“Хүүхдийн элч хөгжмийн зохиолч”, хөгжмийн багш Соронзонболдын Батболдод Монгол Улсын гавьяат багш цол олгохоор болжээ. Хөгжмийн зохиолч С.Батболд нь Монголын хүүхдийн дууны урын санг баяжуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй цөөхөн хөгжмийн зохиолчдын нэг юм. Түүний зохиосон 80- гаруй хүүхдийн дуунуудаас Багачуудын ордон, Бага ангийн багшдаа баярлалаа, Олуулаа, Миний ээж, Эрвээхэй, Цасхан, Миний дотнын найзууд, Анхны хайр зэрэг олон …
Tag Archives: боловсрол
November, 2021
-
10 November
“Ой тогтоолтын улсын аварга” тодорлоо
Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж буй “Pizza Hut” брэндийн нэрэмжит “Ой тогтоолтын улсын аварга-2021” оюуны спортын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод аймгуудаас шалгарсан шилдэг 72 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Олон улсын …
-
9 November
Л.Энх-Амгалан:Боловсролын багц хууль Монгол Улсын 3.2 сая иргэнд хамаатай
Монгол Улсын Их Хуралд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар өнөөдөр /2021.11.09/хэвлэлийн бага хурал хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням боловсролын чиглэлээр өргөн барьсан бүх хуулийн …
-
2 November
БШУЯ:Стандартын шаардлага хангахгүй сургуулийн барилгыг хүлээж авахгүй
УИХ-ын дарга Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын явцтай танилцлаа. “Их наяд хөгжил” компани 5 дугаар сургуулийн барилгын ажлыг найман жилийн өмнө эхлүүлсэн хэдий ч ашиглалтад оруулаагүй байна. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 95 хувийг гүйцэтгэгч компанид өгөөд байгаа аж. БШУ-ы дэд сайд стандартын шаардлага хангахгүй барилгын ажлыг хүлээж …
October, 2021
-
29 October
Монголын хүүхдүүд НҮБ-ын дүрмийг анх удаа үндэсний бичгээр урлав
Монгол хүүхдүүд НҮБ-ын дүрмийг анх удаа монгол бичгээр урласан бүтээлийг гардуулах ёслол Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын дүрмийг үндэсний монгол бичгээр, тэр дундаа бийрээр уран бичих аяныг “Монгол дуу, дүрс сан” ТББ-аас санаачлан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонин, Бичиг соёл төв, олон улсын уран бичлэгийн холбоотой …
-
28 October
Г.Ганбаяр:Багш нарын ёс зүйд анхаарах нь чухал
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийн үр дагаврын хөндлөнгийн үнэлгээний тайланг танилцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээрх хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр дэх хэрэгжилтийн явцын талаарх хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо. Хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын зохицуулалтыг хангах, хамтын ажиллагааг сайжруулах, дээрх хуулиудад хийсэн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, …
-
27 October
Ховд аймаг:Хөгжил политехник коллеж хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүллээ
Хөгжил политехник коллеж баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг. 1944 онд хөдөө аж ахуйн техникум нэртэйгээр байгуулагдаж байсан. Өнөөдөр – Барилга, уул уурхай – Хөдөө аж ахуй – Үйлдвэрлэл үйлчилгээ гэсэн гурван чиглэлд, 31 мэргэжлээр, 1378 оюутан суралцаж байна. Халамжаас хөдөлмөр шилжих засгийн газрын зорилтын хүрээнд улсын төсвийн 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөгжил политехник коллеж 960 …
-
27 October
Ж.Сандагсүрэн: Номын санчдыг тогтвортой ажиллуулж, номд дурлагч хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Койниг нар Сонгинохайрхан дүүргийн номын сангуудын нөхцөл байдал, цар тахлын нөхцөлд хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаатай танилцлаа. Тус дүүргийн 2, 8, 15, 19 дүгээр хороонд бичил номын сан байгуулсан. Азийн сангаас “Азийн ном” төслийн хүрээнд олон ажил хэрэгжүүлсэн бол энэ удаад 0-5 насны хүүхдүүдэд зориулсан номын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч …
-
21 October
Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, тус хороодод улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлх насны хүүхдүүд. Үүнээс цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхэд байдаг ч улсын …
-
20 October
Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо . Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. -Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар, тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх -Өмнөговь аймагт геологи, уул …
-
19 October
Монгол, АНУ-ын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахыг Элчин сайд Ө.Батбаяраас хүслээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны Боловсрол, шинжлэх ухааны салбарыг холбогч гүүр болж ажиллахыг хүсээд хамтын ажиллагааны хэд хэдэн саналуудыг тавилаа. -Монгол Улсын Засгийн газраас хоёрдогч хэлийг англи хэл болгох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан англи хэлний сайн дурын багшийг урьж, ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах -Их, дээд …
-
19 October
БНХАУ-ын их, дээд сургуульд нарийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдаас хүслээ
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чай Вэньруйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзан, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. КОВИД-19 цар тахлын тархалтаас шалтгаалан манай улс сургалтын үйл ажиллагааг танхим болон цахим хослуулан зохион байгуулж байгаа. Сурагчдын 2 жилийн хоцрогдлыг арилгах хариуцлагатай үүрэг хүлээсэн багш нараа компьютержуулах хэрэгцээг …
-
18 October
Оросын боловсролын онлайн үзэсгэлэн энэ сарын 20-26-ны өдрүүдэд болно
ОХУ-ын Засгийн газраас зарладаг бакалавр, магистр, доктор болон зуны сургалтын 600 тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг угтан Оросын боловсролын үзэсгэлэнг жил бүр Улаанбаатар дахь “Русский дом” буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс /РЦНК / зохион байгуулдаг. Энэ жилийн боловсролын үзэсгэлэн 2021 оны 10 сарын 20-26-ны өдрүүдэд EXPO.EDURUSSIA.MN хаягаар цахимаар хийгдэх гэж байна. Үзэсгэлэн нь Засгийн газрын 100хувийн тэтгэлгээр суралцах гэж байгаа …
-
15 October
Боловсролын салбарын стандартуудыг шинэчлэх хамтарсан ажлын хэсэг байгуулна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б. Билгүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Боловсролын салбарт буй 167 стандартын заримыг шинэчлэх, бичиг баримтын стандарт, түүний хэрэгжилт, ОУ-д боловсролын салбарт мөрддөг стандартуудын талаар ярилцлаа. Мөн Стандарт, хэмжил зүйн газраас стандарт, хэмжил зүйн мэргэжилтэн бэлтгэхэд анхаарал хандуулахыг салбарын сайдаас хүсээд, сургалтын хөтөлбөр боловсруулахад зөвлөн туслах саналаа илэрхийллээ. …
-
13 October
МУИС-д оюутнуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ нээгдлээ
МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс нь ШУС-ийн НУС-ын Боловсрол, сэтгэл судлалын тэнхимтэй хамтран “Сэтгэл зүйн зөвлөгөө” шинэ үйлчилгээг эхлүүлж, суралцагчдад зөвлөгөө өгөх үйлчилгээг хүргэж эхэллээ. 2005 онд хийсэн сэтгэл судлаачдын судалгаагаар оюутнуудад тулгараад байгаа асуудлын 47.8% нь харилцааны асуудал бөгөөд харилцаа нь оюутнуудын нийгэмд дасан зохицох байдлыг хэмжин тодорхойлох нэг чухал үзүүлэлт болдог гэжээ. Хэрвээ харилцаагаа зөв зохицуулж чадахгүй бол сэтгэлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл