Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын 2022 оны онлайн бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэ онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна. 2022 онд элсэлтийн ерөнхий шалгалт болон монгол хэл бичгийн шалгалтыг хоёр удаа зохион байгуулна Шалгуулагчид батламж хуудсаа www.eec.mn цахим хуудас болон e-mongolia …
Tag Archives: боловсрол
February, 2022
-
9 February
Энэ сарын 14-нөөс эхлэн сургууль, цэцэрлэг 100 хувь танхимаар хичээллэхээр боллоо
Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 56, ПГУ шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь 30 хувиар тус тус буурсан талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нийт хүн амын 31, зорилтот бүлгийн иргэдийн 52 хувь нь коронавирусын эсрэг нэмэлт тунд хамрагджээ.Зорилтод бүлгийн дархлаажуулалт 50 хувьд хүрсэн, халдвар буурч байгаа тул 2022 оны …
-
8 February
Монголын багш нарын бахдам амжилт
Казахстан улсын Алма-Ата хотод 2019 оноос зохиогдож эхэлсэн “International Mathematics Physics And Computer Science Teachers and Trainers Olympiad”-д 2022 онд Монголын багш нар амжилттай оролцлоо. Энэхүү олимпиад нь багш болон дасгалжуулагч гэсэн хоёр төрлөөр явагддаг бөгөөд аль нэг төрөлд алтан медаль авсан багш тухайн төрөлдөө дараа жил нь орохгүй өнждөг дүрэмтэй. Онлайнаар зохион байгуулагдсан энэ удаагийн олимпиадад манай багш нар …
-
8 February
Төрийн өмчийн 6 их сургуулийн суралцагчид харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлах боломжтой
2021-2022 оны хичээлийн жилийн намрын улиралд МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС-ийн магистр болон докторын түвшний суралцагчид бусад их сургуулийн хичээлээс харьяалал харгалзахгүйгээр хичээл судалж эхэлсэн билээ. Энэ хаврын улирлаас бакалаврын түвшний оюутнууд бусад сургуулийн ижил түвшний хичээлүүдээс сонгон судлах боломж нээгдэж байна. Энэ удаагийн сонгон судлах хичээлийн саналыг 2022 оны 2 дугаар сарын 9-ийг дуустал https://hutulbur.num.edu.mn/exchange/ цахим системээр бүртгэж байна. Суралцагчид …
January, 2022
-
27 January
ЕБС-ийн хичээл хоёрдугаар сарын 14-нд эхэлнэ
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар Боловрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Мэргэжлийн байгууллагууд коронавирусын тархалт энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхний арав хоногт оргил үедээ хүрнэ тооцоолж байна. Иймд сурагчдын амралтыг долоо хоногоор сунгаж, ирэх хоёрдугаар сарын 14-өөс дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ.СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЦэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг …
-
14 January
“Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргав
Хэлний бодлогын үндэсний зөвлөл хуралдаж, “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргав. Энэ хүрээнд гурван дэд ажлын хэсэг байгууллаа. Төрийн байгууллагууд албан бичгээ үндэсний болон крилл хос бичгээр явуулахын тулд: – Төрийн албан хаагчийг үндэсний бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг зохион байгуулах – Үндэсний бичгийн гарын байрлалын стандарт, юникод, зөв бичих дүрмийн стандартыг боловсруулж байж үндэсний бичгийн хэрэглээ …
-
12 January
Баянзүрх дүүргийн 17-р хороо цэцэрлэгтэй боллоо
Баянзүрх дүүрэгт 2-5 насны 35.6 мянган хүүхэд амьдарч байна. Тус дүүрэгт төрийн өмчийн 45, төрийн бус өмчийн 145 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 79 хувь нь хамрагдаж байна. Нийслэлийн 171 хорооноос 18 нь хорооныхоо нутаг дэвсгэрт цэцэрлэггүй гэсэн судалгаа байна. Тэгвэл Боловсрол Шинжлэх ухааны яам, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран …
-
10 January
“Монголын сайхан бичигтэн-2021” улсын уралдааны шилдгүүд тодорлоо
Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины редакцаас зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” 25 дахь удаагийн улсын уралдааны шилдгүүд өнөөдөр шалгарлаа. Энэ удаагийн “Монголын сайхан бичигтэн” уралдаанд оролцсон оролцогчдын шилмэл бүтээлийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд гаргаж, Соёлын сайд Ч.Номин, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “МОНЦАМЭ” агентлагийн дарга Г.Амартүвшин, “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа нар шагнал гардууллаа. Монголын сайхан бичигтэн …
December, 2021
-
31 December
БШУЯ:Боловсролын салбар 2022 оныг ёс зүйн жил болгоно
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2018 оны тушаалаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах ажилтан болон бусад ажилтны ёс зүйн дүрмийг баталсан байдаг. “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын дагуу орон тооны бус зөвлөлийг 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд ажиллуулах ёстой. Дээрх заалтыг хэрэгжүүлж 12 аймаг, 9 дүүрэгт Засаг даргын шийдвэрээр “Ёс зүйн зөвлөл”-ийг …
-
28 December
“Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтад нэр дэвшиж буй 10 багшид батламж гардуулж, зөөврийн компьютер бэлэглэлээ
Багшийн Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг 1 сая долларын шагналын сантай (Global Teacher Prize) “Дэлхийн шилдэг багш” шалгаруулах үйл ажиллагааг Английн “Варки” сан 7 дахь жилдээ зохион байгуулж, 121 орноос 8000 гаруй багш оролцож байна. Багшийн хөгжлийг дэмжих боловсрол сан, БШУЯ, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний хороотой хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил, бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд …
-
27 December
“Би багш-2021” нэвтрүүлгийн ялагчаар Д.Мөнхбаатар тодорлоо
“Би багш-2021” үндэсний шилдэг багш шалгаруулах зорилтот нэвтрүүлэгт 400 багш бүртгүүлсэн. Тэдний 20 нь сүүлийн 3 сарын турш өрсөлдөж финалын шалгаруулалтад 4 багш тунаж үлдсэн юм. Тэд бол Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр сургуулийн багш Б.Энхтүвшин, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуулийн багш Д.Мөнхбаатар, Шинэ Монгол Харумофүжи сургуулийн багш Ц.Галбадрах, Нийслэлийн 24 дүгээр сургуулийн багш Г.Ганбаяр нар байлаа. …
-
14 December
Дэлхийн хотуудын олон улсын олимпиадад Улаанбаатар хотын баг III байрт орлоо
ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын сурагчид багийн дүнгээрээ гуравдугаар байрт орлоо. Тус олимпиадад 35 хотын баг оролцон, хими, физик, математик, мэдээлэл зүй гэсэн дөрвөн төрөлд өрсөлджээ. Тэмцээний төрөл тус бүрд Улаанбаатар хотоос 14-18 насны хоёр сурагч буюу нийт найман сурагч оролцсон. Ийнхүү Улаанбаатар хотын сурагчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тодруулбал, …
-
8 December
Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын баг оролцож байна
ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиад арванхоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд болж байна. Дэлхий даяар тархаад буй коронавирусийн цар тахлын халдварын тархалтаас сэргийлэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус олимпиадыг танхим, цахим хослуулан зохион байгуулж байгаа. Мөн олон улсын 30 хотын багууд тоо, мэдээлэл зүй, хими болон физик гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж буй. …
-
6 December
“Илгээлт-2100” хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 428 хүүхдийн нэр тодорлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Эх орныхоо 330 сум, нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулах Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөр санаачлан ажиллана” гэсэн заалт хэрэгжиж эхэллээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын …
-
1 December
ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 18-наас эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв. Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл