Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 24 August

    Багахангай дүүргийн Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэлээ

    Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд Багахангай дүүргийн I дүгээр хороонд ашиглалтад орсон Ахмадын өргөөний барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай тогтоолын төслийг танилцуулав. Ахмадын өргөө нь нийт 500.1 м2 талбайтай бөгөөд ажлын өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө, амралтын өрөө, уулзалтын заал зэрэг өрөө тасалгаатай аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт ашиглалтад орсон Ахмадын өргөөг нийслэлийн өмчид бүртгэн …

  • 24 August

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:15 цагт газардана

    УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07.55 цагт хөөрлөө. Тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19:15 цагт эх орондоо газардах хуваарьтай. Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 33, жирэмсэн 12, өндөр настан, асран хамгаалагчтай 10, эрүүл мэндийн шалтгаантай 17, оюутан сурагч 35, ар гэрийн гачигдал, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй зэрэг бусад хүндэтгэн үзэх …

  • 24 August

    Хүүхдийг буруу тээвэрлэсэн жолоочийг хуулийн дагуу 50,000 төгрөгөөр торгожээ

    Хүүхдээ буруу тээвэрлэсэн жолоочид хариуцлага тооцжээ. Тодруулбал, наймдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн замын уулзвар орчим Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл хүүхдээ буруу тээвэрлэн явж буй зураг олон нийтийн сүлжээнд тархсан. Уг үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь заалтыг зөрчсөн тул тухайн автомашины жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 45 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авжээ. Иймд эцэг, …

  • 24 August

    Д.Чойжамц:Төгрөгийг уул овоонд өргөхгүй байх нь зохистой

    -Мөнгийг ашиглахгүйгээр аливаа зүйлд хийж булж орхино гэдэг тусгүй хэрэг- Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, Их хамба Д.Чойжамцаас цөөн асуултад хариулт авлаа. -Төгрөг бол арилжааны хэрэгсэл төдийгүй манай улс тусгаар оршиж буйн баталгаа. Гэтэл үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэт зүйл сүүлийн үед бүдгэрэх болсон. Иргэдийн дунд төгрөгтэй зүй бус харьцах нь олширч байна. Энэ байдлыг хэрхэн өөрчлөх боломж, гарц …

  • 24 August

    ОБЕГ: Мөнх цаст оргилуудад албаны тугаа мандууллаа

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны болон техникийн ажиллагааны сургалтыг зохион байгууллаа. Сургалт Цамбагарав, Цэнгэл хайрхан, Хөх сэрх болон Мөнххайрхан ууланд зохион байгуулагдсан бөгөөд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдсан юм. Алба хаагчид сургалт, дадлагаар мөнх цаст өндөр уулын хүнд нөхцөлд осолдогч, нэрвэгдэгсдийг аврах, өргөх …

  • 24 August

    Х.Баттулга: Хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудлыг төр үргэлж анхааралдаа байлгах ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр нийслэлийн Баянгол дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Баянгол дүүргээс нийт 622 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 22, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 600 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжүүдийн дотор хоёр удаа хоёр ихэр хүүхэд төрүүлж, зургаан хүүхэд өсгөж байгаа Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны …

  • 24 August

    УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав

     Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы энэ сарын 21-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.     Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Д.Ганболд нар …

  • 24 August

    Люксембургээс олгосон 1.1 тэрбум төгрөгийг эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад зарцуулна

    Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч А.Илиза нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава нь Япон Улсад байгаатай холбогдуулан хамтарсан цахим уулзалт хийлээ. КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн үед Монголын эх, хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, …

  • 24 August

    ХНХЯ:Олон нийтийн хяналтын оролцоог сайжруулах аяныг “Лантуун дохио” ТББ-тай хамтран улсын хэмжээнд зохион байгуулна

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлантай уулзлаа. Уулзалтаар “Лантуун дохио” ТББ-ын үйл ажиллагаа болон “Ид шидийн орон 1”, “Ид шидийн орон 2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн үйл ажиллагаа, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов. Тухайлбал, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн хяналтын оролцоог сайжруулах тал дээр хамтарч ажиллах, ухуулга, сурталчилгаа, мэдээллийн ажлыг …

  • 23 August

    Сонгинохайрхан дүүргийн эгч дүү гурав “Эхийн алдар” одонгоо хамтдаа гардлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Сонгинохайрхан дүүргээс нийт 1,071 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 64, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 1,007 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжүүдийн дотор УИХ-ын гишүүн Пүрэв-Очирын Анужин, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо энэ жил зэрэг гардан авахаар …

  • 22 August

    Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурахыг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцээрийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв. Азийн дэд бүтэцийн хөрөнгө оруулалтын банк Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд …

  • 22 August

    ЭЗБХ: Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулсан.  Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, Монгол Улс болон Азийн дэд бүтэцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэхийг хуралдаан даргалагч танилцуулж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй …

  • 22 August

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллалаа

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэлээ. Тус аймгийн нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд 2013 оны зураг төслөөр хийгдэж байгаа тул нэмэлт ажлын санхүүжилт хэрэгтэй болоод буйг ажлын хэсгийнхэн танилцуулав. Уг хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгаж, сургуулийн барилгыг ирэх 2021 онд бүрэн дуусгаж хүлээн авахаар боллоо. Мөн 1А …

  • 21 August

    БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд Итгэмжлэх жуух бичиг гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд өнөөдөр Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа. Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын үеэр буюу онцгой нөхцөл байдалд Элчин сайдаар томилогдож байгаа гэдгийг сануулж, хоёр улсын Иж …

  • 21 August

    Элэг шилжүүлэх мэс заслыг нутагшуулсан амжилтаар манай улс дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэж байна

    Элэг шилжүүлэн суулгах мэс заслын багийн хамт олон өнөөдөр 100 дахь мэс заслынхаа тайланг тавилаа. 2011 онд энэ төрлийн мэс заслыг Монголд хийх ажлыг эхлүүлэх гэж байхад манай улс элэгний эмгэг, хорт хавдар, нас баралтын тохиолдлоороо дэлхийд дээгүүрт бичигддэг байсан. Хүнд шатандаа орчихсон өвчтөнүүдээ нулимстай нүдээр үддэг байсан тухайгаа элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, хүний гавьяат эмч О.Сэргэлэн дурсаж байсан юм. Харин өнөөдөр тэд аль хэдийн 100 …