Иргэний мэдээлэл

March, 2019

December, 2018

  • 20 December

    Эмгэнэл /Зул үг/

    Монголын төрд МАНАН дэгдсэн цөвүүн цагийн эхэнд тэнгэрийн ташуур шиг их улстөрд ирсэн Шинээ минь МАНАН сарних сайн цагийн эхээр тэнгэр зүг болов. Монголоо гэсэн үе үеийн цогт эх орончдын гунигт түүхийг сануулах адил журмын анд минь цагаасаа дэндүү эрт буцсан нь юутай гашуун. Цэндийн Шинэбаяр өнөөгийн Монголын улстөрийн гуравдагч хүчний нэг тод туг, Монголын шударга үнэний нэг сод төрх, …

November, 2018

  • 1 November

    Монгол улсын шинжлэх ухаан ба шинжгүй ухаан

    Нэгийн зэрэг “бэлгэдэл”, далан зургаан “милаанз”, “засаа”-тай олонхи “засаа”-гүй цөөнхийн  “Засдаг газар”  ухаажих болуужин хэмээхүй дор Г.АМАРСАНАА Бид ШУА-ийн хүрээлэнгүүдтэй холбоотой ажилладаг. Холбоотой гэдэг нь бидний гол өрсөлдөгч гэсэн үг. Гэхдээ гол өрсөлдөгч маань Шинжгүй ухаанаас болоод хэтэрхий сул байна. Тэнэгүүд л сул өрсөлдөгчтэй байхыг хүсдэг байх. Иймээс ШУА-ийн тухай бичиж байгаа маань ямар нэгэн ашиг сонирхолын зөрчилгүй гэсэн үг. …

October, 2018

  • 22 October

    “Хүрэн уулсын буйд”-д зорчиж, “Бадархундага”-ийн мэлмийд саатсан минь

    Эртний түүхт улиастай хот, Этүгэн эх хэмээн сүслэх эрхэмсэг дагшин От- хан тэнгэр хайрхан (өдгөөгийн Отгон тэнгэр бурханы шашныхны “хайрласнаар” бүүр Очирваань хэмээгдэх хайрхан уулын язгуурын нэршил нь От-хан буюу Голомтын хан байсан гэсэн түүхэн сурвалжын мэдээ, баримт бий), ариун тунгалагын охь гэгдэх Бадархундага нуур, Богд, Чигэстэй, Идэр, Яруугийн голууд, аянчин, жинчиний зүрхийг чичрүүлэм Загастайн даваа, Ганцын даваа, түүх домог …

September, 2018

  • 6 September

    Сургаал айлдахгүй бол болохгүй болсон Трамп

    Аль нэг улс орныг Английн хувиршгүй холбоотон, эсвэл мөнхийн дайсан хэмээн үзэх нь харалган бодлого хэмээн би үздэг. Бидэнд хувиршгүй холбоотон байхгүй, мөнхийн дайсан ч байхгүй. Бидэнд зөвхөн хувиршгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий. Түүнийг мөрдөх нь манай үүрэг мөн- Энэхүү лут үг XIX зууны Британийн суут улстөрч Xенри Жон Темпл Палмерстоны амнаас 1848.03.01-нд Нийтийн танхимд цууриатсан юмсанж. Ямар …

August, 2018

  • 28 August

    Ерөнхийлөгчийн засаглал Монголын улс төрийг засах гарц биш

    Монгол улс 1992 онд баталсан Үндсэн хуулиараа парламентын засаглалыг сонгон бүрдүүлсэн билээ. Гэхдээ сүүлийн үед төрийн засаглалын өнөөгийн хэлбэрийг өөрчлөх, ерөнхийлөгчийн засаглалд шилжих тухай зарим улс төрийн хүчнүүд ярих болов. Мөн олон нийтийн санал асуулгын цуврал судалгаануудаас үзэхэд эв нэгдэлгүй улс төрийн олон нам хүчнүүд төрийн эрхэнд гарах болсон нь сөрөг үр дагавар авчирч байна гэж үзэн нэг хүний хүчтэй …

  • 13 August

    Манайд мартагдсан “ёсзүй”

    Өмнөд Солонгосын Ерөнхий ассамблейн дарга Пак Хэ Таэ сонгуулийн үеэр 2600 ам доллартай тэнцэх хэмжээний хандивыг мэдүүлээгүйнхээ төлөө огцорчээ. Япон улсын Хууль зүйн сайд Мидори Мацушима сонгуулийн үеэр сонгогчдод өөрийн зурагтай дэвүүр тараасныхаа төлөө ёсзүйн хариуцлага хүлээн огцрохоо мэдэгдэв. Иймэрхүү жишээг сонссон иргэд маань манайх хэзээ ийм болох бол хэмээн шүүрс алддаг нь нууц биш. Энэ бол улс төрийн ёсзүйн …

  • 3 August

    ​Тэмдэглэл: Манжуур болон Монголын зүүн хязгаараар аялсан нь

    Өнгөрсөн жил наадмын амралтын өдрүүдээр бидний хэдэн нөхөд Алтай Таван Богдоос эхлээд Баян-Өлгий, Увс, Завханаар дайран Монголын баруун хязгаараар аялсан бол энэ удаад эх орныхоо зүүн хязгаараар аялж үзье гэж шийдээд замд гарсан юм. Гэхдээ зөвхөн зүүн хязгаар гэлтгүй бас Хятадын хил залгаа нутгаар ч очиж үзэх төлөвлөгөөтэй байлаа. Ингээд Улаанбаатараас “Хүннү эйр” компанийн 72 хүний суудалтай ATR загварын тохилог …

July, 2018

  • 30 July

    Нутагт минь бороо ороход сэтгэлд минь ногоо ургана

    ”Лусын анд”-ын урам хайрласан дүгнэлт Саяхан би нутагтаа очиж 3 хоноод ирлээ. Энэ удаад амарч зугаалж, алиалж наадаж явсангүй. Хэдэн жилийн өмнөөс бодоод байсан нэгэн санаагаа бодот ажил болгох боломжтой эсэхийг судалсан юм. Нэн шинэхэн мэдээгээр 2017 онд л гэхэд Монголд минь 344 гол горхи, 391 нуур цөөрөм, 760 булаг шанд ширгэсэн байна. Төр нь гадаад, дотоодын хэдхэн шуналтнуудад зориулсан …

June, 2018

  • 9 June

    Маршалд итгэгдсэн Н.Лхамсүрэнг шившиглэсэн түүх

    СССР-т хүчтэй гүйцэтгэх засаглал тогтчихлоо. Монголд тэр нь сулхан мэт Цэдэнбалд санагджээ. Түүнийг бэхжүүлэх хэрэгтэй. Намыг нам чигээр нь ажиллуулахаас бус төрийн дээр гаргахгүй, тэр утгаар Н.Лхамсүрэнг төрөөс холдуулж, намын өндөр албан тушаал руу гулсуулсан байх магадлалтай. Н.Лхамсүрэн нь Чойбалсанд итгэгдсэн, бүр 1940 онд Мал тариалангийн яамны сайдаар томилогдож байсан (1940.07.06-1942.05.15-нд ажилласан), түүхэн үйл явдлуудад гар бие оролцсон, Ерөнхий сайдын …

May, 2018

April, 2018

  • 28 April

    Бусдын даалгавраар амьдрахаа больё!

    Мундаг чадвартай, уран гартай мужааны нас нь нилээд явжээ. Үйлдвэрийн дарга буюу компанийн эзэн нь хэдэн сарын дараа тэтгэвэрт нь суулгах болсныг нь ч дуулгав. Эзэн нь нэг чадварлаг ажилтнаа компаниасаа явуулж буйд дотроо их харамсаж байсан ч тэтгэвэртээ гарахаасаа өмнө нэг байшин барьж өгөхийг хувиасаа уг мужаанаас хичээгүйлэн хүсчээ. Мужаан эзнийхээ хүсэлтийг зөвшөөрсөн хэдий ч барилгын явцыг нь харахад …

  • 13 April

    Гуравхан сая хүний тархи руу ийм их дуу чихэж юу хийнээ?

    Бүх ард түмнээрээ тэгтлээ цангаж үхэж байсан мэт урлаг уран сайхны ёроолгүй ангал руу ниссээр… Манай статистикчдэд энэ талын мэдээлэл байдаг болов уу? Эсвэл СУИС-ийн судалгааны төв, салбарт нь бий болов уу? Урлаг соёл судлалын өөр хүрээлэн, төв байдаг бол тоо баримт бүхий судалгаа байна уу? Байдаггүй бол байлгаач ээ хэмээн уриалан дуудаж, өдөж, хатгаж байгаа маань энэ ээ. Эрх …