Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 28 August

    МҮОХ, Монголын телевизүүдийн холбоотой хамтран ажиллана

    Энэ сарын 26-ны өдөр  Монголын үндэсний олимпийн хорооны/МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гишүүн Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын телевизүүдийн холбоо/МТХ/-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МТХ-ны гүйцэтгэх захирал Т.Ганзул тэргүүтэй NTV, SBN, Mongol HD, UBS телевизүүдийн захирлууд хүрэлцэн ирж, цар тахлын улмаас нэг  жилээр хойшлоод буй “Токио-2020” олимпийн наадмыг шууд дамжуулах тухай санал бодлоо солилцов. Мөн уулзалтаар МҮОХ болон МТХ-ноос хамтран ажиллах ажлын хэсэг байгуулж, “Токио-2020” Олимпийн наадмыг угтан спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол, соёл, …

  • 28 August

    ЦЕГ: “Хариуцлагатай алба хаагч ” аяны хүрээнд “Юнител” ХХК-тай хамтран ажиллана

    Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хандлага, сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлж, нөлөөлөх замаар  гэмт хэрэг, зөрчил, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд “Хариуцлагатай алба хаагч” аяныг хамтран хэрэгжүүлэх, дэмжих чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ,  шуурхай удирдлагын алба, “Юнител” ХХК “Санамж бичиг”-г байгуулах үйл ажиллагааг /2020-08-25/ -ны өдөр Цагдаагийн …

  • 28 August

    Мах, хуурай сүүний квот хуваарилах эрхийг МҮХАҮТ-д шилжүүлнэ

    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Бизнес эрхлэгчдийн зүгээс төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод шилэн болгоход цаашид анхаарч ажиллахыг хүсч байлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг цахимжуулах, шат дамжлагыг багасгах чиглэлд олон заалт тусгагдсан. Манай салбарт гэхэд махны квотын асуудал багагүй шүүмжлэл дагуулдаг. Тиймээс …

  • 28 August

    Үндсэн хуулийн цэц ирэх долоо хоногт хуралдана

    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр болно. Хуралдаанаар   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  3   дугаар   зүйлийн   3.1.11   дэх   заалт,   Зөрчил   шалган   шийдвэрлэх тухай хуулийн зарим бүлэг, заалт  Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэнэ. Маргааныг   нэр   бүхий   иргэний   Үндсэн   хуулийн   цэцэд   хандаж   гаргасан мэдээллийн   дагуу   үүсгэв  гэж   Цэцийн   Хэвлэл,   мэдээлэл,   олон   нийттэй харилцах албанаас мэдээлэв    

  • 28 August

    Хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжив

     Улсын Их Хурлын 2020 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2020.08.27) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хороо дэмжээгүй саналуудаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын гишүүн  Ё.Баатарбилэгийн гаргасан “ Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцад туссан хөрөнгө оруулалтын санхүүжих төсвөөс 8.8 тэрбум төгрөгийг бууруулж Боловсролын зээлийн сангийн урсгал зардалд нэмж тусгах” саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дэмжсэн …

  • 28 August

    Есдүгээр сарын цаг агаарын төлөв

    Цаг уурын байгууллагаас есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Баруун аймгуудын нутгаар. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед 14 – 16 м/с хүртэл ширүүснэ. Төвийн аймгуудын нутгаар Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр …

  • 28 August

    Гадаад иргэдийг хоногийн 265000-280000 төгрөгөөр 21 хоног тусгаарлана

    Улсын онцгой комисст манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөр, их дээд, дунд сургууль, аж ахуйн нэгж, байгууллагуудад ажилладаг гадаад иргэд болон Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийг Монгол Улсад ирүүлэх хүсэлтийг тогтмол ирүүлсээр байгаа юм. Тиймээс эдгээр иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийг харгалзан …

  • 28 August

    УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбатад 4.6, Сангийн сайд асан Б.Болорт 3.6 жилийн хорих ял оноожээ

    УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад зарлагдаж, есөн өдөр буюу нийт 55 цаг орчим үргэлжилж дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Шүүгдэгч Д.Ганбатад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж …

  • 28 August

    Энэ амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хязгаарлана

    Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор нийслэлийн автозамын ачаалал ихэссэн. Иймд амралтын өдрүүдэд автомашины улсын сүүлийн орноор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.  Ингэснээр улсын дугаар нь тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн бол наймдугаар сарын 29-ний Бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Харин наймдугаар сарын 30-ны Ням гарагт сондгой тоогоор төгссөн буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн улсын …

  • 28 August

    Улаанбаатарт өдөртөө 18 хэмийн дулаан байна

    Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 ц­аг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим …

  • 27 August

    Цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ

    Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцлээ. Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, үзвэр үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээж буй. Эдийн засгийн тодорхой нөлөөлөл үзүүлж байгаа учраас ДЭМБ болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг баримталж, цахим тоглоомын газруудын үйл …

  • 27 August

    Нүүрсний тээврийн үнийг 80+ хэмжээнд барихаар шийдвэрлэжээ

    Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, болон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлэх талаар шаардлага тавьж, нүүрс тээврийн жолооч нар Засгийн газар болон холбогдох яамд, нүүрсний компаниудад …

  • 27 August

    УХТЭ-т хавдрын оношилгоо, үйлчилгээг нэвтрүүлнэ

    Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна. Өнөөдрийн уулзалтаар Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн …

  • 27 August

    “Гашуун кофе” гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сэдэвтэй уран зохиолын ном мэндэллээ

    Гэр бүлийн хүчирхийлэл газар авч, иргэд, амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их гарах болсон. Тэр тусмаа “Бага насны хүүхэд ойр дотнынхондоо хүчиндүүлж, зодуулжээ” гэх мэдээ бараг өдөр бүр чих дэлсэн зүрх шимшрүүлж байна. Энэ бол энэ цаг үеийн хөндөх ёстой хөндүүр сэдэв. Тэгвэл энэ хөндүүр сэдвийг 18 настай бяцхан охин хөнджээ. Б.Содонгоо хэмээх бяцхан зохиолч өсвөр насны охины нүдээр …

  • 27 August

    Ковид-19 халдварын үед эх, нярайд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна

    “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний III зөвлөгөөн эхэллээ. Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, НҮБ-ын ХАС-гийн тэргүүн Каори Ишикава, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар 21 аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга, БОЭТ, АНЭ-ийн удирдлагууд, төрөх тасгийн эрхлэгч, нийслэлийн 9 дүүргийн Эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, АШУҮИС, …