Tag Archives: боловсрол
January, 2021
-
13 January
Хувийн их, дээд сургуулийн оюутнууд боловсролын зээлд хамрагдах боломжтой боллоо
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2021.01.13 / боллоо. Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад дараах хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тодруулвал зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн …
-
8 January
ОТИС-ийн Багш, СӨНБ-ийн мэргэжлийн хөтөлбөрийн оюутнууд багш нартаа гэнэтийн бэлэг барьлаа
Өчигдөр Отгонтэнгэр их сургуулийн Багш, СӨНБ хөтөлбөрийн эчнээ болон оройн ангийн төгсөх оюутнуудаас мэргэжил арга зүйн шалгалтаа цахимаар өгч дууссаны дараа багш нартаа гэнэтийн бэлэг барьжээ. Оюутнууд шалгалтаа өгөхдөө бүгд монгол дээлтэй байсан бөгөөд дараа нь дэлгэц дүүрэн “Та нартаа баярлалаа, Хайртай шүү багш нараа” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Энэ талаар Сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх багш нар илэрхийлэхдээ, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн үе байсан …
December, 2020
-
18 December
“Хархорум 800 жил-Түүх, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг цахим хэлбэрээр зохион байгууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын 800 жилийн ойд зориулсан “Хархорум 800 жил-Түүх, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал /2020.12.17/ Монгол Улсын Үндэсний номын санд боллоо. Цар тахлын хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдлын үед Их Монгол Улсын нийслэл Хархорум хот үүсгэн байгуулагдсаны түүхт 800 жилийн ой тохиож буй боловч уг …
-
18 December
Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр 200 иргэнийг суралцуулахаар боллоо
Монгол Улс, Унгар Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2020 оны 12 дугаар сарын 17-нд байгууллаа. Тус санамж бичигт Монголын талыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, …
-
15 December
1-2 дугаар ангид туслах багш ажиллуулах саналыг Сүхбаатар аймгийн багш нар хэлж байна
Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлэгт Сүхбаатар аймгийн 147 багш 17 цэгээс холбогдож, багш нарынхаа саналыг танилцууллаа. Энэ үеэр давхардсан тоогоор нийт 205 санал гарсан юм. Бага ангид, ялангуяа 1-2 дугаар ангид туслах багш ажиллуулах, сургалтын тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн хэрэгсэл, интернэтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай саналууд багш нараас ихээхэн ирж байлаа. Сүхбаатар аймгийн багш нар цэцэрлэг, сургуулийн удирдлагын томилгоонд тавьж буй шаардлагыг …
-
14 December
Ч.Сайхнаа:Залуучууд EQ буюу өөрлүүгээ өнгийх, бусдыг ойлгох чадвартаа анхаармаар санагддаг
“Өглөөний зочин” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор “Амар Оюуны Хөрөнгө Оруулалт” ХХК-ийн захирал, Хувь хүний хөгжлийн багш Ч. Сайхнааг урьж ярилцлаа. /Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Хувь хүний хөгжлийн багш Ч.Сайхнаатай онлайнаар холбогдож ярилцсан юм./ -Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танай гэр бүл хэрхэн даган, мөрдөж байна вэ? –Бусдын болон нийгмийн болон өөрийн сайн сайхны төлөө Улсын Онцгой комиссийн …
-
2 December
Хүүхэд багачууд интерактив хичээлийн “ЦАХИМ АЯЛАЛ”-д гарахад бэлэн боллоо
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих” НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контентийн эхний 26 контент хүрэхэд бэлэн боллоо. Хамтран ажиллагч байгууллагууд: Боловсрол, шинжлэх ухааны яамНҮБ-ын …
November, 2020
-
5 November
Баянхонгор аймгийн сурагчид Төрийн далбаа, Төрийн дуулал бүхий дэвтрийн хавтсаар ижилсжээ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, багш суралцагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, монгол хүний хөгжил, монгол ахуй өв соёл, зан заншлыг сурталчлах зорилгоор зохион байгуулж буй “ТӨРИЙН ДУУЛЛАА ХҮНДЭТГЭН ДУУЛЖ, ТӨРТ ЁСОО ДЭЭДЭЛЬЕ” аянд Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд нэгдэн дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Аймгийн …
-
4 November
ЗГ: Сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 18-наас эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Сovid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Мөн ерөнхий боловсролын сурагчдын амралтыг наашлуулах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал арванхоёрдугаар 18-наас хоёрдугаар сарын 1 хүртэл сурагчдыг амраахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий боловсролын сурагчид арванхоёрдугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. …
-
3 November
“Монгол дахь нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааны асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол улсын гавьяат багш, академич С.Норовсамбуугийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Философи, Шашин судлалын тэнхим, Монголын Философийн Холбоо хамтран “Монгол дахь нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааны асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 10-р сарын 30-нд амжилттай зохион байгууллаа. Академич С.Норовсамбуу нь МУИС-ийн Философийн тэнхимийн эрхлэгч, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, 1973-1990 онд Монголын Философич, Социологичдын холбооны …
-
3 November
“Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе” ном хэвлэгдлээ
“Монголчуудын ан амьтныг хамгаалах уламжлалт зан үйл, ёс заншил ба орчин үе” сэдэвт ШУА-ийн грантын хүрээнд “Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе” хамтын бүтээл хэвлэгджээ. Тус бүтээлийг ХААИС-ийн багш доктор, дэд профессор Ч.Баярчимэг, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Оюунгэрэл, Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Золзаяа нар хамтран бичиж, МУИС-ийн Философи, шашин …
October, 2020
-
30 October
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу Засгийн газрын …
-
29 October
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 90 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо
2020-2021 оны хичээлийн жилд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болсон 90 оюутан өчигдөр /2020.10.28/ батламжаа гардан авлаа. Дээрх оюутнуудын 60 нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг авч буй. Тэгвэл үлдсэн 30 оюутан нь улсын хэмжээний их, дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн …
-
22 October
ГХЯ анх удаа оюутнуудад нээлттэй ажиллаж эхэллээ
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны санаачлагаар “Нээлттэй Гадаад харилцааны яам” хөтөлбөрийг зохион байгуулж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь гадаад харилцааны чиглэлээр суралцаж буй оюутан залуус, сурагч нарт болон сонирхсон нийт иргэдэд Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны түүхэн замналыг танилцуулж, дипломат албыг сурталчлан таниулах, иргэдийг мэдээллээр хангах зорилготой арга хэмжээ юм. Хөтөлбөрийн эхлэл болгон өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл