбар бүхий шувуу ажиглах цэгийг байгууллаа. Шувууд нь ялаа, шумуул, шавж, мэрэгчдийн тоо толгойг зохицуулж, ургамал, ой моддыг өвчнөөс хамгаалан өсөлтийг дэмжиж, сэг зэм, хог хаягдлаас үүсэх аливаа халдварт өвчин …

  • 20 October

    Улаанбаатарт өдөртөө 1-3 хэмийн хүйтэн байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө  Архангай, Өвөрхангайн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө шөнө Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш …

  • 19 October

    “Улаанбаатар” Олон Улсын кино наадам өнөөдрөөс эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын кино наадам өнөөдрөөс эхэллээ. Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой тус кино наадам “Хэвтрийн хүн” Монголын уран сайхны киногоор нээлтээ …

  • 19 October

    Гурван хүслийг биелүүлж өгдөг муур

    Муурны эзний ярьснаар  энэ муур нь гайхамшгийг бүтээж, гурван хүслийг нь биелүүлж өгдөг байна.  Цахим хуудаст И-Левел Винсент нэртэй шидтэн гурван хүслийг нь биелүүлдэг муураа зарахаар шийдсэн Новосибирск хотод амьдардаг нэг эмэгтэйн зарыг нийтэлжээ. Гэхдээ энэ хүсэлтийг үнэгүй биелүүлэхгүй.Эмэгтэй муураа 10 сая рублиэр зарахыг хүсч байгаа аж. Энэ үнэ нь ямар нэгэн шинжтэй гурван хүслийг нь биелүүлж чадах хэн нэгэнд …

  • 19 October

    Ж. Батбаясгалан: Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг хамтдаа шийдэх үүргээ бид биелүүлж ажиллах болно

    Нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон 45 төлөөлөгчид өнөөдөр тогтоолын гардуулж өглөө. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн сонгогчдын 47.88 хувь нь оролцож, сонгууль амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулсан 453 хэсэг болон есөн дүүргийн сонгуулийн хороодоос сонгуулийн дүн, тайлан мэдээг нэгтгэн авч өнөөдөр нийслэлийн ИТХ-д …

  • 19 October

    П.Наранбаяр:НИТХ-д гурвуулаа сонгогдсон ч бид 30 хүн шиг ажиллана

     Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын гишүүд орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.10.19/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Т.Доржханд ” Хөдөлмөрийн үндэсний нам   энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэл болон Дархан, Эрдэнэтэд илүүтэй төвлөрч ажилласан.  Төр засгийн шийдвэр гаргах бүх шатанд бид төлөөлөлтэй боллоо. Биднийг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Манай нам аль ч шатанд бусад …