БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.06.15/ төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо. Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, газар, хэлтсийн дарга нар, төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн удирдлагууд байлцав. БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар уулзалтын эхэнд “Өнөөдөр бид Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн …
Tag Archives: боловсрол
June, 2017
-
15 June
Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.15) Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Боловсролын талаарх баримтлах бодлого”-д “…боловсролын үйл ажиллагааг хэвийн жигд явуулах нөхцөл орчин бүрдүүлэх, багшийн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлж, багшийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх”, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар …
-
15 June
БҮТ:Монгол хэл, бичгийн шалгалт өгөөгүй шалгуулагчид их, дээд сургуульд элсэх боломжгүй
Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын Үнэлгээний Төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байгаа юм. ЭЕШ-ын шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон метал илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулжээ. Боловсролын Үнэлгээний Төвийн хэлтсийн дарга Л.Ганбат:Нийт шалгуулагчдын …
-
13 June
Хувийн сургууль, цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас сургууль, цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмжиж, сургууль цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг. Энэ жилийн хувьд нийт 73 иргэн, аж ахуйн нэгжээс сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга С.Батболд барилгын норм дүрэм, …
-
9 June
Г.Чулуунбаатар: Миний ажил салбарын асуудлыг “оношлохоос” эхэлнэ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдаар академич Г.Чулуунбаатар томилогдож, тамгаа гардлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдад нэр дэвшигчийг томилуулах саналаа өнөөдөр /2017.06.09/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Улмаар академич Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилох асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь нь дэмжин түүнийг БСШУС-ын сайдаар томиллоо. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат академич Г.Чулуунбаатарт тамгыг хүлээлгэн өгсөн бөгөөд …
-
8 June
БСШУС-ын сайдад академич Г.Чулуунбаатарын нэрийг дэвшүүлжээ
БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр АНУ-д элчин сайдаар суухаар болсон. Улмаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс БСШУС-ын сайд асан Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар огцруулсан. Тэгвэл Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын төгсөлт гээд энэ салбарын хувьд ажлын ачаалал өндөртэй байгаа энэ цаг үед салбарын сайдын суудал эзгүй байгаа тул сайдын асуудлыг яаралтай шийдэх нь эрх баригчдын хувьд чухал болоод байгаа. БСШУС-ын …
-
8 June
М.Энхболд төрөлх сургуулийнхаа оюутан залууст лекц уншлаа
Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд улсын оюуны их ундарга болсон ууган их сургуулийн оюутан залуустай уулзаж байна. Тэрбээр нийслэл хот дахь нэр дэвшигчийн анхны уулзалтаа 75 жилийн түүхт тэгш ойтойгоо золгож буй төрөлх сургууль болон аавынхаа ажиллаж байсан ууган их сургуулиас эхлүүлж байгаа юм. Тэртээ 30 жилийн өмнө тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн факультетийг эдийн засагч мэргэжлээр төгссөн …
-
7 June
2017 оноос өмнө EБС төгссөн төгсөгчдийн анхааралд
2017 оноос өмнөх онуудад ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид 2017 оны 06 сарын 10-аас өмнө Боловсролын үнэлгээний төв болон шалгалт өгөх аймгийн ЭЕШ хариуцсан мэргэжилтнээр бүртгэлийн хуудсаа баталгаажуулахыг анхааруулж байна. Мөн та бүхэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч хувийн мэдээлэл гэсэн хэсгээс суудлын хуваариа хэвлэж аваарай. Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: 1. Бүртгэлийн хуудас /Баталгаажуулсан байх/ …
-
7 June
Ж.Мөнхбат:116 дугаар сургуулийн сурагчдын гомдлыг шалгана
Сургуулийн захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй, зарим багшийн ур чадвар муу зэрэг үндэслэлээр 116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зарласан. Мөн хэвлэлийн бага хурал хийн сургуульдаа үүсээд байгаа асуудлын талаар ч нийтэд хандсан юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнөөдөр тус яамны Төрийн нарийн бичгийн …
May, 2017
-
30 May
Н.Учрал: “Багшийн хөгжлийн асуудал бол монголын хөгжлийн асуудал”
УИХ-ын гишүүн Н.Учралтай багш нарын өмнө тулгамдаж буй асуудал, шийдэх гарц болон “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай хууль”-ийн төслийн талаар ярилцлаа. –Сайн байна уу та. Тантай Боловсролын салбарын талаар ярилцахаар болсондоо тун таатай байна. Энэ салбарын хүн болохоор чинь сүүлийн асуултыг бус эхний асуултыг өөрт тань үлдээгээд ярилцлагынхаа зүг чигийг ольё гэвэл та дургүйцэхгүй биз дээ? -Сонирхолтой санаа байна. Би өөрөөсөө асуулт асуугаад …
-
30 May
Зөрчил гаргасан ЕБ-ийн сургуулийн 32 захирлын 8 захирлыг ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шалтгааны талаар өнөөдөр Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон албаны бусад хүмүүс мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 9 дүгээр сараас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн боловсролын газарт багш, эцэг эхчүүдийн зүгээс ерөнхий боловсролын сургуультай холбоотой 279 өргөдөл гомдол ирсэн байна. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хүрээнд …
-
29 May
Ц.Мягмарсүрэн: Германд хийх бэлтгэлээс их зүйл сурна гэж найдаж байгаа
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болоx “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд өрөг угсралтад Ц.Мягмарсүрэн, цахилгаанд Л.Төгөлдөр, мужаанд Н.Эрдэнэмөнх, сантехникт Ц.Долгормаа, гагнуурт Ж.Жанлав-Ойдов нар шалгараад байна. Эдгээр тамирчдыг …
-
29 May
Н.Учрал:Боловсролтой нийгэмд шударга ёс оршиж, хүмүүс айж ичих зүйлгүй амьдрах нөхцөл бүрддэг
/Багш Хөгжлийн Форум 2017 нийтлэл/ Дээр үед хэзээ ч билээ Нийтлэлч Б.Цэнддоо гуайн бичсэн багшийн талаарх нэгэн нийтлэл уншиж байсан нь санаанд оров. Тус нийтлэлд “Багшийг ааштай, царай муутай, хувцас тааруутай эсэхийг анзааран, чухалчлах нь тэр хүний эрдмээс сурах гол зорилгоос хөндийрүүлэх хортой аж. Шавь нь угаасаа багшийгаа царайлаг болгох, гоё хувцаслуулж сургах, ааш занг нь засах зорилго байхгүй. Бас …
-
29 May
“Боломж чиний гарт- Оюутан залуусын хамтын уулзалт 2017 ” боллоо
Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооноос санаачлан Баянгол дүүргийн оюутан залуусын дунд зохион байгуулсан “Боломж чиний гарт- Оюутан залуусын хамтын уулзалт 2017” арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр СТӨ-нд боллоо. Тус уулзалтад УИХ-ын гишүүн Д.Гантулга, УИХ-ын гишүүн Б.Ундармаа тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж оюутан залууст өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцан лекц уншсан юм. Уулзалтыг нээж Баянгол дүүргийн НАМОХ-ын тэргүүн Э.Дөлгөөн үг хэлсэн …
-
27 May
Ц.Сандуй:Боловсролтой иргэд нь хөгжлийн түүчээ төдийгүй түүнийг гардан бүтээгчид байдаг
Нийслэлийн багш нар нэгэн дор чуулж байна. Өнөөдөр НИТХ, НЗДТГ, “Монголын залуу багш нарын холбоо” хамтран “Багшийн хөгжил, нийгмийн баталгааны тухай” хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, багшийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эрх зүйн орчныг танилцуулах, багш нарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд багш нараас санал авах зорилгоор “Багшийн хөгжлийн форум-2017” ажиллагааг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. Форумд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл